Дотоод хяналтын үйл ажиллагаа

ДОТООД ХЯНАЛТ

Дотоод хяналтын үйл ажиллагаа

Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь Аудитын хороо болон Эрсдэлийн удирдлагын хорооны үйл ажиллагаагаар дамжуулан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Банкны нэгжүүд нь эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцоогоо бүрдүүлж, өдөр тутмын удирдлагаар хангах үүрэгтэй байдаг бол Аудитын хороо нь банкны дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй байдалд анхаарч, үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй юм. Аудитын хороо нь дотоод хяналтын тогтолцоо, түүний үр дүнтэй байдлын талаар Удирдлагын баг болон Дотоод аудитын газраас мэдээлэл, тайлан хүлээн авч, хэлэлцдэг.

Дотоод аудитын газар нь банкны хувьд бие даасан, Гүйцэтгэх удирдлагын багаас хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг нэгж юм. Дотоод аудитын газар нь эрсдэлд суурилсан аудитын арга аргачлалаар банкны нэгж, үйл ажиллагаа, технологийн эрсдэлд үнэлгээ хийж ажлын төлөвлөгөөгөө гаргадаг ба банкны сайн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, үйл ажиллагааны үр дүнг бие даасан, хараат бус байдлаар үнэлж, зөвлөмж өгөх үндсэн зорилготой ажилладаг.

Голомт банк нь гурван давхар хамгаалалтын шугамтай эрсдэлийн удирдлага бүхий банкны бүтцийг шинэчлэн баталж, нэгжүүдийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог улам сайжруулан ажилласаар байна. Үүнд:

  • Нэгдүгээр хамгаалалтын шугам

    • Банк зорилтууддоо хүрэхэд шаардлагатай ажлыг удирдан, зохион байгуулах (эрсдэлийг удирдах), нөөцийг ашиглах

    • ТУЗ, Гүйцэтгэх удирдлагатай байнгын холбоотой байж, банкны зорилтуудтай холбоотой төлөвлөгөө, гүйцэтгэл, хүлээгдэж буй үр дүн болон эрсдэлийн талаар байнга тайлагнах

    • Үйл ажиллагааны болон эрсдэл, дотоод хяналтыг удирдах оновчтой бүтэц, процессыг бий болгон, хэрэгжүүлэх

    • Хууль, зохицуулагч байгууллагын болон ёс зүйн шаардлагуудыг биелүүлэх

  • Хоёрдугаар хамгаалалтын шугам

    • Эрсдэлийг удирдахад шаардлагатай дүгнэлт, дэмжлэг, мониторингоор хангах

    • Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагааг процессын, тогтолцооны, байгууллагын түвшинд хөгжүүлэх, хэрэгжүүлэх, байнга сайжруулах

    • Эрсдэлийн удирдлагатай холбоотой зорилтуудад хүрэх: хууль, зохицуулагч байгууллагын болон ёс зүйн хэм хэмжээг биелүүлж буй байдал, дотоод хяналт, мэдээллийн болон технологийн аюулгүй байдал, тогтвортой байдал болон чанарын баталгаажуулалт

    • Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын оновчтой, үр дүнтэй байдалд шинжилгээ хийх, тайлагнах

  • Гуравдугаар хамгаалалтын шугам - Дотоод аудит

    • ТУЗ-ийн өмнө эцсийн хариуцлагыг хүлээж, Гүйцэтгэх удирдлагын чиг үүргээс хэрэгжүүлэхгүй байх

    • Засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын оновчтой, үр дүнтэй байдлын талаар ТУЗ, Гүйцэтгэх удирдлагыг хараат бус, бодитой баталгаажуулалт, зөвлөмжөөр хангах замаар банкийг зорилтууддаа хүрэхэд дэмжлэг үзүүлэх, байнгын сайжруулалтыг дэмжих

    • Хараат бус, бодитой хандах байдал алдагдсан бол ТУЗ-д тайлагнах, холбогдох арга хэмжээг авах

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ