Миний санхүү цэс – Таны санхүүг таны өмнөөс хөтлөх автомат хөтөч
Товч холбоос – Таны тухайн өдөр хийх магадлалтай гүйлгээ болон төлбөр
Сонордуулга – Танд хэрэгцээт мэдээллүүдийг хүргэх суваг
Тусламж цэс – Смарт банкыг ашиглахад туслах бүх хэрэгсэл агуулсан мэдээлэл
Dark mode – Аппликэйшний үндсэн өнгийг хар болгож, цэнэг хэмнэх
TouchID, FaceID – Хуруу болон нүүрний царайгаар аппликэйшн руу нэвтрэх
Swipe гүйлгээ – Дансыг хоёр тийш татаад дансны хуулга эсвэл гүйлгээ хийх боломж
Ханшийн самбар – Валютын ханшийн мэдээллийг цаг алдалгүй харах
Хадгаламж, зээлийн тооцоолуур
АТМ, салбарын байршил харах
Бүртгэлийн хураамж |
|
Өдрийн гүйлгээний хязгаарлалт |
|
Голомтын данс хооронд гүйлгээний шимтгэл |
|
Банк хоорондын гүйлгээний шимтгэл |
|
Гадаад гүйлгээ |
|
Гүйлгээний баталгаажуулалт |
|
Харилцагч таныг бид санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор өмнө нэвтэрч байгаагүй төхөөрөмжөөс Смарт банк аппликэйшн руу нэвтрэх үед OTP буюу баталгаажуулах нэг удаагийн нууц үгийг асуух юм.
Та бүртгэлгүй буюу өмнө нь хандаж байгаагүй төхөөрөмжөөс Смарт банк аппликэйшн рүү нэвтрэх үед нэг удаагийн нууц үг хүлээн авах сувгийг сонгоно. Тухайн суваг нь банканд бүртгэлтэй гар утасны дугаар болон и-мэйл хаяг байна.
Сонгосон сувагт ирсэн нэг удаагийн баталгаажуулах 4 оронтой тоог оруулан нэвтрэх боломжтой.
Та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой. Хэрэв и-мэйл хаягаа сольсон бол mail@golomtbank.com хаягаар хүсэлт өгч солиулна уу.
Харилцагч та өөрийн банканд бүртгүүлсэн гар утасны дугаар эсвэл и-мэйл хаягийг дараах сувгуудаар шинэчлэх боломжтой. Үүнд:
Нэг удаагийн нууц үг нь 5 минутын хугацаатай байдаг бөгөөд таны бүртгэлтэй гар утасны дугаар/и-мэйл хаягт ирэхгүй тохиолдолд 1 минут хүлээгээд “Дахин илгээх товч”-ийг дарна уу.
Смарт банк аппликэйшний “Хувийн тохиргоо” цэс рүү орж “Хандалтын түүх” хэсгээс хамгийн сүүлд нэвтэрч орсон 5 төхөөрөмжийг харах боломжтой.
Мөн та аль нэг төхөөрөмжөөс тогтмол нэвтэрдэг бол тухайн төхөөрөмжөө зөвшөөрөх үйлдэл хийснээр дахин нэвтрэх үед баталгаажуулалт шаардахгүй юм.
Та өөрийн нэвтрэх болон батлах нууц үгийг нийт 5 удаа буруу хийсэн тохиолдолд блок хийгдэнэ.
Та смарт банк аппликэйшны нэвтрэх хэсэгт байрлах “Мартсан?” товч дээр дарж нууц үгийн блок гаргах хэсгийг ашиглан нууц үгийн блок гаргана. Нууц үгийн блок гарсны дараа заавал шинэ нууц үүсгэн ашиглах бөгөөд та дахин “Мартсан?” цэс рүү хандана уу.
Та Смарт банк аппликэйшний “Төлбөр” цэс рүү орж “Хэрэглээний төлбөр” дэд цэсийг ашиглан доорх төлбөрүүдийг бүртгэх болон төлөх боломжтой.
Смарт банк аппликэйшний “Үйлчилгээ” цэсний “Карт” дэд цэс рүү орно. Пин код авах карт дээр дарж “Пин код солих” товч дээр дарснаар картын пин код системээс авто үүснэ. Картын пин кодыг зурган хэлбэрээр харуулах бөгөөд тухайн цэсээс гарахаас өмнө тэмдэглэж авна уу.
Смарт банкны “Үйлчилгээ” цэсний “Зээл-Хадгаламж барьцаалсан зээл” дэд цэсийг сонгон зээл авах боломжтой. Зээлийн хэмжээ нь таны барьцаалж буй хадгаламжийн 85%-тай тэнцэх дүнгээр тогтоогдоно.
Зээлийн хүсэлтийг батлах нууц үгээр баталгаажуулах бөгөөд нэг удаа зээл хүсэх доод дүн 100,000₮ байна.
Та Смарт банк аппликэйшн ашиглан цалин, хэрэглээний зээлийг шууд хаах боломжтой.
“Үйлчилгээ” цэсийн “Зээл-Зээлийн төлбөр” дэд цэсээр хийсэн төлөлт (зээлийн илүү төлөлт) нь таны үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдах бөгөөд сар бүрийн зээлийн хуваарьт төлөлтөд өөрчлөлт орохгүй.
Смарт банкны аппликэйшн ашиглан хугацаатай хадгаламжийг доорх 4 төрлөөр сунгах боломжтой. Үүнд:
Зөвхөн энгийн хугацаатай хадгаламж, алтантүлхүүр хадгаламж, хуримтлалын хадгаламжийг сунгаж болно.
Смарт банк аппликэйшн ашиглан 3 сар буюу 93 хоногийн хугацаанд дансны хуулгыг хайж орлого болон зарлага төрлөөр ангилан шүүж харах боломжтой. Хэрэв та дансны хуулгыг татаж авч ашиглах бол egolomt.mn сайт руу хандана уу
Мөнгөн дүн | Гүйлгээ дамжих горим | |
Бага дүнтэй төгрөгийн гүйлгээ | 5,000,000 төгрөг буюу түүнээс доош | 7 хоногийн 24 цагийн турш төлбөр тооцоог дамжуулна. |
Их дүнтэй төгрөгийн гүйлгээ | 5,000,001 төгрөгөөс дээш | Ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд төлбөр тооцоог 2-3 цагийн дотор хийгдэнэ. 16:00 цагаас хойш болон амралтын өдөр хийсэн бол дараагийн ажлын өдөр хүлээн авагчийн дансанд орно. |
Валютын гүйлгээ | Дүн харгалзахгүй |
Смарт банкны аппликэйшн нь таны хувийн мэдээллийг боловсруулдаг боловч бид үүнийг маш болгоомжтой, хичээнгүйлэн хийдэг бөгөөд манай аппликейшн нь Монгол банкны холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг болно.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.