ТУЗ-ийн дэргэдэх хороод

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ТУЗ нь харьяандаа Аудитын хороо, Эрсдэлийн удирдлагын болон  Нэр дэвшүүлэх хороо,Засаглал, ёс зүй, цалин урамшуулал зэрэг байнгын ажиллагаатай хороод, нээлттэй хувьцаат компани болоход бэлтгэх чиг үүрэг бүхий түр хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Аудитын хороо

Аудитын хороо нь 3 хараат бус гишүүн, нийт 5 гишүүнтэй бөгөөд даргаар нь ТУЗ-ийн хараат бус гишүүн Жэймс Б.Дваер, нарийн бичгийн даргаар Дотоод аудит хариуцсан захирал А.Туяа ажилладаг.

Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд сар бүр хуралдаж, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багт шаардлагатай асуудлуудаар зөвлөмж хүргүүлдэг.

  • Жилийн болон сар бүрийн санхүүгийн тайлан, санхүүгийн үзүүлэлтүүдийг санхүүгийн тайлагналын олон улсын стандартууд болон эрх зүйн бусад актуудтай нийцэж байгаа эсэхийг хянах
  •  Банкны дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй байдалд анхаарч, үнэлэлт, дүгнэлт өгөх, Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, гол эрсдэлүүд, түүнийг хэрхэн удирдаж буй талаар чиглэл өгөх
  •  Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, гол эрсдэлүүд, түүнийг хэрхэн удирдаж буй талаар чиглэл өгөх
  •  Банкны Зөрчлийг мэдээлэх (шүгэл үлээх) үр дүнтэй тогтолцооны хэрэгжилтийг хянах, холбогдох этгээдийн болон сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах
  •  Аудит хариуцсан захирлыг сонгон шалгаруулах, томилох, буцаан татах, цалин, урамшууллыг тогтоох;
  •  Дотоод аудитын хараат бус байдлыг хангах, төсвийг батлах, удирдах, гүйцэтгэлийг хянах, дотоод аудитын тайланг хэлэлцэх
  •  Хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох, чөлөөлөх, гүйцэтгэлийг үнэлж холбогдох саналыг ТУЗ-д хүргүүлэх

Эрсдэлийн Удирдлагын Хороо

Эрсдэлийн удирдлагын хороо нь 3 хараат бус гишүүн, нийт 5 гишүүнтэй бөгөөд даргаар нь ТУЗ-ийн хараат бус гишүүн Александр Пикер, нарийн бичгийн даргаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга З.Солонго ажилладаг.

Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд сар бүр хуралддаг.

  •  Эрсдэлийн аппетитын бодлого, эрсдэлийн лимит, эрсдэлийг удирдах стратеги, зээлийн бодлого, зээлийн хорооны дүрэм, комплаенсын бодлого, засаглалын кодексын бодлогын баримт бичгийг хэлэлцэж, батлах саналыг ТУЗ-д гаргах, Гүйцэтгэх удирдлагад хэрэгжүүлэх чиг үүрэг өгч, хянах
  •  Гүйцэтгэх удирдлагын Эрсдэлийн удирдлагын хорооны тайлан, Эрсдэлийн удирдлагын тайланг хэлэлцэх, хянах
  •  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Банкны баримтлах бодлогыг батлах, түүний хэрэгжилтийг хянах ба энэ талаарх үйл ажиллагааны улирлын тайланг хянах
  •  Гүйцэтгэх удирдлагын баталсан тодорхой дүнгээс дээш зээл болон түүнтэй адилтгах хөрөнгийн үүрэг хүлээсэн групп компаниудын зээлийн шийдвэрийг хянах

Нэр дэвшүүлэх хороо

Нэр дэвшүүлэх хороо нь нийт 3 гишүүнтэй бөгөөд даргаар нь ТУЗ-хараат бус гишүүн Александр Пикер, нарийн бичгийн даргаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга З.Солонго ажилладаг.

Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд улирал бүр хуралддаг.

  • Засаглалын кодекс болон түүнд багтсан бүх бодлогын хэрэгжилтийг хянаж, Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх тухай ТУЗ-д санал, зөвлөмж өгдөг
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах, томилох, буцаан татах
  • Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах, томилох, буцаан татах
  • Гүйцэтгэх захирал ба гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх

Засаглал, Ёс зүй, Цалин урамшуулал

Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хороо нь нийт 3 гишүүнтэй бөгөөд даргаар нь ТУЗ-ийн хараат бус гишүүн Жэймс Б. Дваер, нарийн бичгийн даргаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга З.Солонго ажилладаг.

Уг хороо нь дараах чиг үүрэгтэй бөгөөд улирал бүр хуралддаг.

  •  Засаглалын кодекс болон түүнд багтсан бүх бодлогын хэрэгжилтийг хянаж, цалин хөлс, урамшууллын системийг боловсруулах, батлахад ТУЗ-д санал, зөвлөмж өгдөг
  •  ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох
  •  Гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, урамшууллыг тогтоох
  •  Гүйцэтгэх захирал ба гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх
  •  Банкны хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангахтай холбоотой журам дүрэмтэй танилцаж, хянан хэлэлцэж, банкны борлуулалт болон төвийн нэгжийн цалингийн систем, тэдгээрийн гүйцэтгэлд суурилсан урамшууллын систем, сонгон шалгаруулалтын журам, ажилтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох журам, ажилтнуудын халамж тэтгэмжийн журам зэрэг бичиг баримтуудыг хянаж, тогтмол сайжруулах

ТУЗ-ийн хороодын бүрэлдэхүүн

Аудитын хороо

Гишүүд Албан тушаал
Жэймс Б. Дваер* Хорооны дарга
Роберт В. ван Звитен* Хорооны гишүүн
Александр Пикер* Хорооны гишүүн
Ч.Мөнхцэцэг Хорооны гишүүн
Д.Мөнхтөр Хорооны гишүүн
А.Туяа Хорооны нарийн бичгийн дарга

Эрсдэлийн Удирдлагын Хороо

Гишүүд Албан тушаал
Александр Пикер* Хорооны дарга
Роберт В. ван Звитен* Хорооны гишүүн
Жэймс Б. Дваер* Хорооны гишүүн
Ч.Мөнхцэцэг Хорооны гишүүн
Ж.Үнэнбат Хорооны гишүүн
З.Солонго Хорооны нарийн бичгийн дарга

Нэр дэвшүүлэх хороо

Гишүүд Албан тушаал
Александр Пикер* Хорооны дарга
Роберт В. ван Свитен* Хорооны гишүүн
Ч.Мөнхцэцэг Хорооны гишүүн
З.Солонго Хорооны нарийн бичгийн дарга

Засаглал, Ёс зүй, Цалин урамшууллын хороо

Гишүүд Албан тушаал
Жэймс Б. Дваер* Хорооны дарга
Александр Пикер Хорооны гишүүн
Ч.Мөнхцэцэг Хорооны гишүүн
З.Солонго Хорооны нарийн бичгийн дарга

*  ТУЗ-ийн хараат бус гишүүн

ТУЗ-ийн Хараат бус гишүүдийн 2023 оны II улирлын тайланг ЭНД дарж үзнэ үү.

ТУЗ-ийн Хараат бус гишүүдийн 2023 оны III улирлын тайланг ЭНД дарж үзнэ үү.

ТУЗ-ийн Хараат бус гишүүдийн 2023 оны IV улирлын тайланг ЭНД дарж үзнэ үү.

ТУЗ-ийн Хараат бус гишүүдийн 2024 оны I улирлын тайланг ЭНД дарж үзнэ үү.

ТУЗ-ийн Хараат бус гишүүдийн 2024 оны II улирлын тайланг ЭНД дарж үзнэ үү.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ