ТУЗ-ийн гишүүд

Төлөөлөн удирдах зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөл

5

Хатагтай Ч. Мөнхцэцэг

ТУЗ-ийн дарга

Хатагтай Ч.Мөнхцэцэг нь 1988 онд Зөвлөлтийн гуравдугаар бүрэн дунд сургууль, 1993 онд Политехникийн их сургуулийг Уул уурхайн цахилгаан механикийн инженер, 2001 онд АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2015 онд Англи улсын Оксфордын их сургууль, 2016 онд АНУ-ын Харвардын их сургуулиудад тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын гараагаа 1996 онд Монголын Хөрөнгийн Биржээс эхэлж, Дэлхийн банк, Азийн сан, “Nepko Publishing” хэвлэлийн компани зэрэг газруудад ажиллаж байсан.

2010 оноос “Тойм” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сард Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, 2013 оны арванхоёрдугаар сараас Голомт банкны ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байна.

7

Ноён Ж.Үнэнбат

ТУЗ-ийн гишүүн
7

Ноён Ж.Үнэнбат

ТУЗ-ийн гишүүн

Ноён Ж.Үнэнбат нь 1985 онд Москвагийн Эдийн засаг статистикийн дээд сургуулийг, 1994 онд АНУ-ын Нью-Йоркийн Колумбын их сургуулийг магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн.

1996 оноос Монголбанканд ажиллаж эхэлсэн бөгөөд мөнгөний бодлого, судалгааны чиглэлээр олон ажлуудыг хийн банк санхүүгийн чиглэлээр арвин их туршлага хуримтлуулсан юм. 2000, 2015 онуудад Монголын Банкируудын Холбооны Гүйцэтгэх захирлаар томилогдон тус тус 5 жил ажилласан. Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн (КЗХТ) Гүйцэтгэх захирал бөгөөд СЭЗДС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай.

Эдүгээ КЗХТөвийн Зөвлөх ажлыг хийдэг ба 2010 онд Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдож, 2020 оноос ТУЗ-ийн гишүүнээр эхлэн ажиллаж байна.

6

Ноён Д. Мөнхтөр

ТУЗ-ийн гишүүн
6

Ноён Д. Мөнхтөр

ТУЗ-ийн гишүүн

Ноён Д. Мөнхтөр нь 1997 онд МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүгийн удирдлагын бакалавр зэрэгтэй, 2009 онд АНУ-ын Оклахомагийн Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн.

1996 оноос Голомт банканд Туслах ажилтнаас эхлэн Эдийн засагч, Зээлийн газрын захирал, Бүртгэл тооцооны газрын захирал, 2011 оноос Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан арвин туршлагатай. Одоо Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК-д Гүйцэтгэх удирдлагын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

Тэрээр Ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд хувьцаа эзэмшигч болсон ба эдгээр 149 цөөнх хувьцаа эзэмшигчдийг төлөөлж 2012 онд ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

8

Ноён О.Ганжолоо

ТУЗ-ийн гишүүн
8

Ноён О.Ганжолоо

ТУЗ-ийн гишүүн

О.Ганжолоо нь ХБНГУ-ын Берлин хотын Чөлөөт Их Сургуулийг эдийн засгийн онолын чиглэлээр магистр болон докторын зэрэгтэй төгссөн. Мөн Их Британийн Нэгдсэн Вант Улс болон Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй.

Тэрээр ХБНГУ болон Монгол дахь Олон улсын PwC аудитын компанийн салбаруудад ажиллаж байсан ба өмнө нь Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

О.Ганжолоо нь 2016 оноос өнөөг хүртэл Голомт Файнэншил Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. 2022 оноос эхлэн Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

2

Ноён Жэймс Б. Двайер

ТУЗ-ийн хараат бус гишүүн
2

Ноён Жэймс Б. Двайер

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ноён Двайер нь АНУ-ын Notre Dame их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Колумбийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд тус сургуулийн 40,000 гишүүнтэй төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байсан.

2001 онд Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны хувьчлалын ажиллагаанд оролцохоор Монголд анх хөл тавьж, Хойд Америкийн Бизнес зөвлөлд Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд 2007 онд Монголын Бизнесийн Зөвлөлийг үүсгэн байгуулж, 2016 он хүртэл Гүйцэтгэх захирал, 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ТУЗ-ийн Дэд даргаар ажиллаж байсан.

Тэрээр 1970 оноос хойш Швейцарын Нэгдсэн Банкны дэлхий дахины Нэгдэл ба Худалдан авалт хариуцсан захирлаар, Нью-Йорк хотын Вол Стрийт-д байрлалтай санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын банкир хийж байсан арвин туршлагатай.

Тэрээр одоо Мандал даатгал ХК, Mongolian Growth Group, Монголын Финтек групп болон Сэндли ХК-ийн охин компанид ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажилладаг. Мөн Монголын Боловсролын Сангийн  Ерөнхийлөгч, Монголын Бизнес Мэдээллийн Cангийн ТУЗ-ийн гишүүний албыг давхар хашиж байна.

2018 оноос Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

1

Ноён Александр Пикер

ТУЗ-ийн хараат бус гишүүн
1

Ноён Александр Пикер

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ноён Александр Пикер нь Австри улсын Салзбургийн их сургуулийг бизнес, хуулийн чиглэлээр магистр болон докторын зэрэгтэй төгссөн.

Анх 1989 онд ажлын гараагаа одоогийн Австри банкнаас эхлүүлж, Die ERSTE bank, International Moscow Bank (IMB), Unicredit Bank, JSC ATF Bank Hypo Alpe-Adria Bank, HBI Bundesholding AG зэрэг банкнуудад эрсдэл хариуцсан захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, гүйцэтгэх захирал зэрэг удирдлагын албан тушаалуудад ажиллаж байсан олон жилийн туршлагатай.

Тэрээр одоо Дэлхийн банкны томоохон төслүүдэд ахлах зөвлөх, Узбекистаны Ипотека банкны хяналтын зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байна.
Мөн 2021 оноос Голомт банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

4

Ноён Роберт В.Ван Свитен

ТУЗ-ийн хараат бус гишүүн
4

Ноён Роберт В.Ван Свитен

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ноён Роберт В.Ван Свитен нь Нидерландын Хаант Улсын Лейден их сургууль болон АНУ-ын Колумбын их сургуулийг Хууль зүйн бакалавр, Chicago Booth их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Ноён Роберт В.ван Свитен нь дэлхийн санхүүгийн зах зээл болон тогтвортой хөгжлийн салбарт гуч гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр Тогтвортой хөгжлийн институцийн хөрөнгө оруулалтын стратегийн талаар зөвлөгөө өгдөг Route17 фирмийн хамтран үүсгэн байгуулагч, Serendra Group-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн Climate Policy Initiative-ийн гишүүн бөгөөд Дэлхийн бенчмаркийн холбооны төлөөлөгч, хэд хэдэн компанийн ТУЗ-ийн гишүүн, Азийн гэр бүлийн оффисын ахлах зөвлөхөөр ажилладаг.

Тэрээр өмнө нь EMPEA холбооны (одоогийн GPCA) ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар, Сингапурын бирж, Lehman Brothers, General Electric, ABN Amro банк зэрэг компаниудад удирдах албан тушаал, болон Азийн хөгжлийн банкны Хувийн секторын хөрөнгийн зах зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан.

Тэрээр 2023 онд Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

3

Ноён Ханс Холзхакер

ТУЗ-ийн хараат бус гишүүн
3

Ноён Ханс Холзхакер

ТУЗ-ийн хараат бус гишүүн

Ноён Ханс Холзхакер нь 2020 оноос “Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэн /CAREC/”-гийн Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байгаа бөгөөд 2017 оноос 2019 оны хооронд “Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/”-ны Төв Азийн бүс хариуцсан Тэргүүн эдийн засагчаар ажиллаж байсан. Тэрээр Төв болон Зүүн Европ, ТУХН-ийн орнуудын эдийн засагчаар 30 гаруй жил ажилласан туршлагатай ба “Голомт банк” болон Казахстан улсын” АТФБанк”-ны Ерөнхий эдийн засагч, Алматы хот дахь“Наркоз их сургууль”-ийн шинжлэх ухааны Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Өмнө нь тэрээр БНАУ-ын “ЮниКредит групп”-ын гишүүн “Австрийн Банк /Bank Austria/”-ны Орос, Украины чиглэлээр ажилладаг Вена хотод төвтэй Ахлах эдийн засагч байсан бөгөөд Төв Европын орнуудын үнэлгээг хариуцаж байсан.

Ноён Ханс Холзхакер нь 1999 оноос 2001 онд АНУ-ын Вашингтон дахь “Олон улсын санхүүгийн хүрээлэн /Institute of International Finance/”-д Чех, Словак, Словени, Украин улсуудыг хариуцсан Ахлах эдийн засагч, 1993 оноос 1999 онд Австрийн “Хөрөнгө оруулалтын банк / Investmentbank Austria/”-ны “GiroCredit Research”-д улс орны эрсдэл/судалгаа хариуцсан дарга, 1989 оноос 1993 онд Лондон хотод төвтэй Венын “Номура судалгааны хүрээлэн”-гийн Төв Европын орнуудыг хариуцсан эдийн засагчаар ажиллаж байсан.

Тэрээр 1984 онд БНАУ-ын Венын их сургуульд Социологийн докторант, 1988 онд Эдийн засгийн магистрын зэргийг хамгаалсан бөгөөд 1989 онд Венын Ахисан түвшний судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн тэнхимд аспирантурын тэтгэлэгт хамрагдаж байсан.

2024 оноос Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Солонго – TUZ nariin bichig

З.Солонго

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга
Солонго – TUZ nariin bichig

З.Солонго

ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

З.Солонго нь 2003 онд Энэтхэг улсын Гужарат мужийн Сардар Пател их сургуулийн бакалавр, 2017 онд СЭЗИС-ийн Компанийн засаглалаар мэргэшсэн Бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2017 онд Олон улсын санхүүгийн корпорациас (IFC) Сингапур улсад зохион байгуулсан Ази бүсийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын мастер хөтөлбөрт хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. 2007 оноос хойш Голомт банканд ажиллахдаа Гүйцэтгэх захирлын түвшинд Нарийн бичгийн дарга, Туслахын албан тушаал хашиж, 2015 оны есдүгээр сараас хойш Голомт банкны ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Туяа аудит

А.Туяа

Дотоод аудитын газрын захирал
Туяа аудит

А.Туяа

Дотоод аудитын газрын захирал

А.Туяа нь 2008 онд ХУИС-ийн Санхүүгийн удирдлагын бакалавр, МУБИС-ийн Боловсролын бакалавр, 2015 онд Австралийн үндэсний их сургуулийн Санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр 2008-2017 онд Голомт банкны Дотоод аудитын газарт аудитор, 2017-2019 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтэст ахлах аудитор, 2019 оноос 2023 онд Дотоод аудитын газрын Зайны аудит, Чанарын баталгаажуулалтын хэлтсийн захирлаар тус тус ажилласан бөгөөд 2023 оноос Голомт банкны Дотоод аудитын газрын захирлаар томилогдон ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ