Голомт банк ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа.
SocialPay аппликэйшнийг дахин загварчилж, 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Голомт банк “Women Owned” тохирлын тэмдэгтийг санаачлан, албан ёсоор олон нийтэд танилцууллаа.
Их Британи, Шинэ Зеланд, Испани, Герман улсын нэр хүндтэй томоохон банкнуудад америк доллар, евро, фунт зэрэг валютын нийт 7 корреспондент данс шинээр нээлээ.
Голомт банк IPO-гоо гаргаж, нээлттэй ХК боллоо.
“Кибер аюулгүй байдлыг хангах Парисын харилцан итгэлцлийн уриалга”-д нэгдлээ.
CARDZONE картын үндсэн системийг амжилттай нэвтрүүллээ.
Шинэ Зеланд доллар /NZD/ валютыг олон улсын төлбөрийн системдээ нэвтрүүлэв.
Монгол Улсаас анхлан олон улсын PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элсэв.
“Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан хэрэгжүүллээ.
Голомт банк өндөр сегментийн харилцагчдад зориулсан “Si” дебит болон кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.
SWIFT GPI системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.
“Шинэ нисэх” болон “Лавай” шинэ салбаруудаа нээлээ.
Турк лира /TRY/ валютыг олон улсын төлбөрийн системдээ шинээр нэвтрүүллээ.
Хейджингийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж шинээр бий болгов.
Голомт банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиов.
"Нээлттэй банк" бодлогын хүрээнд Payment gateway, Corporate gateway, Retail gateway, Government gateway гэсэн 4 төрлийн gateway-ыг бий болгож харилцагчдадаа санал болгож эхлэв.
Голомт Капитал ҮЦК-тай хамтран Монголын зах зээлд анх удаа хаалттай бондын банкны баталгааг гаргав.
Санхүүгийн цогц боловсрол олгох FINEDU вэбсайт /www.finedu.mn/ болон Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA вэбсайт /www.dua.golomtbank.com/ платформуудыг танилцуулав.
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх
“Зүрх мартахгүй” төслийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажиллав.
Монголын томоохон бизнесийн байгууллагын 500 шилдэг санхүүчдийг урин, FMC Санхүүгийн форум арга хэмжээг амжилттай зохион байгуулав.
Хиймэл оюун ухаан болон шинэ технологид суурилсан шинэчлэгдсэн Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг нэвтрүүлэв.
Монгол Улсад анх удаа Дата анализ дээр суурилсан “Миний санхүү” үйлчилгээг танилцууллаа.
МастерКарт, Виза, Юнионпэй, Американ Экспресс брендийн бүх картууддаа зайнаас унших NFC технологийг нэвтрүүлэв.
Хүүхэд залууст зориулсан “The Color” картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.
Онлайн ертөнцөд ашиглах боломжтой пластикгүй Виртуал картыг зах зээлд гаргав.
Нийт 7 удаагийн давтамжтай Зайсан цуврал лекц, сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд нийт 2000 орчим харилцагч хамрагдав.
“Сонгодог” дебит картыг зах зээлд нэвтрүүлэв.
Төлбөр тооцоог хөнгөвчилсөн SocialPay дижитал хэтэвч аппликэйшнийг нэвтрүүлэв.
Картын дугаар сонгох үйлчилгээ, кредит картын хэсэгчлэн төлөх үйлчилгээг нэвтрүүлэв.
МастерКарт алтан дебит, кредит картуудыг зах зээлд шинэчлэн нэвтрүүлэв.
Монгол улсын томоохон бүтээн байгуулалт болох УБ хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын төслийн барилгын ажлын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд банкны цогц үйлчилгээ үзүүлэн ажиллав.
American Express® Green Card болон Зэс кредит картыг зах зээлд нэвтрүүлэв.
Монгол улсад анх удаа 100 хувь даатгагдсан компанийн бонд арилжаалагдаж эхлэв.
Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк www.edu.golomtbank.com вэбсайтын нээлтээ хийв.
“AMERICAN EXPRESS® REWARDS CARD”-ыг харилцагчдадаа зориулав.
Кастодиан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Монголын анхны банк болов.
FATCA хуулийг дагаж мөрдөх Монгол улсын анхны арилжааны банк боллоо.
Голомт банкны харилцагчдаа Монголд анх удаа интернэт банкаа ашиглан данс суурьтай “Western Union” мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд хамрагдах боломжийг олгов.
Төлбөрийн картын системээр дэлхийд тэргүүлэгч American Express картыг Монголд анх удаа нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурав.
Монгол Улсын Татварын ерөнхий газартай хамтран цахим хэлбэрээр татвараа төлөх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэв.
Ухаалаг гар утсанд суурилсан Монголын хамгийн анхны банк санхүүгийн аппликэйшн СМАРТ БАНК үйлчилгээний 2.0 /хоёр тэг/ хувилбарыг нэвтрүүлэн харилцагчдадаа олон шинэ боломжуудыг бий болгов.
Германы BHF, Commerz болон БНСУ-ын EXIM банкнуудтай хамтран экспортын санхүүжилт, гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хамтран нэвтрүүлэв.
Захиалгат шилжүүлэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
ЖДБ эрхлэгчдэд зориулсан Бизнес төвүүдийг нээв.
Гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд Голомт банкны нийт ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав.
Монголд анх удаа “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэв.
Монголд анх удаа “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ыг зохион явуулж 1500 орчим хүн хамрагдав.
“Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулж ажилтнуудынхаа ирээдүйг баталгаажуулав.
Онлайнаар хадгаламж нээх үйлчилгээг Монгол Улсад анх нэвтрүүлэв
Олон улсын зах зээлд анх удаа China UnionPay юанийн карт нэвтрүүлэв.
“Төлбөрийн картын ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулав.
Галт тэрэг болон онгоцны тасалбарын онлайн захиалгыг Монгол Улсад анхлан нэвтрүүлэв.
Мобайл банкны үйлчилгээг нэвтрүүлэв.
EMV чип картыг зах зээлд анхлан нэвтрүүлэв.
American Express байгууллагын онцгой эрхт, албан ёсны түнш болов.
Үеэс үед үнэ цэнээ үл алдах “Алтны хадгаламж”-ийг гаргав.
“Өөртөө үйлчлэх банк” үйлчилгээг нэвтрүүлж эхлэв.
“МастерКарт Платиниум” картыг зах зээлд шинээр гаргав.
Интернэт банкны үйлчилгээнд И-Токен шийдлийг нэвтрүүллээ.
Бэлэн мөнгөний машиныг /ATM/ үйлчилгээнд нэвтрүүлэв.
“Ногоон зээл”-ийг олгож эхлэв.
Банкны бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой “Санхүүгийн супермаркет” үйлчилгээг эхлүүлэв.
Хамгийн өндөр зэрэглэлийн үйлчилгээ, төрөл бүрийн хөнгөлөлтөд хамрагдах эрх бүхий “Виза Платиниум” картыг анх гаргав.
Картын төлбөр тооцооны системийг бүхэлд нь шинэчлэв.
“Хүүхэд залуучуудын Виза карт”, “Тунгалаг Виза” болон “Толин МастерКарт”-уудыг зах зээлд анх нэвтрүүлэв.
Соронзон туузан нууцал бүхий хадгаламжийн дэвтрийг анх нэвтрүүлэв.
Банкны салбаруудаар олгох зээлийн төрлийг нэмэгдүүлэв.
SWIFT сүлжээний сайжруулсан хувилбар болох SWIFTNET-д элсэв.
“Алтантүлхүүр” хүүхдийн мөнгөн хадгаламжийн үйлчилгээг нэвтрүүлэв.
Алтны арилжаа хийх эрх авснаар арилжааны банкнаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний эрхтэй болов.
Их, дээд сургуулийн оюутнуудад зориулан Голомт банкны нэрэмжит тэтгэлгийг анх олгож эхлэв.
Интернэт банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлэв.
Банкны картаар байр, цахилгааны төлбөрөө төлөх биллингийн үйлчилгээг анхлан нэвтрүүлэв.
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих сангийн зээлийг олгож эхлэв.
Телефон банкны үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлэв.
Олон улсын мэдээлэл арилжааны Reuters сүлжээгээр арилжаа хийж эхлэв.
Үйлчилгээнийхээ чанарын стандартыг батлав.
Арилжааны банкнуудаас анх удаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Жижиг зээл” олгож эхлэв.
Улс хоорондын мөнгөн гуйвуулгын “Western Union” болон олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнүүдэд нэгдэв.
Олон улсын “VISA International” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн VISA картыг гаргаж эхлэв.
Олон улсын “MasterCard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн МастерКартыг картын зах зээлд нэвтрүүлэв.
Орон нутагт анхны салбараа нээв.
Үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүлэв.
Олон улсын “Артур Андерсон” хөндлөнгийн хяналтын байгууллагаар аудит хийлгэв.
Голомт банкны удирдах ажилтны сургалтыг зохион байгуулав.
Дуудлагын буюу “Хөдөлгөөнт банк”-ны үйлчилгээ болон 24 цагийн банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлэв.
Хүн ам ихээр төвлөрсөн томоохон газруудад 6 тооцооны төвийг шинээр нээв.
Гадаад төлбөр тооцооны эрхтэй болов.
Харилцагчдад мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор “Голомт сонин”-г эрхлэн гаргав.
Бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох “Голомт чек” төлбөрийн чекийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэв.
Монголбанкны ерөнхийлөгчийн 59 дүгээр тоот тушаалаар Голомт банк 4 ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Анхны хадгаламжийн кассаа Засгийн Газрын ордны баруун талд нээв.
Дээрх ханш нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд салбар, тооцооны төвүүд, интернэт банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон валют арилжааны хэлцэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75553434/
И-мэйл: dealers@golomtbank.com
Алтны ханш болон алтны арилжаатай холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75701000/
И-мэйл: goldtraders@golomtbank.com