ТУЗ-ийн хурал, шийдвэр

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь улирал бүр ээлжит хурал зохион байгуулдаг ба Голомт банкны өдөр тутмын үйл ажиллагааг хянахтай холбоотой дараах тайлангуудыг тогтмол авч хэлэлцдэг.

Үүнд:

1. Макро эдийн засгийн тайлан мэдээлэл

2. Санхүүгийн үр дүн, төсөв төлөвлөгөөний хэрэгжилт, үйл явцын тайлан

3. Эрсдлийн цогц тайлан, үүнд:

Санхүүгийн  эрсдэл:

  • Зах зээлийн эрсдэл
  •  Зээлийн эрсдэл

Санхүүгийн бус эрсдэл:

  • Үйл ажиллагааны эрсдлийн тайлан
  • Компайенсийн эрсдлийн тайлан
  • МУТСТэмцэх ү/а тайлан

4. Холбоотой талын хэлцэл тайлан

5. Зээлийн хорооны үйл ажиллагааны тайлан

Голомт банкны ТУЗ нь шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг мөн шийдвэрлах асуудлаас шалтгаалан зарлан хуралдуулдаг ба өнгөрсөн хугацаанд дундажаар сард 1 удаа хуралдаж ирсэн байна.

    • ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ 2023

      2023.01.19 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/01

      Хурлаар хэлэлцсэн асуудал: ХЭ-ийн ээлжит бус хурлын зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг оруулах тухай

      Шийдвэрлэсэн нь: Хурлын даргаар цөөнх хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболдыг томилж, ХЭХ-ын саналын хуудсыг өөрчлөн батлав. ХЭХ-ийн тооллогын бүрэлдэхүүнийг батлан саналын хуудсаар дамжуулан урьдчилан санал өгөх боломжийг хангав.

      2023.02.10 - Ээлжит бус хурлын шийдвэр

      Тогтоол № : 00/01-1

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тухай мэдээлэл (ТУЗ-ийн Даргыг сонгох, ТУЗ-ийн Хорооны бүрэлдэхүүн батлах)

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн Даргаар Ч.Мөнхцэцэгийг сонгов.

      Тогтоол № : 00/01-2

      Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн гишүүнчлэлд өөрчлөлт оруулах тухай

      Шийдвэрлэсэн нь: Аудит, Эрсдлийн удирдлага болон Засаглалын хороодын гишүүнчлэлийг батлав.

      Тогтоол № : 00/02

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Банкны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хавсралт 1-ээр батлав.

      Тогтоол № : 00/03

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны 2023 оны бизнес төлөвлөгөө, төсөв батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны 2023 оны бизнес төлөвлөгөө болон төсвийг батлав.

      Тогтоол № : 00/04

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Активыг эрсдлийн сангаас хорогдуулж, тэнцлийн гадуур бүртгэх тухай

      Шийдвэрлэсэн нь:

      1. Энэхүү тогтоолын Хавсралт №1-т заасан нийт 5 зээлдэгчийн 19.7 сая төгрөгийн зээл, зээлтэй адилтган тооцох актив, 2023.01.15-ны өдрийн байдлаар хүү 8.8 сая төгрөг, нийт 28.5 сая төгрөгийн үлдэгдлийг гүйлгээ хийх өдрөөр хуримтлагдсан нийт хүүний хамт эрсдэлийн сангаас хорогдуулахыг зөвшөөрсүгэй.

      2. Энэхүү тогтоолын Хавсралт №2-т заасан 2 харилцагчийн 0.4 сая төгрөгийн зээл, зээлтэй адилтган тооцох актив, 2023.01.15-ны өдрийн байдлаар хүү 0.3 сая төгрөг, нийт 0.7 сая төгрөгийн үлдэглийг гүйлгээ хийх өдрөөрх хуримтлагдсан нийт хүүний хамт тэнцлийн гадуур бүртгэлээс хасахыг зөвшөөрсүгэй.

      3. Энэхүү тогтоолын Хавсралт №3, Хавсралт №4-т заасан 115 харилцагчийн 5.4 сая төгрөгийн авлагыг эрсдэлийн сангаас хорогдуулахыг зөвшөөрсүгэй.

      4. Эрсдэлийн сангаас хорогдуулсан Хавсралт №3-т заасан авлагын төлбөр барагдуулах үйл ажиллагааг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй.

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх тухай

      Шийдвэрлэсэн нь: Банкны ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх саналтай танилцах

      Тогтоол № : 00/05

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт Капитал ҮЦК-тай Хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Нийт ажилтнуудын 2022 оны 2-р хагас жилийн урамшууллын тухай

      Шийдвэрлэсэн нь: 2022 оны 2-р хагас жилийн урамшууллын саналтай танилцав

      Тогтоол № : 00/06

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Хөндлөнгийн аудитор сонгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Кэй Пи Эм Жи аудит ХХК-ийг гурван жилийн хугацаатай 2023-2025 санхүүгийн жилийн аудит хийлгэх үйлчилгээ авах хөндлөнгийн аудитор байгууллагаар сонгов.

      2023.02.15 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/07

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Ногдол ашиг хуваарилах тухай

      Шийдвэрлэсэн нь:

      1. Голомт банкны 2022 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 50 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахыг зөвшөөрсүгэй.

      2. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоосугай.

      3. Ногдол ашгийг Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвөөр ТӨХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансаар дамжуулан, зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирсэнээс хойш 60 хоногийн дотор байршуулсугай.

      2023.03.16 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/08

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны ХЭХ-ыг 2023.04.26-ны өдөр зарлан хуралдуулсугай.

      2023.03.29 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/09

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны, санхүүгийн үр дүнг болон аудитлагдсан тайланг дүгнэх тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, санхүүгийн тайланд ПрайсуотерхаусКуперс Аудит ХХК /PricewaterhouseCoopers Audit LLC/ компаниас хийсэн аудитын шалгалтын дүн болон тайланг зөвшөөрөх тухай

      Тогтоол № : 00/10

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны “Эрсдэлийн аппетитийн мэдэгдэл-2023”батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: 2023 оны бизнес төлөвлөгөөтэй уялдуулж батлав.

      Тогтоол № : 00/11

      Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны тухай

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хороог байгуулж, дүрэм болон хорооны бүрэлдэхүүнийг батлав.

      Тогтоол № : 00/12

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Тогтворжуулах төлөвлөгөө батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны тогтворжуулах төлөвлөгөөг батлав.

      2023.04.05 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/13

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Төв оффисийн барилга захиалан бариулах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны Төв оффисийн барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг Голомт банкинд зөвшөөрсүгэй.

      2023.05.12 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/14

      Хурлаар хэлэлцсэн асуудал : ТУЗ-ийн Дарга сонгох тухай

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн Даргаар Ч.Мөнхцэцэгийг сонгов.

      Тогтоол № : 00/15

      Хурлаар хэлэлцсэн асуудал : ТУЗ-ийн гишүүнчлэлд өөрчлөлт оруулах тухай

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хороодын бүрэлдэхүүнийг батлав.

      Тогтоол № : 00/16

      Хурлаар хэлэлцсэн асуудал : Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хорооны дүрмийг батлах тухай

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хороог өөрчлөн байгуулж, дүрэм болон Хорооны бүрэлдэхүүнийг батлав.

      2023.05.19 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/17

      Хурлаар хэлэлцсэн асуудал: ГЗ-ын контрактын гүйцэтгэлийг дүгнэж урамшууллыг батлав.

      Тогтоол № : 00/18

      Хурлаар хэлэлцсэн асуудал: ГЗ-ын гэрээг сунгах тухай

      Шийдвэрлэсэн нь: ГЗ-ын гэрээг дахин нэг жилээр сунгав.

      2023.06.23 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/19

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны “Тогтворжуулах төлөвлөгөө – 2023” батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: “Тогтворжуулах төлөвлөгөө – 2023”-г батлав.

      Тогтоол № : 00/20

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Хавсралт 1-ээр батлав.

      Тогтоол № : 00/21

      Хурлаар хэлэлцсэн асуудал : Аудит хариуцсан захирлыг ажлаас чөлөөлөх тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Аудит хариуцсан захирал А.Одонбаатар нь Гүйцэтгэх захирлын орлогчийн албан тушаалд томилогдож байгаа тул Аудит хариуцсан захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Аудит хариуцсан захирлын үүрэгт ажлыг Дотоод аудитын газрын захирал /А.Туяа/-д үүрэг болгосугай.

      Тогтоол № : 00/22

      Хурлаар хэлэлцсэн асуудал : Голомт банкны Зээлийн хорооны дүрэм болон Эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх матрицийг өөрчлөн батлах тухай

      Шийдвэрлэсэн нь : Зээлийн хорооны дүрмийг батлав. Эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх матрицийг батлав.

      2023.06.30 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/23

      Хурлаар хэлэлцсэн асуудал : Активыг тэнцлээс хасах тухай

      Шийдвэрлэсэн нь : Нийт 6,758 сая төгрөгийн чанаргүй зээл, түүнтэй адилтгэх активыг тэнцлээс хасахыг зөвшөөрөв.

      2023.07.21 - Ээлжит хурлын тогтоол

      1. Хурлаар хэлэлцсэн асуудал : 2023 оны эхний хагасын Санхүүгийн үр дүн

      Шийдвэрлэсэн нь : Санхүүгийн үр дүнтэй танилцав.

      2. Хурлаар хэлэлцсэн асуудал : Макро эдийн засгийн мэдээлэл

      Шийдвэрлэсэн нь : Макро эдийн засгийн мэдээлэлтэй танилцав.

      3. Хурлаар хэлэлцсэн асуудал : Дижитал бүтээгдэхүүний танилцуулга

      Шийдвэрлэсэн нь : Дижитал бүтээгдэхүүнийг танилцуулав.

      4. Хурлаар хэлэлцсэн асуудал : Санхүүжилт /урт хугацааны зээл/-ийн мэдээлэл

      Шийдвэрлэсэн нь : Санхүүжилт /Урт хугацааны зээл/-ийн мэдээлэлтэй танилцав.

      5. Хурлаар хэлэлцсэн асуудал : Тогтовортой санүүжилтийн танилцуулга

      Шийдвэрлэсэн нь : Санхүүжилт /Урт хугацааны зээл/-ийн мэдээлэлтэй танилцав.

      6. Хурлаар хэлэлцсэн асуудал : Олон улсын банкны газрын Бизнес төлөвлөгөө

      Шийдвэрлэсэн нь : Олон улсын банкны газрын бизнес төлөвлөгөөтэй танилцав

      7. Хурлаар хэлэлцсэн асуудал : Аудитын хороооны 2023 оны 2 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Аудитын хорооны тайлантай танилцав

      8. Хурлаар хэлэлцсэн асуудал : Эрсдэлийн удирдлагын хорооны 2023 оны 2 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Эрсдэлийн удирдлагын хорооны тайлантай танилцав

      9. Хурлаар хэлэлцсэн асуудал : Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хороо 2023 оны 2 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хорооны тайлантай танилцав

      10. Хурлаар хэлэлцсэн асуудал : Нэр дэвшүүлэх хорооны 2023 оны 2 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Нэр дэвшүүлэх хорооны тайлантай танилцав

      2023.10.26 - Ээлжит хурлын шийдвэр

      1. Хурлаар хэлэлцсэн асуудал: Макро эдийн засгийн мэдээлэл

      Шийдвэрлэсэн нь: Макро эдийн засгийн мэдээлэлтэй танилцав.

      2. Хурлаар хэлэлцсэн асуудал: 2023 оны 3-р улирлын санхүүгийн үр дүн, 2023 оны санхүүгийн жилийн таамаглал

      Шийдвэрлэсэн нь: Санхүүгийн үр дүн, таамаглалтай танилцав.

      3. Хурлаар хэлэлцсэн асуудал: 2023 оны 3-р улирлын Гүйцэтгэх захирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтэх захирал тайлантай танилцав.

      4. Хурлаар хэлэлцсэн асуудал: Шимтгэлтэй холбоотой мэдээлэл

      Шийдвэрлэсэн нь: Шимтгэлийн тухай мэдээлэлтэй танилцав.

      5. Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн Аудитын хороооны 2023 оны 3 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Аудитын хорооны дарга Аудитын хорооны тайланг танилцуулав

      6. Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн Эрсдэлийн удирдлагын хорооны 2023 оны 3 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Эрсдэлийн удирдлагын хорооны тайлантай танилцав

      7. Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2023 оны 3 дугаар улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Нэр дэвшүүлэх хорооны тайлантай танилцав

      8. Хурлаар хэлэлцсэн асуудал: Дараагийн ТУЗ-ийн хурлын огноо

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга дараагийн хурлын огноог танилцуулав.

      Тогтоол № : 00/24

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу банкийг Microfinance Enhancement Facility-тай Зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

      Тогтоол № : 00/25

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу банкийг Financing for Healthier Lives, DAC-тай Зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

      Тогтоол № : 00/26

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу банкийг Global Climate Partnership Fund S.A., SICAV-SIF-тай Зээлийн гэрээ байгуулж, зээл авахыг зөвшөөрөв.

      Тогтоол № : 00/27

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу банкийг EMF MICROFINANCE FUND AGmvK-тай Зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

      Тогтоол № : 00/28

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу банкийг responsАbility Investments AG-тай Зээлийн гэрээ байгуулж, зээл авахыг зөвшөөрөв.

      Тогтоол № : 00/29

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: 2023 оны батлагдсан төлөвлөгөөнд 682.4 сая төгрөгийн зардлыг нэмж төсөвлөхийг зөвшөөрөв.

      Тогтоол № : 00/30

      Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн дэргэдэх хороодын гишүүнчлэлд өөрчлөлт оруулах тухай

      Шийдвэрлэсэн нь:

      1. ТУЗ-ийн Аудитын хорооны бүрэлдэхүүнийг доорх байдлаар баталсугай: Аудитын хорооны Дарга: Жэймс Б.Дваер /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/, Аудитын хорооны гишүүд: Роберт В. Ван Звитен /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, Александр Пикер /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, Ч.Мөнхцэцэг, Д.Мөнхтөр.

      2. ТУЗ-ийн Эрсдэлийн удирдлагын хорооны бүрэлдэхүүнийг доорх байдлаар баталсугай: Эрсдэлийн удирдлагын хорооны Дарга: Александр Пикер /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, ЭУХорооны гишүүд: Роберт В.Ван Звитен /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, Жэймс Б. Дваер /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, Ч.Мөнхцэцэг /ТУЗ-ийн Дарга/, Ж.Үнэнбат.

      3. ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны бүрэлдэхүүнийг доорх байдлаар баталсугай. НДХорооны Дарга Александр Пикер /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, НДХорооны гишүүд: Роберт В. ван Звитен /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, Ч.Мөнхцэцэг /ТУЗ-ийн Дарга/.

      4. ТУЗ-ийн Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хорооны бүрэлдэхүүнийг доорх байдлаар баталсугай: ЗЁЦУХорооны Дарга: Жэймс Б.Дваер /ТУЗ-ийн хараат бус гишүүн/, ЗЁЦУХорооны Гишүүд: Александр Пикер /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/, Ч.Мөнхцэцэг /ТУЗ-ийн Дарга/.

      Тогтоол № : 00/31

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны Зээлийн хорооны дүрэм болон Эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх матрицийг өөрчлөн батлах тухай

      Шийдвэрлэсэн нь:

      1. Зээлийн хороодын зээл шийдвэрлэх эрхийн матрицийг энэхүү Тогтоолын Хавсралт 1-ийн дагуу баталсугай.

      2. Эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх эрхийн матрицийг энэхүү Тогтоолын Хавсралт 2-ын дагуу баталсугай.

      2023.11.29 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/32

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Үндсэн хөрөнгө худалдан борлуулах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банк ХК-ийн эзэмшлийн “Эмбасси Резидэнс” оффис дахь талбайг худалдахыг зөвшөөрөв.

      2023.12.18 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/32

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Макро эдийн засгийн мэдээлэл

      Шийдвэрлэсэн нь: Макро эдийн засгийн мэдээлэлтэй танилцав.

      2023.12.28 - Ээлжит хурлын шийдвэр

      Тогтоол № : 00/33

      Хурлаар хэлэлцсэн асуудал: 2024 оны Бизнес төлөвлөгөө, төсөв танилцуулага:

      – ГЗ-ын тайлан

      – 2024 оны бизнес төлөвлөгөө, төсөв

      – Бодлого шинэчлэл

      – Төсөл хөтөлбөрүүд

      – Судалгаа хийх тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны 2024 оны Бизнес төлөвлөгөө, төсвийг энэхүү Тогтоолын Хавсралт 1 дагуу батлав.

      Тогтоол № : 00/34

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Активыг эрсдлийн сангаас хорогдуулж, тэнцлийн гадуур бүртгэх тухай

      Шийдвэрлэсэн нь:

      1. Энэхүү тогтоолын Хавсралт 1, 3-т заасан нийт 720 зээлийн 4,687.3 сая төгрөгийн зээл, зээлтэй адилтан тооцох актив, 2023.11.30-ны өдрийн байдлаар хүү 1,672.7 сая төгрөг, нийт 6,360.1 сая төгрөгийн үлдэгдлийг гүйлгээ хийх өдрөөрх хуримтлагдсан нийт хүүний хамт эрсдэлийн сангаас хорогдуулахыг зөвшөөрсүгэй.

      2. Энэхүү тогтоолын Хавсралт 2-т заасан 6 зээлийн 12.4 сая төгрөг, нийт 13.6 сая төгрөгийн үлдэгдлийг гүйлгээ хийх өдрөөрх хуримтлагдсан нийт хүүний хамт тэнцлийн гадуур бүртгэлээс хасахыг зөвшөөрсүгэй.

      3. Энэхүү тогтоолын Хавсралт 4, 5-т заасан 83 харилцагчийн 6.2 сая төгрөгийн авлагыг эрсдэлийн сангаас хорогдуулахыг зөвшөөрсүгэй. Зээл, авлагын төлбөр барагдуулах ажиллагааг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй.

      Тогтоол № : 00/35

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж энэхүү тогтоолын Хавсралт 1-р баталсугай.

      Тогтоол № : 00/36

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны бодлогууд өөрчлөн батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны Мэдээллийн технологийн бодлого, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Дата удирдлагын бодлого, Актив пассивын удирдлагын бодлого, Хүний нөөцийн удирдлагын бодлого, Маркетингийн бодлого, Харилцагч төвтэй банкны бодлого, Бизнесийн процессийн удирдлагын бодлогыг тус тус өөрчлөн батлав.

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Аудитын хорооны 4-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Аудитын хорооны 2024 оны 4-р улирлын тайлантай танилцав.

      Тогтоол № : 00/37

      Хурлаар хэлэлцсэн асуудал: “Эрсдэлийн аппетитийн мэдэгдэл – 2024” батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: “Эрсдэлийн аппетитийн мэдэгдэл – 2024”-ийг энэ тогтоолын Хавсралт 1-ийн дагуу батлав.

      Тогтоол № : 00/38

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Дотоод аудитын газрын 2024 оны Үйл ажиллагааны төлөвлөгөө, Зардлын төсвийг батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагааны нэгжүүдийн “Дунд хугацааны стратеги зорилго 2024-2026 он”, “Үйл ажиллагааны төлөвлөгөө 2024”, ДАГ-ын төлөвлөгөөт аудитын хуваарь, ДАА-ны ажлын төлөвлөгөө, 2024 оны зардлын төсвийг тус тус батлав.

      Тогтоол № : 00/39

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны “Code of Conduct” батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны “Code of Conduct” болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлав.

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Нэр Дэвшүүлэх хорооны тайлан

      Шийдвэрлэсэн нь: Нэр дэвшүүлэх хорооны тайлантай танилцав.

      Хурлаар хэлэлцсэн асуудал: 2023 оны ТУЗ-ийн ээлжит хурлын тов

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн дараагийн хурлын товыг танилцуулав.

      Тогтоол № : 00/40

      Хурлаар хэлэлцсэн асуудал: Судалгаа хийх ажлын хэсэг байгуулах тухай

      Шийдвэрлэсэн нь: Судалгаа хийх ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.

    • ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ 2024

      h6>2024.01.19 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/01

      Хэлэлцсэн асуудал : Зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь : Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг HANSAINVEST FINANCE GMBH & CO. GESCHILOSSENEINVESTMENTKOMMANDITGESELLSCHAFT-тэй Зээлийн гэрээ байгуулж, зээл авахыг зөвшөөрсүгэй.

      2024.02.02 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/02

      Хэлэлцсэн асуудал : Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь : 2024 онд батлагдсан төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авахыг зөвшөөрөв.

      2024.02.14 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/03

      Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

      Шийдвэрлэсэн нь : Мандал Даатгал ХК-тай Хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/04

      Хэлэлцсэн асуудал : Ногдол ашиг хуваарилах тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 2023 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахыг зөвшөөрсүгэй. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоосугай. Ногдол ашгийг Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвөөр ТӨХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансаар дамжуулан зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирсэнээс хойш 60 хоногийн дотор байршуулсугай.

      2024.03.05 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/05

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай

      Шийдвэрлэсэн нь :

      1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарлаж, өглөөний 09 цагт, Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулсугай.

      2. Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцүүлсүгэй. Үүнд:

      2.1. Голомт Банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулга

      2.2. Компанийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт

      2.3. 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлт

      2.4. 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн Тогтоолыг танилцуулах

      2.5. 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайлан. 2024 оны цалингийн төсөв

      2.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

      2.7. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

      3. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосугай.

      4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зарыг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т заасан шаардлагыг ханган хурал заралсан тухай мэдээллийг 2024 оны 03 сарын 10-ны дотор олон нийтэд мэдээлсүгэй.

      2024.03.19 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/06

      Хэлэлцсэн асуудал : Түншлэлийн ерөнхий гэрээ батлах тухай.

      Шийдвэрлэсэн нь : Изи Пэй ХХК-тай байгуулсан стратегийн түншлэлийн ерөнхий гэрээний нөхцөл өөрчлөх болон сунгалтын гэрээг танилцуулсан нөхцөлийн дагуу баталгаажуулсугай.

      Тогтоол № : 00/07

      Хэлэлцсэн асуудал : SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь : Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК (цаашид “Банк” гэх)-ийг SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED-тэй Зээлийн гэрээ байгуулж, доорх хэмжээ нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

      2024.03.28 - Ээлжит хурлын тогтоол

      Хэлэлцсэн асуудал : Макро эдийн засгийн тойм

      Шийдвэрлэсэн нь : Макро эдийн засгийн тоймтой танилцав.

      Хэлэлцсэн асуудал : 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан

      Шийдвэрлэсэн нь : 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцав.

      Хэлэлцсэн асуудал : 2024 оны 2-р сарын эцсийн санхүүгийн үр дүн, 2024 оны 1-р улирлын таамаглал

      Шийдвэрлэсэн нь : 2024 оны 2-р сарын эцсийн санхүүгийн үр дүн, 2024 оны 1-р улирлын таамаглалтай танилцав.

      Тогтоол № : 00/08

      Хэлэлцсэн асуудал : Олон улсын зах зээлд бонд гаргах төслийн хэрэгжилтийн явц

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 300 сая хүртэлх долларын, RegS/144A форматтай бондыг олон улсад гаргахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/09

      Хэлэлцсэн асуудал : Банкны 2023 оны жилийн үйл ажиллагааны, санхүүгийн үр дүнг болон аудитлагдсан санхүүгийн тайланг дүгнэх тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, санхүүгийн тайлан Кэй Пи Эм Жи Ауди ХХК-иас хийсэн аудитын шалгалтын дүн болон тайланг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/10

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны үйл ажиллагааны эрсдэлийн нөөц санг нэмж байгуулах, зарцуулах эрх олгох тухай.

      Шийдвэрлэсэн нь : Үйл ажиллагааны эрсдэлийн нөөц санг энэ тогтоолын Хавсралт 1-ийн дагуу нэмж байгуулсугай.

      Хэлэлцсэн асуудал : Тогтворжуулах төлөвлөгөө 2024

      Шийдвэрлэсэн нь : Тогтворжуулах төлөвлөгөө 2024-тэй танилцаж, дахин хэлэлцэхээр хойшлуулав

      Хэлэлцсэн асуудал : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 1-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 1-р улирлын тайлантай танилцав.

      2024.04.11 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/11

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны "Тогтворжуулах төлөвлөгөө-2024" батлах тухай

      Шийдвэрлэсэн нь : “Тогтворжуулах төлөвлөгөө-2024”-г хурлаар танилцуулсны дагуу баталсугай. “Тогтворжуулах төлөвлөгөө-2024” батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Тогтворжуулах төлөвлөгөө-2023”-г хүчингүй болгосугай.

      2024.04.15 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/12

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны Зээлийн хорооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай.

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00/22 дугаарт тогтоолоор батлагдсан “Зээлийн хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйл “БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” зүйлийн 2.1. дэх хэсэгт дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай. Хороо нь дараах албан тушаалтнуудаас бүрдэнэ. Үүнд:

      Дарга: Зээлийн газрын захирал;

      Орлогч дарга: Эрсдэлийн удирдлагын газрын захирал;

      Гишүүд: Иргэдийн банкны газрын захирал; Байгууллагын банкны газрын захирал; Байгууллага хөгжлийн газрын захирал;

      Нарийн бичиг: Зээлийн хороодын нарийн бичиг.

      Дээрх өөрчлөлтийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00/22 дугаарт тогтоолоор батлагдсан Зээлийн хорооны дүрмийг дагаж мөрдөнө.

      2024.04.15 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/13

      Хэлэлцсэн асуудал : Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай.

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Чүлтэм овогтой Мөнхцэцэгийг сонгосугай.

      2024.05.10 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/14

      Хэлэлцсэн асуудал : Олон улсын зах зээлд нээлттэй бонд гаргах тухай

      Шийдвэрлэсэн нь : Сингапурын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэж олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагдах Голомт банкны 300 сая ам. долларын RegS/144A форматтай бондыг хугацааны эцэст эргэн төлөгдөх болон энэхүү Тогтоолын Хавсралтад заасан нөхцөлийн дагуу гаргахыг зөвшөөрсүгэй. Бонд гаргах ажлын хүрээнд шаардлагатай үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг Гүйцэтгэх захирал /Норихико Като/-д даалгасугай.

      2024.05.21 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/15

      Хэлэлцсэн асуудал : Гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай

      Шийдвэрлэсэн нь : Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирал Норихико Като нарын хооронд байгуулсан контрактын гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгахгүйгээр 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгосугай.

      Гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгож буйтай холбогдуулан ажил хүлээлцэх комиссыг томилж, хариуцсан баримт бичиг, эд хөрөнгө, ажил үүргийг хууль болон журамд заасны дагуу 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохих ёсоор хүлээлцэх, ажил хүлээлцэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нэр дэвшүүлэх хороонд /Александр Пикер/-д үүрэг болгосугай.

      2024.05.30 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/16

      Хэлэлцсэн асуудал : Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох тухай

      Шийдвэрлэсэн нь : Монголбанкны Ерөнхийлөгчид Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд Монгол улсын иргэн Амарзаяа овогтой Одонбаатарыг санал болгож, зөвшилцсөний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй томилох эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Ч.Мөнхцэцэг/-д олгосугай.

      А.Одонбаатартай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоож, уг нөхцөлөөр түүнтэй гэрээ байгуулж ажиллахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /Ч.Мөнхцэцэг/-д даалгасугай.

      Гүйцэтгэх захирлын томилгоотой холбоотой Монголбанкнаас зохих зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /З.Солонго/-д үүрэг болгосугай.

      2024.05.30 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/17

      Хэлэлцсэн асуудал : responsAbility Financial Inclusion Investments 2024 DAC байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь : Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг responsibility Financial Inclusion Investment 2024 DAC-тэй зээлийн гэрээ байгуулж, доорх хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг болгосугай.

      Зээлийн хэмжээ: 6,000,000 ам.доллар

      2024.06.07 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/18

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны 2024 оны ICAAP, ILAAP аргачлалын тайланг батлах тухай.

      Шийдвэрлэсэн нь : ICAAP (өөрийн хөрөнгийн хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал), ILAAP (хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал) төсөл тайланг баталсугай. Тус тайланг Монголбанкинд хүргүүлж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Норихико Като/-д даалгасугай.

      2024.06.07 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/18

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны 2024 оны ICAAP, ILAAP аргачлалын тайланг батлах тухай.

      Шийдвэрлэсэн нь : ICAAP (өөрийн хөрөнгийн хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал), ILAAP (хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлэх аргачлал) төсөл тайланг баталсугай. Тус тайланг Монголбанкинд хүргүүлж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Норихико Като/-д даалгасугай.

      2024.07.04 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/19

      Хэлэлцсэн асуудал : Эн Ай Жи ХХК-г татан буулгах тухай

      Шийдвэрлэсэн нь : Банкны зээлийн төлбөрт тооцож авсан компани болох "Эн Aй Жи" ХХК-г татан буулгасугай. "Эн Ай Жи" ХХК-ийг татан буулгах тухай "Эн Ай Жи" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Голомт банк ХК-ийг төлөөлөн оролцох, хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрт гарын үсэг зурах эрхийг Голомт банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Норихико Като-д олгосугай.

      2024.07.04 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/20

      Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт капитал ҮЦК ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй. Голомт банкийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Гүйцэтгэх удирдлага /Норихико Като/-д олгосугай.

      2024.07.23 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/21

      Хэлэлцсэн асуудал : Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд Амарзаяа овогтой Одонбаатарыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хугацаагүйгээр томилсугай.

      2024.07.26 - Ээлжит хурлын тогтоол

      Хэлэлцсэн асуудал : 2024 оны нэгдүгээр хагас жилийн тайлан

      Шийдвэрлэсэн нь : 2024 оны нэгдүгээр хагас жилийн тайланг танилцуулав

      Хэлэлцсэн асуудал : Макро эдийн засгийн тойм

      Шийдвэрлэсэн нь : Макро эдийн засгийн тойм танилцуулав

      Хэлэлцсэн асуудал : 2024 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүн

      Шийдвэрлэсэн нь : 2024 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг танилцуулав

      Тогтоол № : 00/22

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны 2024 оны төсөв тодотгох тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт банкны 2024 оны төсвийг тодотгон энэхүү Тогтоолын Хавсралт 1 дагуу баталсугай. Уг төсөв, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Гүйцэтгэх захирал /А.Одонбаатар/-д үүрэг болгосугай.

      Хэлэлцсэн асуудал : Өрсөлдөгчийн судалгаа

      Шийдвэрлэсэн нь : Өрсөлдөгчийн судалгааг танилцуулав

      Хэлэлцсэн асуудал : Дижитал шилжилтийн газрын тайлан, хэрэгжиж буй төслүүд

      Шийдвэрлэсэн нь : ДШГ-ын тайлан болон одоо хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцав

      Хэлэлцсэн асуудал : Харилцагчийн бүртгэлийн газрын тайлан

      Шийдвэрлэсэн нь : ХБГ-ын тайлантай танилцав

      Хэлэлцсэн асуудал : Харилцагчийн үйлчилгээний газрын тайлан

      Шийдвэрлэсэн нь : ХҮГ-ын тайлантай танилцав

      Хэлэлцсэн асуудал : Лизингийн төвийн үйл ажиллагаа

      Шийдвэрлэсэн нь : Лизингийн төвийн үйл ажиллагаатай танилцав

      Хэлэлцсэн асуудал : Голомт плаза шинэ төв оффисийн төслийн тухай

      Шийдвэрлэсэн нь : Шинэ төв оффисийн төсөл, явцтай танилцав.

      Хэлэлцсэн асуудал : Аудитын хорооны 2024 оны 2-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Аудитын хорооны 2024 оны 2-р улирлын тайлантай танилцав

      Хэлэлцсэн асуудал : Эрсдэлийн удирдлагын хорооны 2024 оны 2-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Эрсдэлийн удирдлагын хорооны 2024 оны 2-р улирлын тайлантай танилцав

      Хэлэлцсэн асуудал : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 2-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь : Нэр дэвшүүлэх хорооны 2024 оны 2-р улирлын тайлантай танилцав

      2024.09.24 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/23

      Хэлэлцсэн асуудал : Үндсэн хөрөнгө худалдан борлуулах тухай

      Шийдвэрлэсэн нь : Голомт банк ХК-ийн эзэмшлийн “Парк плэйс” оффис дахь 66.88 мкв талбайг Изи Пэй ХХК-д худалдахыг зөвшөөрсүгэй.

      2024.09.24 - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/24

      Хэлэлцсэн асуудал : Голомт банкны Комплаенсийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай

      Шийдвэрлэсэн нь : Комплаенсийн бодлогын Хавсралт №2-ийн Эрсдэлийн аппетитад өөрчлөлт оруулахыг дэмжив.

      2024.10.24 – Ээлжит хурлын тогтоол

      Хэлэлцсэн асуудал: Макро эдийн засгийн мэдээлэл

      Шийдвэрлэсэн нь: Макро эдийн засгийн мэдээлэлтэй танилцав

      Хэлэлцсэн асуудал: 2024 оны 3-р улирлын санхүүгийн үр дүн

      Шийдвэрлэсэн нь: 2024 оны 3-р улирлын санхүүгийн үр дүнтэй танилцав

      Хэлэлцсэн асуудал: IFRS S1, S2 зөвлөх үйлчилгээний тухай

      Шийдвэрлэсэн нь: IFRS S1, S2 зөвлөх үйлчилгээний тухай

      Хэлэлцсэн асуудал: Зээл, хөрөнгө оруулалтын тухай

      Шийдвэрлэсэн нь: Зээл, хөрөнгө оруулалтын тухай саналуудтай танилцав

      2024.10.24 – Ээлжит хурлын тогтоол

      Тогтоол № : 00/25

      Хэлэлцсэн асуудал: EMF MICROFINANCE FUND AGmvK байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг EMF MICROFINANCE FUND AGmvK (“EMF”)-тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/26

      Хэлэлцсэн асуудал: GLOBAL CLIMATE PARTNERSHIP FUND S.A., SICAV-SIF байгууллагаас зээлийн

      эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг Global Climate Partnership Fund S.A., SICAV-SIF (цаашид “GCPF” гэх) -тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрөх тухай.

      Тогтоол № : 00/27

      Хэлэлцсэн асуудал: GLOBAL GENDER SMART FUND S.A., SICAV-SIF байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг GLOBAL GENDER SMART FUND S.A., SICAV-SIF (“GGSF”) -тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/28

      Хэлэлцсэн асуудал: MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A., байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A.,-тай Зээлийн гэрээ байгуулж, танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/29

      Хэлэлцсэн асуудал: SYMBIOTICS SICAV II байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК-ийг SYMBIOTICS SICAV II-тай Зээлийн гэрээ байгуулж, доорх хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/30

      Хэлэлцсэн асуудал: Аудитын хорооны 3-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны өөрчилсөн бүрэлдэхүүнийг доорх байдлаар баталсугай:

      a. Аудитын хорооны Дарга:

      i. Жэймс Б. Дваер, /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/

      b. Аудитын хорооны гишүүд:

      i. Александр Пикер /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/

      ii. Ханс Холзхакер /ТУЗ-ийн Хараат бус гишүүн/

      iii. Ч. Мөнхцэцэг

      iv. Д. Мөнхтөр

      Тогтоол № : 00/31

      Хэлэлцсэн асуудал: Голомт банкны “МУТСТ дотоод хяналтын хөтөлбөр 2024-2026” батлах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны “МУТСТ дотоод хяналтын хөтөлбөр 2024-2026”-ийг энэхүү тогтоолын Хавсралтын №1 дагуу баталсугай.

      Тогтоол № : 00/32

      Хэлэлцсэн асуудал: Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны хувьцаа эзэмшлийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд баримтлах ерөнхий зарчим, чиглэлийг энэхүү тогтоолын Хавсралт 1-т заасны дагуу баталсугай.

      Тогтоол № : 00/33

      Хэлэлцсэн асуудал: Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хорооны 3-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Засаглал, ёс зүй, цалин урамшууллын хорооны дүрэмд танилцуулсны дагуу нэмэлт, өөрчөлт оруулсугай.

      Хэлэлцсэн асуудал: Эрсдэлийн удирдлагын хорооны 3-р улирлын тайлан

      Шийдвэрлэсэн нь: Эрсдэлийн удирдлагын хорооны 3-р улирлын тайлантай танилцав

      Тогтоол № : 00/34

      Хэлэлцсэн асуудал: Нэр дэвшүүлэх хорооны тайлан 3-р улирлын

      Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны дүрмийг танилцуулсны дагуу шинэчлэн баталсугай.

      Хэлэлцсэн асуудал: Бусад;

      2024 оны ТУЗ-ийн ээлжит хурлын тов

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн ээлжит хурлын товыг танилцуулав.

      2024.11.05- Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол

      Тогтоол № : 00/35

      Хэлэлцсэн асуудал: Банкны эрхлэх үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банк Факторингийн үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авсны үндсэн дээр эрхлэхийг зөвшөөрсүгэй.

      2024.12.02- Ээлжит хурлын тогтоол

      Тогтоол № : 00/36

      Хэлэлцсэн асуудал: Олон улсын зах зээлд нээлттэй бонд гаргах тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны олон улсын зах зээлд амжилттай гаргасан бонд дээр 100 сая ам. доллар хүртэлх дүнтэй нэмэгдүүлэх буюу “tap issue” бонд гаргахыг зөвшөөрсүгэй.

      2024.12.04- Ээлжит хурлын тогтоол

      Тогтoол № : 00/37

      Хэлэлцсэн асуудал: Олон улсын зах зээлд нэмэлт бонд гаргах нөхцөлийн тухай

      Шийдвэрлэсэн нь: Голомт банкны олон улсын зах зээлд амжилттай гаргасан бонд дээр 100 сая ам. доллар хүртэлх дүнтэй нэмэгдүүлэх буюу “tap issue” бондыг энэхүү Тогтоолын Хавсралтад заасан нөхцөлийн дагуу гаргахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/38

      Хэлэлцсэн асуудал: Гэрээний хугацаа сунгах тухай

      Шийдвэрлэсэн нь: ГЗ/001/23 дугаар гэрээг нэг жилээр сунгахыг Голомт банкинд зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/39

      Хэлэлцсэн асуудал: SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED байгууллагаас зээлийн эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК (цаашид “Банк” гэх)-ийг SAISON INVESTMENT MANAGEMENT PRIVATE LIMITED (цаашид “Зээлдүүлэгч” гэх)-тэй Зээлийн гэрээ байгуулж танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

      Тогтоол № : 00/40

      Хэлэлцсэн асуудал: GLOBAL CLIMATE PARTNERSHIP FUND S.A., SICAV-SIF байгууллагаас зээлийн

      эх үүсвэр татах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэрлэсэн нь: Гүйцэтгэх удирдлагын багаас танилцуулсан нөхцөлийн дагуу Голомт банк ХК (цаашид “банк” гэх)-ийг Global Climate Partnership Fund S.A., SICAV-SIF (цаашид “GCPF” гэх) -тай 2023 оны 10 сарын 27-нд байгуулсан Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан танилцуулсан хэмжээ, нөхцөлөөр зээл авахыг зөвшөөрсүгэй.

    • СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЭЛЦЭЛ 2023

      2023.04.05-ны өдрийн хурлын шийдвэр

      Хэлэлцсэн асуудал : Хангууд Пропертис ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай:

      Шийдвэр: Хангууд Пропертис ХХК-д эх үүсвэргүй чанарын баталгааг олгохоор шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2023.05.12-ны өдрийн хурлын шийдвэр

      Хэлэлцсэн асуудал : Өндөр Улаан Трэвел ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Өндөр Улаан Трэвел ХХК-д хөрөнгө оруулалтын зээл олгохыг дэмжив.

      Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2023.05.29-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Голомт Капитал ҮЦК ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Хөрөнгийн зах зээлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэв. Мэдээлэл гаргаж өгсөний үндсэн дээр тус зээлийг олгохоор шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2. Хэлэлцсэн асуудал : Д. Баясгалан-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Д. Баясгалан-д эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2023.10.13-ны өдрийн хурлын шийдвэр

      Хэлэлцсэн асуудал : Бодь Интернэшнл ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Бодь Интернэшнл ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүсэлттэй танилцан олгохоор шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2023.11.24-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Изи Пэй ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Изи Пэй ХХК-ийн албан хэрэгцээний талбай худалдан авах зээлийн хүсэлттэй танилцан олгохыг дэмжив.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2. Хэлэлцсэн асуудал : Ашид Голомт ББСБ ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Ашид Голомт ББСБ ХХК-ийн Зээлийн шугам авах хүсэлтийг хэлэлцэн олгохыг дэмжив.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2023.12.07-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн хөрөнгө оруулалтын зээлийн хүсэлттэй танилцан олгохоор шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2. Хэлэлцсэн асуудал : Д.Баясгалантай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Д.Баясгалан-д эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2023.12.12-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Изи Пэй ХХК-д олгох зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Изи Пэй ХХК-ийн бизнесийн талбайн зээлийн хүсэлттэй танилцан олгохыг дэмжив.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      2. Хэлэлцсэн асуудал : Голомт Капитал ХХК-д олгох зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Голомт Капитал ХХК-ийн Зээлийн шугамыг нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэв.

      3. Хэлэлцсэн асуудал : Эмбасси Резиденс оффис дахь талбайг худалдах тухай

      Шийдвэр : Голомт банк ХК-ийн эзэмшлийн Эмбасси Резиденс оффис дахь талбайг Эмбасси Резидэнс ХХК-д худалдахаар шийдвэрлэв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

    • СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЭЛЦЭЛ 2024

      2024.02.14-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

      Шийдвэр : Мандал Даатгал ХК-тай Хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.02.16-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Бөөрөлжүүтийн тал ХХК-тай хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээг байгуулах зөвшөөрөл олгох тухай

      Шийдвэр : Бөөрөлжүүтийн Тал ХХК-тай хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2. Хэлэлцсэн асуудал : Steppe Beverage KFT- ийн нэр дээрх хувьцааг зээлийн барьцаанд хураан авах тухай

      Шийдвэр :Зээлийн барьцаанд Steppe Beverage KFT-ийн нэр дээр байгаа АПУ ХК-ийн 52,193,070 ширхэг хувьцааг банк хураан авч, Голомт Капитал ҮЦК ХХК-д хэлцэлийн шимтгэл төлөхийг дэмжив.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      3. Хэлэлцсэн асуудал : Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийн тухай

      Шийдвэр : Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-д хөрөнгө оруулалтын зээл олгохыг зөвшөөрөв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.03.19-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

      Шийдвэр : Изи пэй ХХК-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээний нөхцөл өөрчлөх болон сунгалтын гэрээг танилцуулсан нөхцөлийн дагуу баталгаажуулсугай.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.03.19-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Цэцэнс майнинг энд энержи ХХК-ийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Цэцэнс майнинг энд энержи ХХК-ийн зээлийн хүсэлтийг зөвшөөрөв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.06.05-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Д.Баясгалантай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Д.Баясгалан-ийн зээлийн хүсэлтийг зөвшөөрөв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2. Хэлэлцсэн асуудал : Бодь интернэшнл ХХК-тай холбоотой зээлийн шугам сунгах тухай

      Шийдвэр : Бодь Интернэшнл ХХК-ийн зээлийн шугам сунгах хүсэлтийг зөвшөөрөв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.06.24-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Изи Пэй ХХК-тай холбоотой зээлийн хүсэлтийг шийдвэрлэх тухай

      Шийдвэр : Изи Пэй ХХК-д зээлийн шугам олгохыг зөвшөөрөв.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.07.04-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Хамтран ажиллах гэрээ байгуулах тухай

      Шийдвэр : Голомт капитал ҮЦК ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрсүгэй.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

      2024.09.24-ны өдрийн хурлын шийдвэр

      1. Хэлэлцсэн асуудал : Үндсэн хөрөнгө худалдан борлуулах тухай

      Шийдвэр : Голомт банк ХК-ийн эзэмшлийн Парк плэйс оффис дахь 66.88 мкв талбайг Изи Пэй ХХК-д худалдахыг зөвшөөрсүгэй.

      Шийдвэрлэсэн нь : ТУЗ-ийн хараат бус гишүүд оролцож саналаа өгөв.

  • Хэлцэл хийгдээгүй байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ