Удирдлага

Удирдлага

Хувьцаа эзэмшигчид

Голомт Файнэншил Групп ХХК

77.20 %

Свисс-Мо Инвестмэнт Эй Жи

5.21 %

Бодь Интернэшнл ХХК

3.42 %

Голомт Инвестмэнт Лимитэд

2.57 %

Олон нийт

11.60 %

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Дүрмийн санд эзэмшиж байгаа хэмжээ
# Хувьцаа зэмшигчийн нэр Хувьцааны тоо Мөнгөн дүнгээр /мянган төг/ Хувиар
1 Голомт Файнэншил Групп ХХК 624,240,527.00 156,060,132.00 77.20%
2 Свисс-Мо Инвестмэнт Эй Жи 42,120,816.00 10,530,204.00 5.21%
3 Бодь Интернэшнл ХХК 27,661,497.00 6,915,374.00 3.42%
3 Голомт Инвестмэнт Лимитэд 20,800,000.00 5,200,000.00 2.57%
4 Олон нийт 93,834.466.00 23,458,617.00 11.60%
Нийт 808,657,306.00 202,164,326.50 100.00%
Голомт Файнэншил Групп ХХК Голомт Файнэншил Групп ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр бизнесийн төвлөрсөн үйл ажиллагаагаа явуулдаг 100% Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Тус компани нь урт хугацааны хөрөнгө оруулалтын бодлого баримталдаг ба Голомт банкны энгийн хувьцаа болон зарим хувьцаанд хөрвөх зээлүүдийг эзэмшдэг.
Свисс-Мо Инвестмэнт Эй Жи Тус хөрөнгө оруулалтын сангийн гол хувьцаа эзэмшигч нь Швейцари улсын иргэн, бизнесмэн, филантропч Урс И.Шварценбах. 2011 оны зургадугаар сард 20 сая ам.долларын хөрөнгө оруулснаар Голомт банкны 8.22 хувийн хувьцааг эзэмшсэн.
Бодь Интернэшнл ХХК Бодь Интернэшнл ХХК нь үндэсний хөрөнгө оруулалттайгаар 1993 онд байгуулагдсан, томоохон групп компаниудын нэг бөгөөд  өдгөө үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, удирдлага, барилга, эрчим хүч, уул уурхай, амралт жуулчлалын салбаруудад үйл ажиллагаа амжилттай эрхэлж байгаа бөгөөд 10 гаруй охин компани болон хараат компаниудыг удирдан чиглүүлж байна.
Голомт Инвестмэнт Лимитэд Голомт Инвестмэнт Лимитэд нь Монголын анхны томоохон групп компани болох Бодь Интернэшнл ХХК-ийн охин компани юм. Анх 1993 онд байгуулагдаж байсан Бодь Интернэшнл ХХК өдгөө үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, удирдлага, барилга, эрчим хүч, уул уурхай, амралт жуулчлалын салбаруудад үйл ажиллагаа амжилттай эрхэлж байгаа бөгөөд 10 гаруй охин компани болон хараат компаниудыг удирдан чиглүүлж байна.
Олон нийт Голомт банк хувьцаагаа олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг 2022 оны 11-р сард хийсэн. Голомт банкны IPO Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 114.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагдаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөл

1. Munkhtsetseg

Хатагтай Ч. Мөнхцэцэг

ТУЗ-ийн дарга

Хатагтай Ч.Мөнхцэцэг нь 1988 онд Зөвлөлтийн гуравдугаар бүрэн дунд сургууль, 1993 онд Политехникийн их сургуулийг Уул уурхайн цахилгаан механикийн инженер, 2001 онд АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2015 онд Англи улсын Оксфордын их сургууль, 2016 онд АНУ-ын Харвардын их сургуулиудад тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын гараагаа 1996 онд Монголын Хөрөнгийн Биржээс эхэлж, Дэлхийн банк, Азийн сан, “Nepko Publishing” хэвлэлийн компани зэрэг газруудад ажиллаж байсан.

2010 оноос “Тойм” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан бөгөөд 2012 оны арванхоёрдугаар сард Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, 2013 оны арванхоёрдугаар сараас Голомт банкны ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байна.

2. Shvartsenbah 1

Ноён Урс.Э.Шварценбах

ТУЗ-ийн гишүүн
2. Shvartsenbah 1

Ноён Урс.Э.Шварценбах

ТУЗ-ийн гишүүн

Ноён Урс.Э.Шварценбах нь Швейцарь улсын Зюрих хотын Худалдааны коллежийг дүүргэж, 1968 онд Зюрих, 1972 онд Лондон дахь Юнион банканд тус тус ажилласан. 1976 оноос өөрийн бизнесийг эхлүүлсэн бөгөөд 2000 онд Канадын Номв Скотиагийн Сант Францисийн Зевиер их сургуулийн Хүндэт доктор цолоор шагнагдсан.

Ноён Урс.Э.Шварценбах нь 2010 оны нэгдүгээр сард Швейцарь улсад амьдарч байгаа ХБНГУ-ын иргэдийг төлөөлөн Монгол Улсын хүндэт консулаар өргөмжлөгдсөн.

Ноён Шварценбахын 99%-ийг эзэмшдэг Свисс-Мо хөрөнгө оруулалтын сан нь Голомт банканд 2011 онд хөрөнгө оруулалт хийснээс хойш банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

4. Unenbat

Ноён Ж.Үнэнбат

ТУЗ-ийн гишүүн
4. Unenbat

Ноён Ж.Үнэнбат

ТУЗ-ийн гишүүн

Ноён Ж.Үнэнбат нь 1985 онд Москвагийн Эдийн засаг статистикийн дээд сургуулийг, 1994 онд АНУ-ын Нью-Йоркийн Колумбын их сургуулийг магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн.

1996 оноос Монголбанканд ажиллаж эхэлсэн бөгөөд мөнгөний бодлого, судалгааны чиглэлээр олон ажлуудыг хийн банк санхүүгийн чиглэлээр арвин их туршлага хуримтлуулсан юм. 2000, 2015 онуудад Монголын Банкируудын Холбооны Гүйцэтгэх захирлаар томилогдон тус тус 5 жил ажилласан. Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн (КЗХТ) Гүйцэтгэх захирал бөгөөд СЭЗДС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай.

Эдүгээ КЗХТөвийн Зөвлөх ажлыг хийдэг ба 2010 онд Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдож, 2020 оноос ТУЗ-ийн гишүүнээр эхлэн ажиллаж байна.

5. Bolormaa

Хатагтай Л. Болормаа

ТУЗ-ийн гишүүн
5. Bolormaa

Хатагтай Л. Болормаа

ТУЗ-ийн гишүүн

Хатагтай Л.Болормаа (CFA) нь МУИС-ийг Банк санхүүгийн чиглэлээр бакалавр, Virginia Polytechnic Institute and State их сургуулийг Олон улсын эдийн засагч, Японы Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн.

Ажлын гараагаа 1992 онд Ардын Банкнаас эхэлж, Герман улсын Deutsche банкны АНУ-ын Нью Йорк хот болон Японы Токио хот дахь салбаруудад хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл, эрсдэлийн удирдлага чиглэлээр ажиллаж байсан.

2015 оноос Голомт Файнэншил Групп ХХК-д ажиллаж байсан ба банк санхүүгийн салбарын 20 гаруй жилийн арвин туршлагатай. 2020 оны гуравдугаар сараас Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

3. Munkhtur

Ноён Д. Мөнхтөр

ТУЗ-ийн гишүүн
3. Munkhtur

Ноён Д. Мөнхтөр

ТУЗ-ийн гишүүн

Ноён Д. Мөнхтөр нь 1997 онд МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүгийн удирдлагын бакалавр зэрэгтэй, 2009 онд АНУ-ын Оклахомагийн Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн.

1996 оноос Голомт банканд Туслах ажилтнаас эхлэн Эдийн засагч, Зээлийн газрын захирал, Бүртгэл тооцооны газрын захирал, 2011 оноос Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан арвин туршлагатай. Одоо Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК-д Гүйцэтгэх удирдлагын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.

Тэрээр Ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд хувьцаа эзэмшигч болсон ба эдгээр 149 цөөнх хувьцаа эзэмшигчдийг төлөөлж 2012 онд ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

ganjoloo copy

Ноён О.Ганжолоо

ТУЗ-ийн гишүүн
ganjoloo copy

Ноён О.Ганжолоо

ТУЗ-ийн гишүүн

О.Ганжолоо нь ХБНГУ-ын Берлин хотын Чөлөөт Их Сургуулийг эдийн засгийн онолын чиглэлээр магистр болон докторын зэрэгтэй төгссөн. Мөн Их Британийн Нэгдсэн Вант Улс болон Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй

Тэрээр ХБНГУ болон Монгол дахь Олон улсын PwC аудитын компанийн салбаруудад ажиллаж байсан ба өмнө нь Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

О.Ганжолоо нь 2016 оноос өнөөг хүртэл Голомт Файнэншил Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. Мөн 2022 оноос эхлэн Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

6. Dvayer

Ноён Жэймс Б. Двайер

ТУЗ-ийн гишүүн
6. Dvayer

Ноён Жэймс Б. Двайер

ТУЗ-ийн гишүүн

Ноён Двайер Notre Dame их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Колумбийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд тус сургуулийн 40,000 гишүүнтэй төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байсан.

Ноён Двайер 2001 онд Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны хувьчлалын ажиллагаанд оролцохоор Монголд анх хөл тавьж, Хойд Америкийн Бизнес зөвлөлд Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан. 2007 онд Монголын Бизнесийн Зөвлөлийг үүсгэн байгуулсан бөгөөд 2016 он хүртэл Гүйцэтгэх захирал,  2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ТУЗ-ийн Дэд даргаар ажиллажээ. Тэрээр 1970 оноос хойш UBS банкны Компанийн нэгдэл, компани худалдан авах процесс хариуцсан захирлаар, Нью-Йорк хотын Wallstreet-д байрлалтай санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын банкир хийж байсан туршлагатай.

Тэрээр одоо Мандал даатгал болон Mongolia Growth Group ХХК-иудад ТУЗ-ийн хараат бус гишүүн, Mongoljin private capital-ын ТУЗ-ийн Дэд дарга, Монголын боловсролын сангийн ТУЗ-ийн дарга, болон Ерөнхийлөгчийн албыг хашдаг бөгөөд хэд хэдэн байгууллагуудад зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

7. Abello

Ноён А.Лопез Абелло

ТУЗ-ийн гишүүн
7. Abello

Ноён А.Лопез Абелло

ТУЗ-ийн гишүүн

Ноён Антонио Л.Абелло нь Испанийн Барселонагийн их сургуулийг Хуульч мэргэжлээр, IESE бизнесийн сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Барселонагийн хуулийн холбооны Мэргэшсэн хуульч, CEFFAS стандартын дагуу Мэргэшсэн санхүүгийн судлаач (CFA) зэрэгтэй. Кредит Свисс, Голдмэн Сакс, Парибас зэрэг банкнуудад бонд болон хөрөнгийн санхүүжилт хариуцсан удирдах түвшний албан тушаалуудыг хашиж байсан.

Сингапур болон Лондон хотын хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкнуудад 20 гаруй жил ажилласан, олон улсад өндрөөр үнэлэгддэг туршлагатай банкируудын нэг бөгөөд Turms Advisors LLP фирмийн үүсгэн байгуулагч, партнераар ажилладаг. Тэрээр 2014 онд Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

tuz

Ноён Александр Пикер

ТУЗ-ийн гишүүн
tuz

Ноён Александр Пикер

ТУЗ-ийн гишүүн

Ноён Александр Пикер нь Австри улсын Салзбургийн их сургуулийг бизнес, хуулийн чиглэлээр магистр болон докторын зэрэгтэй төгссөн.
Анх 1989 онд ажлын гараагаа одоогийн Австри банкнаас эхлүүлж, Die ERSTE bank, International Moscow Bank (IMB), Unicredit Bank, JSC ATF Bank Hypo Alpe-Adria Bank, HBI Bundesholding AG зэрэг банкнуудад эрсдэл хариуцсан захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, гүйцэтгэх захирал зэрэг удирдлагын албан тушаалуудад ажиллаж байсан олон жилийн туршлагатай.
Тэрээр одоо Дэлхийн банкны томоохон төслүүдэд ахлах зөвлөх, Узбекистаны Ипотека банкны хяналтын зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байна.
Мөн 2021 оноос Голомт банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

9. Solongo

З.Солонго

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
9. Solongo

З.Солонго

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

З.Солонго нь 2003 онд Энэтхэг улсын Гужарат мужийн Сардар Пател их сургуулийн бакалавр, 2017 онд СЭЗИС-ийн Компанийн засаглалаар мэргэшсэн Бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2017 онд Олон улсын санхүүгийн корпорациас (IFC) Сингапур улсад зохион байгуулсан Ази бүсийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын мастер хөтөлбөрт хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. 2007 оноос хойш Голомт банканд ажиллахдаа Гүйцэтгэх захирлын түвшинд Нарийн бичгийн дарга, Туслахын албан тушаал хашиж, 2015 оны есдүгээр сараас хойш Голомт банкны ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

8. Odonbaatar

А.Одонбаатар

Аудит хариуцсан захирал
8. Odonbaatar

А.Одонбаатар

Аудит хариуцсан захирал

А.Одонбаатар нь 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны менежментийн бакалавр, 2013 онд Энэтхэг улсын Bangalore их сургуулийн Санхүүгийн удирдлага, Маркетингийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр 2008-2014 онд Голомт банкны Дотоод аудитын газарт аудитор, 2014-2015 онд Зайсан скүэр тооцооны төвийн захирал, 2015-2016 онд Дотоод аудитын газрын Мэдээллийн технологи, Гүйцэтгэлийн аудитын хэлтэст захирлаар тус тус ажилласан бөгөөд 2016 оноос хойш Голомт банкны Аудит хариуцсан захирлаар ажиллаж байна.

Аудит хариуцсан захирал А.Одонбаатар нь 2016-2017 онд Дотоод аудиторуудын Олон улсын институтийн Монгол дахь салбар буюу Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2018 онд Ерөнхийлөгч, 2019 онд Удирдах зөвлөлийн дэд даргаар ажилласан бөгөөд 2020 оноос хойш Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ