Голомт банкны ажилтнууд цус хандивлах аянд нэгдлээ
Голомт банкны ажилтнууд цус хандивлах 2025 оны эхний аяныг зохион байгууллаа. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг аянд Голомт банкны 80 ажилтан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа нэгдлээ. Хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амийг авардаг бөгөөд энэ удаагийн аянаар дамжуулан 240 хүний эрүүл мэнд, амь насыг аварлаа. Өнөөдрийн байдлаар Голомт банкны ажилтнуудын дунд 2 хүндэт донор ажиллаж байна.
“Голомтын төгөл”-д шинээр 226 мод тарилаа
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Голомт банкны хамт олон 226 мод тарилаа. Анх 2019 оноос “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д Монголын анхны 1,000 гацуур модтой төглийг бий болгохоор Голомт банк зорьсон бөгөөд уг төгөлд өдгөө гацуураас гадна нарс, бүйлс тарьж, ургуулаад байна. Зургаан жилийн хугацаанд Голомт банкны хамт олон нийт 1,250 гаруй мод тариад байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ