Дижитал банк
Таны цагийг хэмнэх, санхүүгийн өдөр тутмын төлбөр тооцоог хялбараар шийдэх үйлчилгээ
Утасны дугаар, и-мэйл хаяг, facebook болон GPS байршил ашиглан мөнгө илгээх, нэхэмжлэх боломжтой
Хувийн чат үүсгэн харилцах, чатлах явцдаа мөнгөн шилжүүлэг хийх боломжтой
Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад утасны дугаараар болон QR код уншуулан төлбөр тооцоо хийх боломжтой
Голомт банкны харилцагч болохын тулд заавал банкны салбар орох шаардлагагүй, онлайнаар бүртгүүлэх боломжтой
Таны SocialPay данс дээр ОУ-ын гүйлгээний эрхтэй виртуал карт автоматаар үүсэх ба тухайн картаар онлайн худалдан авалт хийх бүрэн боломжтой
App Store | Google Play | AppGallery |
Үйлчилгээний хураамж | 0 төгрөг |
Гүйлгээний шимтгэл | 0 төгрөг |
Банк хоорондын гүйлгээний шимтгэл | 200 төгрөг |
Өдрийн гүйлгээний лимит | 5,000,000 төгрөг Хэрэв онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол 100,000 төгрөг |
1 удаа гүйлгээ хийх доод лимит | 100 төгрөг |
Гүйлгээний нууцлал | 4 оронтой нууц үг, хурууны хээ |
Ажиллах горим | 24/7 |
Хамгийн ихдээ 10 хүн рүү зэрэг нэхэмжлэх илгээх боломжтой. Бүх хүнээс ижил дүнгээр буюу тогтмол дүнгээр нэхэмжлэх боломжтой бөгөөд хүн тус бүрд ялгаатай дүн оруулж болохгүй
Та интернэт банк, смарт банк үйлчилгээнд нэвтрэн сошиал дансныхаа орлого зарлагын мэдээллийг дэлгэрэнгүйгээр харж болно. SocialPay үйлчилгээний баруун дээр байрлах гүйлгээний түүх цэсээр дамжуулан гүйлгээ хийсэн хүмүүсийн жагсаалтаас харах боломжтой бөгөөд та хүн тус бүрийг сонгож, тухайн хүнтэй үүсгэсэн төлбөр тооцооны харилцаагаа дэлгэрэнгүй харах боломжтой.
Интернэт банкны SocialPay 3.0 тохиргоо гэсэн цэсээр орж pin блок гаргах болон pin кодоо сэргээх боломжтой.
Гүйлгээ хийх үед ашиглагдах 4 оронтой тоо. Уг кодыг харилцагч өөрөө үүсгэнэ. Таны мэдээлэл, гүйлгээний нууцлалыг хангах хэрэгсэл тул бусдад задалж болохгүй. Мөн утсан дээрээ өөрөөсөө бусад хүний биометрик мэдээллийг бүртгүүлэхгүй байхад анхаарна уу.
SocialPay аппликейшн руугаа нэвтрэн орж “Тохиргоо” хэсгээс сонгон мэдээллээ шинэчлэх боломжтой.
Таны SocialPay үйлчилгээнд холбохоор бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаяг руу бид шалгах дугаар илгээх бөгөөд зөвхөн таны дугаарыг эзэмшиж, ашиглаж буй хүн л банкнаас ирүүлсэн нууц дугаарыг мэдэж, утасны дугаараа баталгаажуулах боломжтой тул гуравдагч этгээд таны мэдээллийг ашиглах боломжгүй юм.
Боломжгүй, бусад этгээд таны утас руу нэвтэрсэн ч, гүйлгээ хийхийн тулд зөвхөн таны мэдэх 4 оронтой пин кодыг оруулах эсвэл хурууны хээгээр тухайн гүйлгээг баталгаажуулах шаардлагатай болно. Та утсаа алдсан бол, өөр утаснаас үйлчилгээндээ дахин нэвтрэн, сошиал пин кодоо дахин шинэчлэх арга хэмжээ авснаар гадны этгээд таны данснаас гүйлгээ хийх боломжийг бүрэн хааж болно.
Мөн та дугаараа яаралтай сэргээж, өөр дээрээ авснаар өөрт тань ирсэн гүйлгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Шаардлагагүй. Утасны дугаарыг бичиж оруулах эсвэл тогтмол шилжүүлдэг хүмүүсийн нэрсээсээ сонгон шууд гүйлгээ хийх боломжтой.
Гүйлгээ хийхдээ тухайн хүлээн авагчийн банк болон дансны дугаарын мэдээллийг оруулан гүйлгээ хийх боломжтой. Банк хоорондын гүйлгээний шимтгэл 200₮ байна.
Гүйлгээний лимит байхгүй. Харин та 1 удаадаа хамгийн багадаа 100₮, хамгийн ихдээ 5 сая ₮-ийг нэхэмжлэх боломжтой.
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Сошиал сувгуудаар дамжуулан мөнгө хүлээн авах болон шилжүүлэх дансыг хэлнэ.
SocialPay аппликейшнийг гар утсан дээрээ татаж авна. Бүртгүүлэх сонголтыг хийж зааврыг дагана. Голомт банкны интернэт банктай харилцагч бол интернэт банк үйлчилгээний эрхээ ашиглан нэвтрэх; Хэрэв Голомт банкны харилцагч болж амжаагүй бол банкны салбарт нэг удаа очиж бүртгэл хийлгэнэ.
Банкны үйлчилгээг илүү ойроос, хурдан шуурхай авах боломжийг харилцагчдад олгосон технологийн дэвшилтэт шийдлүүдийн нэг нь Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшн юм.
Дээрх ханш нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд салбар, тооцооны төвүүд, интернэт банкны тухайн мөчид мөрдөгдөж буй ханшаар валют арилжааны гүйлгээ хийгдэхийг анхаарна уу.
Валютын ханш болон валют арилжааны хэлцэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75553434/
И-мэйл: dealers@golomtbank.com
Алтны ханш болон алтны арилжаатай холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Утас: 75701000/
И-мэйл: goldtraders@golomtbank.com