Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2-р сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар 2023 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Монголбанкнаас зөвшөөрөл олгосны дагуу 2024 оны 4-р сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны нэрийн данс тус бүрд ажлын 3 хоногт багтаан байршуулна. Голомт банкны хувьцаа эзэмшигчид та бүхэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, арилжааны банкан дахь өөрийн данс руу ногдол ашгаа хүлээн авах юм.
Сайн сайхныг санхүүжүүлнэ