Big Loyalty хөтөлбөрийн супер ялагч тун удахгүй тодорно


Big Loyalty хөтөлбөрийн супер ялагч тун удахгүй тодорно

Голомт банкнаас харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Big Loyalty” хөтөлбөр үргэлжилсээр байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Голомт банкны харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ ашиглах бүрдээ оноо цуглуулж, оноогоороо худалдаа, үйлчилгээний байгууллагын купон авах эсвэл супер шагналтай урамшууллын эрх авах зэргээр хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой юм.

Харин автомашин болон 1 өрөө байрны шагналтай супер урамшууллын эхний ялагч буюу Changan CS55 автомашины эзнийг тун удахгүй тодруулах гэж байна. Ялагчийг 2023.09.28-ны өдрийн 19:30 цагт дараах Facebook хуудсуудаар шууд дамжуулан тодруулах тул Big Loyalty хөтөлбөрийн оноогоороо урамшууллын эрх авсан хүмүүс шууд дамжуулалттай хамт байж, супер ялагч болох эсэхээ шалгаарай.

Шууд дамжуулалт хийх сувгууд /Facebook page/:

  • Golomt Bank
  • Ikon News
  • Gogo.mn
  • News.mn

Хөтөлбөрийн сүүлийн супер ялагч буюу 1 өрөө байрны эзнийг 12-р сард тодруулах болно.

Та хараахан урамшууллын эрх авч амжаагүй бол 2023.09.25-ны өдрөөс өмнө SocialPay болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар хандан Супер шагналтай урамшуулалд оролцох эрхээ авах боломжтой. Ингэхдээ 100,000 оноогоор 1 урамшууллын эрх авах бөгөөд та өөрийн оноонд тохирсон тоо, ширхэг бүхий урамшууллын эрхийг идэвхжүүлээрэй.

Урамшууллын эрх авах дэлгэрэнгүй заавартай танилцахыг хүсвэл:

  • SocialPay аппликэйшнээр урамшууллын эрх авах заавар бол ЭНД
  • Loyalty.golomtbank.com вэбсайтаар урамшууллын эрх авах заавар бол ЭНД дарна уу.

Big Loyalty хөтөлбөрийн супер шагналд оролцохоор урамшууллын эрх авсан бүх харилцагчдад амжилт хүсье. Таныг аз ивээх болтугай.

Харин хамтран ажиллаж буй байгууллагуудын купон сар бүрийн 20-ний өдөр Лояалти системд нэмэгдэж буй бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 2500ш купон задарч харилцагчдын гарт хүрээд байна. Харилцагчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу бид сар бүр задрах купоны тоо ширхэг болон мөнгөн дүнгийн сонголтыг нэмэгдүүлэн 10,000₮-500,000₮ хүртэлх дүн бүхий, 1000ш купоныг сар бүр шинээр задалдаг боллоо.

Дэлгэрэнгүйг: 1800-1646, 7515-1111

Тогтмол хэрэглээ бүрийг тань урамшуулах Big Loyalty хөтөлбөр

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ