Тогтвортой санхүүжилт

Тогтвортой хөгжил

Тогтвортой санхүүжилт

Тогтвортой хөгжил гэж юу вэ?
Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээг хязгаарлахгүй байх явдал юм.
Тогтвортой хөгжиж буйн илрэл
Эдийн засгийг хөгжүүлэхээс гадна байгалийн нөөцийг үр ашигтайгаар зарцуулж, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах.

Голомт банк 2019 оны есдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг үндэслэгч банкнуудын нэг болж, өөрийн үйл ажиллагааг “Тогтвортой хөгжлийн зорилтууд” болон “Парисын гэрээний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтууд”-тай уялдуулан ажиллахаа тунхагласан билээ.

Мөн Голомт банк нь “Хариуцлагатай банкны зарчмууд”-д албан ёсоор гарын үсэг зурснаар 47 их наяд долларын хөрөнгөтэй дэлхийн 130 банкнаас бүрдсэн банкны холбоонд нэгдэж тогтвортой ирээдүйг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах зорилтоо бататгасан юм.

Info-2

Голомт банк дэлхийн болон үндэсний хэмжээний тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудад хувь нэмрээ оруулан хариуцлагатай бизнес эрхлэгч байхын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, харилцагчдынхаа ногоон шилжилтийг дэмжин ажилладаг.

  • Тогтвортой хөгжлийн хорооны тухай

    Голомт банк нь 2022 онд Тогтвортой хөгжлийн хороог байгуулсан бөгөөд тус хороо нь банкны тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжлийн стратегийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байна. Тогтвортой байдлын дотоод болон гадаад төлөвлөгөө, хрэгжилтийг хэлэлцэх зорилгоор жилд дор хаяж хоёр удаа хуралддаг. Гүйцэтгэх захирал хороог даргалдаг бол Тогтвортой санхүүжилтийн хэлтэс нь нарийн бичгийн даргын албыг гүйцэтгэдэг.

  • Тогтвортой хөгжлийн бодлого

    Голомт банк нь анх 2015 онд “Тогтвортой санхүүжилтийн бодлого” -ыг батлан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2019 оноос “Тогтвортой хөгжлийн бодлого” болгон бодлогын хүрээг өргөжүүлэн, 2024 онд дахин шинэчлэн найруулснаар Банкны үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиглэл, хэм хэмжээ, мөн зээлийн үйл ажиллагаа дахь Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг тодорхойлох баримт бичиг болгон мөрдөж байна.

    Банкны Тогтвортой Хөгжлийн Бодлогын үндсэн зорилго нь Голомт банк үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд байгаль орчинд ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөө, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримтлан ажиллахад чиглэнэ.

    Бодлогын нийцэл:

     Монгол Улсын “Тогтвортой санхүүжилтийн зарчмууд”

     Монгол Улсын Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг

     НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн /UNEP FI/ “Хариуцлагатай банкны зарчмууд”

     НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын зорилтууд”

     НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”

     НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 17 Зорилгууд

     НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт

     СТОУС-ын дэргэдэх Тогтвортой Байдлын Тайлагналын Зөвлөлөөс гаргасан Тогтвортой байдлын стандартууд

     Алсын Хараа - 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого

     Кунмин-Монреалын Дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ

     Монгол Улсын хууль, тогтоомжууд

    Бодлогын хүрээнд банк нь дараах зарчмуудыг мөрдөн ажиллахаар тусгасан байдаг. Үүнд:

    • БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМД ЭЭЛТЭЙ БАЙХ ЗАРЧИМ

    - Банкнаас хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа, үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өөрийн дотоод үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзан үзсэн, Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү бодлогод нийцтэй байна.

    • ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ, НИЙГМИЙН САЙН САЙХАН БАЙДЛЫГ ДЭМЖИХ ЗАРЧИМ

    - Банк нь дотоод үйл ажиллагаа болон бизнесийн бүхий л үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэн, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенц, НҮБ-ын Глобал компакт болон НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд зэрэг олон улсын болон үндэсний хүний эрх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой стандарт, удирдамжийг мөрдөн ажиллана.

    - Хүний эрхтэй холбоотой аливаа зөрчил үүсэхээс сэргийлж ажиллах ба хүний эрхийн сөрөг нөлөөллийг илрүүлж хамгаалах арга хэмжээг авах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллана.

    • СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ЗАРЧИМ

    - Банкны аливаа хэлцэл, үйл ажиллагаа нь соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн соёл, түүх, археологи, палеонтологийн түүх соёлын дурсгалд сөргөөр нөлөөлөхгүй байна.

    • НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ

    - Банк нь Монгол Улсын хууль, журмууд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын шаардлагад нийцсэн байгаль орчны сөрөг нөлөөллөөс зайлсхийж, багасгаж буй болон нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлж буй бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллана.

    • САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ

    - Санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал хүрдэг жижиг дунд бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэгт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжинэ.

    • ЁС ЗҮЙТЭЙ САНХҮҮЖИЛТ, КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ

    - Банк үндэсний бодлогоос хориглосон аливаа үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхгүй байх, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлогыг баримталж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зэрэг үйл ажиллагааг дэмжин ажиллана.

    • ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХ

    - Банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах шаардлагатайг ухамсарлахын сацуу ил тод, хариуцлагатай байдлыг дэмжин, тогтвортой хөгжлийн чиглэлээр гаргасан ахиц, үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв, ил тод тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

    • МАНЛАЙЛАН ҮЛГЭРЛЭХ

    - Банк нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажилтнууд болон олон нийтэд чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

    - Банкны маркетинг, сурталчилгаа нь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг зөрчихгүй, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх аливаа үзэл суртал, санаачилгыг дэмжихгүй бөгөөд байгаль орчин, нийгэмд чиглэсэн нийгмийн хариуцлагатай бодлогыг хэрэгжүүлнэ.

    • ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА БАРИМТЛАХ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЗАРЧИМ

    - Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын 8-р зарчмын дагуу Банк харилцагчдадаа тавьж буй байгаль орчин нийгмийн шаардлагуудыг өөрийн дотоод үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг анхаарна. Мөн Олон улсын санхүүгийн корпорацийн Гүйцэтгэлийн стандартуудтай үйл ажиллагаагаа нийцүүлэхийг зорьж ажиллана.

    - Банкны үйл ажиллагаатай холбоотой гарч буй БОН-ийн шууд нөлөөллийг хэмжих, удирдах үйл ажиллагааны хүрээнд банкны барилга байгууламж, эрчим хүч (түлш, цахилгаан гэх мэт), нөөцийн (ус, хог хаягдал болон худалдан авалт гэх мэт) хэрэглээ болон хүлэмжийн хийн ялгаруулалт зэргийг багтаан анхаарна.

    - Банкны стратегийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэхдээ байгаль орчин, нийгмийн эрсдэлийг уялдуулна.

    - Банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоонд тогтвортой байдал болон уур амьсгалын эрсдэлийг нэгтгэнэ. Банк нь тогтвортой байдал, уур амьсгалтай холбоотой эрсдэлийг уламжлалт санхүүгийн эрсдэлийн бүх ангилалтай эн тэнцүү хэмжээнд тодорхойлж, үнэлж, удирдана. Үүнд зээл, зах зээл, үйл ажиллагаа, нэр хүнд, хөрвөх чадвар, бизнесийн загвар, төвлөрөл зэрэг эрсдэлүүд багтана.

    Үүнээс гадна Банкны хэмжээнд дараах бодлогуудыг баримтлана. Үүнд:

    • Хүний нөөцийн үйл ажиллагааны бодлого

    - Банкны бүх ажилтнууд тэгш эрх, тэгш боломжоор хангагдана.

    - Ажил эрхлэлт, урамшуулал, сонгон шалгаруулалт, зээл олголт, амралт, чөлөө, томилолт болон сургалт зэрэг хүний нөөцийн бүхий л үйл ажиллагаагаар хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн сайн сайхан байдал, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжиж ажиллана. Бүх ажилтан нь банкны үйл ажиллагаанд тэнцүү хувь нэмэр оруулах, ашиг тусыг нь хүртэх эрхтэй байна.

    • Сургалт хөгжилд баримтлах бодлого

    - Хүний нөөцийн удирдлагын газар нь тогтвортой хөгжлийн талаар баримтлах бодлого, холбогдох бусад баримт бичгийн дагуу ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, ажилтнуудыг бүрэн хамруулна. Мөн ажилтнууд энэхүү бодлого болон Банкны үйл ажиллагаанд мөрдөж буй холбогдох бусад бодлого, журмыг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.

    • Маркетингийн үйл ажиллагааны бодлого

    - Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгмийн сайн сайханд ээлтэй үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг идэвхийлэн сурталчилна.

    - Банк маркетингийн үйл ажиллагаандаа Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын холбогдох заалтыг хэрэгжүүлэн ажиллана.

    • Байгалийн нийгмийн хариуцлагын бодлого

    - Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах тэргүүлэх чиглэлүүдээр төсөл, хөтөлбөрийг дэмжих, санаачлан хэрэгжүүлэх болон хамтран ажиллана.

    - Байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах;

    - Боловсрол, тэр дундаа олон нийтийн санхүүгийн боловсролын хүртээмжийг дэмжих;

    - Спорт, урлаг, өв соёлыг дэмжих;

    - Нийгмийн эрүүл мэндийг дэмжих;

    • Зээлийг үйл ажиллагаанд баримтлах байгаль орчин, нийгмийн бодлого

    - Банк нь зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн болзошгүй нөлөөллийг дэс дараалалтай тодорхойлж, үнэлэх, удирдах арга хэмжээг авна.

    - Банк нь “Зээлийн үйл ажиллагааны журам”, “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам”, “Санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны журам” болон гадны хөрөнгө оруулагч, эх үүсвэр олгогч талуудаас байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бусад бизнесийн зээлүүдэд үнэлгээг хийж гүйцэтгэнэ.

    • Зээлийн шийдвэр гаргахдаа баримтлах зарчим

    - Банк нь зээлийн шийдвэр гаргахдаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийг харгалзан үзэх ба уг эрсдэлийг удирдах боломжтой гэж үзсэн тохиолдолд зээлийг санхүүжүүлнэ.

    - Банк нь гэрээний заалтыг сайжруулах, харилцагчид нэмэлт нөхцөл тавих замаар үйлчлүүлэгчдээ байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийг бэхжүүлэхийг шаардана.

    - Банк нь тогтвортой, ногоон зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийг дэмжих бодлого баримтлах ба ингэхдээ Монгол Улсын таксономи, Банкны “Тогтвортой санхүүжилтийн хүрээ” болон хамтрагч олон улсын байгууллагуудын зохицуулалт, шаардлагыг дагаж мөрдөнө.

    • Банкны дотоод үйл ажиллагаандаа баримтлах бодлого

    - Банк өөрийн худалдан авалтдаа эрчим хүч хэмнэсэн, хүлэмжийн хийн ялгаралт бага, усны хэмнэлттэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зарчмыг гол чиглэлээ болгох буюу Тогтвортой, ногоон үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллана.

    Бид Бодлогыг жил бүр хянан нийцүүлдэг ба шаардлагатай өөрчлөлтийг Гүйцэтгэх захирал баталж, Бодлогыг Банкны бүхий л нэгжийн үйл ажиллагаанд мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг нь бүхэлдээ Тогтвортой Санхүүжилтийн Хэлтэс, хариуцсан үйл ажиллагааны хүрээнд холбогдох газар хэлтсүүдэд хамаарна. Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) нь Тогтвортой хөгжилд чиглэсэн эрхэм зорилго, үнэт зүйлс, урт хугацааны зорилтод Банкны үйл ажиллагааны бүрэн нийцлийг хангахын тулд засаглалаар хангаж ажиллана.

  • Голомт банкны зээлийн байгаль орчин, нийгэм эрсдэлийн үнэлгээ

    Голомт банк нь 2015 онд Тогтвортой Санхүүжилтийн Бодлого батлан зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг зээлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

    2019 онд банк нь зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага болон байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах зарчмуудыг шинэчлэн “Зээлийн Бодлого”-доо тусгасан бөгөөд дараах төрлийн бизнесийн зээлийн хүсэлтүүдэд байгаль орчин, нийгмийн (БОН) эрсдэлийн үнэлгээг заавал хийж байна. Үүнд:

    • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Зарчимд тусгасан анхаарах үйл ажиллагааны жагсаалтад багтсан бүх зээлийн хүсэлтүүд

    • Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн зарчимд тусгасан БОН-ийн өндөр эрсдэл бүхий салбарт хамрагдах бизнесийн зээлийн хүсэлтүүд /Өндөр эрсдэлтэй салбарт: уул уурхай, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, химийн бодис ашигладаг, худалдаалдаг, боловсруулдаг үйлдвэр, шатахууны агуулах, худалдаа, тээвэрлэлт зэрэг багтана/

    • Бусад 100 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх валютаас дээш дүнтэй бизнесийн зээлийн хүсэлтүүд

    Голомт Банк нь шинэчилсэн БОН-ийн үнэлгээндээ Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC) БОН-ийн эрсдэлийн удирдлагын стандарт болон зээлдэгчийн эдийн засгийн салбарт харгалзах Монгол Улсын хууль, дүрэм, стандарт, нормыг тусган баримт бичиг дээр суурилсан үнэлгээний аргачлалыг боловсруулсан бөгөөд анхан шатны, ерөнхий, нарийвчилсан гэсэн 3 үе шаттайгаар үнэлгээг хийж байна. Ингэхдээ зээлдэгчийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөх байдлаар эрсдэлийн түвшинг БОН-д ээлтэйгээс эхлээд өндөр эрсдэлтэй хүртэлх 5 түвшинд ангилан банкны болон харилцагчийн БОН-ийн эрсдэлийг удирдаж байна.

  • Тогтвортой, ногоон үйл ажиллагааны стандарт

    Голомт банк нь Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хэрэгжилтийг хангах хүрээнд “Тогтвортой, ногоон үйл ажиллагааны стандарт”-ийг боловсруулж, 2024 оноос мөрдөж эхэлсэн.

    Уг стандартад дараах бүлэг стандартуудыг нарийвчлан тусгаж өгсөн:

    1. Тогтвортой, ногоон худалдан авалтын стандарт

    Голомт банкны боломжит бүхий л төрлийн худалдан авалтын үйл ажиллагаанд тогтвортой, ногоон стандартуудыг баримтлах бөгөөд Банкны бүх нэгжүүд уг стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн уг стандартын хэрэгжилтэд хагас жил тутам мониторинг хийж үнэлэн, хяналт тавьж ажиллана.

    2. Тогтвортой, ногоон засвар үйлчилгээний стандарт

    Энэхүү стандартын хүрээнд бүх төрлийн хог хаягдлын хэмжээг үе шаттайгаар бууруулах зорилготой бөгөөд буюу таван жил тутам хатуу хог хаягдлын менежментийн хөтөлбөрийг боловсруулах, хог хаягдлын аудитыг хийлгэх эсвэл хог хаягдлын 75 хувийг хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний дагуу ангилах, хадгалах, зайлуулах зорилтыг тусгасан болно. Үүнээс гадна, засвар үйлчилгээний үед баримтлах агаарын чанарын хэм хэмжээ, авах арга хэмжээг тусгасан болно.

    3. Тогтвортой, ногоон цэвэрлэгээний стандарт

    Энэхүү стандартын гол зорилго нь Голомт банкны ажилтнууд, харилцагчид, зочид болон бусад этгээдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай химийн, биологийн , болон тоосонцорт бохирдуулагчид өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад оршино.

    4. Тамхигүй орчин бүрдүүлэх хязгаарлалтын стандарт

    Энэхүү стандартын хэрэгжилтийг хангаснаар олон улсын LEED ногоон барилгын стандартын дагуу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дотоод орчны агаарын чанар сайн, таатай ажиллах орчин бүрдэх юм.

    Стандартад дам тамхидалтад өртүүлэх боломжтой болон/эсвэл гал түймрийн аюул бүхий, утаа мэдрэгч дохиоллыг асаах эрсдэлтэй бүх төрлийн янжуур тамхи болон цахилгаан тамхи хамаарах бөгөөд утаат тамхийг татахыг зөвшөөрөх цэг, тухайн цэгт баримтлах аюулгүй ажиллагааны зааварчилгааг тусгасан.

    5. Хортон шавжтай тэмцэх стандарт

    Энэхүү стандартын зорилго нь Голомт банкны оффис, салбар, тооцооны төв, кассын гадна болон дотор талбайд хортон шавжтай тэмцэхэд тавигдах нэгдсэн шаардлага стандартыг тодорхойлоход оршино.

    Уг стандартын хүрээнд хортон шавжийг хянах болон хортон шавжтай тэмцэх, үйл ажиллагааны стандартуудыг зааж өгсөн бөгөөд химийн хор хэрэглэхээс аль болох татгалзах, зайлшгүй тохиолдолд хоруу чанар хамгийн бага хор хэрэглэх, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх, ажилтнуудад мэдээлэл хүргэж, тэмдэг тэмдэглээ ашиглах, санал хүсэлт авах шаардлагуудыг тусгасан болно.

    Эдгээр стандартуудыг банкны бүх нэгж, албан тушаалтнууд болон нийт ажилтнууд дагаж мөрдөнө. Ийнхүү Банк нь бүхий л үйл ажиллагаандаа тогтвортой, ногоон стандартыг дагаж мөрдсөнөөр ажилтнууд, харилцагчид, оролцогч талууд, байгаль, нийгэм, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө багатай, хариуцлагатай үйл ажиллагааг хэвшүүлж, тогтвортой хөгжилд үлгэрлэн манлайлах зорилгоо ханган ажиллаж буй хэрэг юм.

  • Жендэрийн тэгш байдлын хорооны тухай

    Жендерийн тэгш байдлын хороо нь 2021 онд байгуулагдсан бөгөөд банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан жендерийн эрх тэгш байдлыг ажилчид болон харилцагчдад сурталчлах зорилготой юм. Хороо нь С түвшний удирдах албан тушаалтнуудаас бүрдэх ба гүйцэтгэх захирал тэргүүлдэг.

  • Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого

    Банк нь Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд тогтмол давтамжаар хянан нийцүүлж байна.

    Уг бодлогын зорилго нь Голомт банкны бүхий л үйл ажиллагаанд, тэр дундаа маркетинг болон худалдан авалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд үүсэх харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    Бодлогын нийцэл:

    • НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилго, зорилтууд,

    • Монгол улсын жендэрийн тэгш эрх байдлыг хангах тухай хууль, бусад акт,

    • Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

    Энэхүү бодлогыг Банкны бүх ажилтнууд дагаж мөрдөнө. Мөн банкны түншүүд болон бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудад хамаарна.

    Бодлогын үндсэн бүтэц:

    • Жендэрийн тэгш байдлыг хангах үндсэн зарчмууд,

    • Жендэрийн тэгш эрхийг хангах арга замууд,

    • Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглох заалтууд

    • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүтэц, тогтолцоо

    Жендэрийн тэгш байдлыг хангах үндсэн зарчим:

    • Жендэрийн тэгш эрхийн зарчим

    o Ажилтан болон ажил олгогч хоорондын өдөр тутмын харилцаанд болон банкны бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх, маркетинг болон худалдан авалтын үйл ажиллагаанд тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагыг бүрдүүлнэ.

    • Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим

    o Эрэгтэй, эмэгтэй ажилтан, харилцагч бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа, хөрөнгө чинээ, бэлгийн хандлага зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдэлнэ.

    • Банкны хариуцлагын зарчим

    o Банк эрэгтэй, эмэгтэй ажилтан, харилцагч бүрийн эрх тэгш байдлыг хангах талаар холбогдох хууль, тогтоомж, гэрээний үүргээ биелүүлж, хариуцлага хүлээнэ.

    • Жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим

    o Хүйсээр ангилсан албан ёсны статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангана.

    Мөн уг бодлогоор хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Банкны үүрэг болон ажилтны эрх, үүргийг тодорхойлж өгсөн. Бодлогыг зөрчсөн үйлдлийн гэрч болсон, олж мэдсэн бол ажилтнууд Банкны “Шүгэл үлээх заавар”-ын дагуу мэдэгдэх боломжтой, нээлттэй орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ