Оюутан залуусаа дэмжигч Голомт банк Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Мандах их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн ээлжит төгсөгчдөдөө батламжийг нь гардууллаа. Энэ удаагийн хөтөлбөрт нийт 43 оюутан хамрагдлаа.
Оюутнууд Голомт банканд 6 сарын хугацаанд үндсэн ажилтны статустайгаар цалинтай ажиллаж, хичээлээс олж авсан онолын мэдлэгээ практикт амжилттай хэрэгжүүлэн оюутан байх хугацаандаа ажлын байран дахь мэргэжлийн чиг баримжаа авч, хичээлийн кредитээ тооцуулдгаараа тус хөтөлбөр маань онцлогтой.
Голомт банк энэхүү хөтөлбөрөө тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд хамтын ажиллагаатай их сургуулиудын оюутнуудаас элсэлтээ авдаг.
Сайн сайхныг санхүүжүүлнэ