Хувьцаа эзэмшигчдийн хурал, шийдвэр

Хувьцаа эзэмшигчид

  • 2023.02.02 - ХЭ-ийн ээлжит бус хурлын шийдвэр

    Шийдвэр № : 00/01

    Хэлцэлцсэн асуудал: Голомт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай танилцуулах

    Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг олон нийтэд гаргасан нэг бүр нь 250 (хоёр зуун тавь) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 92,463,154 (ерэн хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянга нэг зуун тавин дөрөв) ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлж нийт 808,657,306 (найман зуун найман сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун зургаа) ширхэг гаргасан энгийн хувьцаатай буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 202,164,326,500.00 (хоёр зуун хоёр тэрбум нэг зуун жаран дөрвөн сая гурван зуун хорин зургаан мянга таван зуу) төгрөгөөр тогтоосугай

    Шийдвэр № : 00/02

    Хэлцэлцсэн асуудал: Голомт банкны дүрмийн төслийг танилцуулах

    Шийдвэрлэсэн нь: Голомт банкны дүрмийн төслийг танилцуулан батлав

    Шийдвэр № : 00/03

    Хэлцэлцсэн асуудал: ТУЗ-д улируулах тухай

    Шийдвэрлэсэн нь: Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл хугацаатай сонгосугай

  • 2023.04.26 - ХЭ-ийн ээлжит хурлын шийдвэр

    Шийдвэр № : 00/04

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банкны 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай

    Шийдвэрлэсэн нь: Голомт банкны 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг баталсугай

    Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн жилийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт

    Шийдвэрлэсэн нь: ТУЗ-ийн жилийн үйл ажиллагааны дүгнэлттэй танилцав

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Аудитын тайлан, дүгнэлт

    Шийдвэрлэсэн нь: Аудитын тайлан, дүгнэлттэй танилцав

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Ногдол ашгийн ТУЗ тогтоол

    Шийдвэрлэсэн нь: Ногдол ашгийн тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулав

    Шийдвэр № : 00/05

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай

    Шийдвэрлэсэн нь:

    Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2024 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл сонгосугай.

    1.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр:

    1.1.1. Чүлтэм овогтой Мөнхцэцэг;

    1.1.2. Жигжид овогтой Үнэнбат;

    1.1.3. Э. Шварценбах овогтой Урс;

    1.1.4. Дагва овогтой Мөнхтөр;

    1.1.5. Очирпүрэв овогтой Ганжолоо;

    1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр:

    1.2.1. Л. Абэлло овогтой Антонио;

    1.2.2. Б. Дваер овогтой Жэймс;

    1.2.3. Пикер овогтой Александр;

    1.2.4. В. Ван Звитен овогтой Роберт.

    Тогтоол № : 00/06

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах тухай

    Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагааны журмыг энэхүү Шийдвэрийн Хавсралт №1-ийн дагуу, мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг энэхүү Шийдвэрийн Хавсралт №2-ийн дагуу тус тус баталсугай

    Тогтоол № : 00/07

    Хурлаар хэлэлцсэн асуудал: ТУЗ-ийн төсөв батлах тухай

    Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны төсвийг хавсралтаар баталсугай

  • 2024.04.15 - ХЭ-ийн ээлжит хурлын шийдвэр

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;

    Шийдвэрлэсэн нь: Голомт банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулав

    Шийдвэр № : 00/01

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банк ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг танилцуулах, батлах;

    Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүн, түүнийг баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг баталсугай.

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Голомт банк ХК-ийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлтийг танилцуулах;

    Шийдвэрлэсэн нь: Голомт банк ХК-ийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн үр дүн - Хөндлөнгийн аудитын дүгнэлтийг танилцуулав.

    Хурлаар хэлэлцсэн асуудал: 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах;

    Шийдвэрлэсэн нь: 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулав

    Шийдвэр № : 00/02

    Хурлаар хэлэлцсэн асуудал: 2023 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын тайланг танилцуулах, 2024 оны төсвийг батлах;

    Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны төсвийг хавсралтаар баталсугай.

    Шийдвэр № : 00/03

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшигчдийг танилцуулах, батлах;

    Шийдвэрлэсэн нь: 1.Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дор дурдсан нэр дэвшигчдийг “Голомт банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2027 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл сонгосугай.

    1.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр:

    1.1.1. Мөнхцэцэг Чүлмэт;

    1.1.2. Үнэнбат Жигжид;

    1.1.3. Урс Э. Шварценбах;

    1.1.4. Мөнхтөр Дагва;

    1.1.5. Ганжолоо Очирпүрэв.

    1.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр:

    1.2.1. Жэймс Б. Дваер;

    1.2.2. Александр Пикер;

    1.2.3. Роберт В. Ван Звитен;

    1.2.4. Ханс Холзхакер.

    Шийдвэр № : 00/04

    Хурлаар хэлэлцсэн асуудал: Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, батлах.

    Шийдвэрлэсэн нь: “Голомт банк” ХК-ийн зарласан хувьцааны хүрээнд Голомт банкны ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвшөөрсүгэй.

    Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэмж гаргах энгийн хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэсүгэй.

    Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх нөхцөл, хэмжээ, хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой журмыг батлах, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасугай.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ