Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд Голомт банк ивээн тэтгэгчээр оролцож, дижитал үйлчилгээ болон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн технологийн шинэ шийдлүүдээ танилцуулахаар төлөвлөөд байна.
Голомт банкнаас онцолж буй 4 дижитал үйлчилгээ
SocialPay
Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшний шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулж байна. SocialPay аппликэйшний шинэчлэгдсэн хувилбар нь илүү дэвшилтэт шийдлүүдийг нэмж, зөвхөн 1 аппликэйшнээс төлбөр тооцооны бүхий л асуудлаа шийдэх боломжийг танд олгох болно.
Та хамгийн хялбар, хамгийн хурдан, хамгийн тав тухтай дижитал үйлчилгээг шинэчлэгдсэн SocialPay-ээс авах боломжтой.
Soft POS
Голомт банк гар утсандаа төлбөр, тооцоо хүлээн авах боломжтой Soft POS үйлчилгээг Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн. Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгч та Soft POS үйлчилгээг ашигласнаар нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр төлбөр, тооцооны асуудлаа гар утсаараа хялбар шийдэх боломжтой.
Энэхүү үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгоно.
- Төлбөрийн баримтаа утасны дугаар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой.
- NFC технологид суурилсан UnionPay, Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина.
- Бүх гүйлгээг ПИН кодоор баталгаажуулна.
- Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой.
- ПОС-ын орлого барьцаалсан зээлд хамрагдах боломжтой.
- Картын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдэх боломжтой.
- Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан.
КИОСК
Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэхийн тулд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд зөвхөн картын үйлчилгээ авдаг байсан АТМ төхөөрөмжүүд дээр КИОСК банкны үйлчилгээг давхар нэвтрүүлээд байна.
Ингэснээр харилцагчид орон нутаг болон Улаанбаатарт байрлах шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан банкны зарим үйлчилгээг заавал банкны салбараар үйлчлүүлэхгүйгээр, өөрт ойроос авах нөхцөл бүрдлээ. Харилцах данс, хадгаламж, зээл болон гүйлгээний үйлчилгээг АТМ-д давхар нэвтрүүлж өгсөн нь харилцагчдын тав тухыг хангасан, оновчтой шийдэл юм.
Visa брэндийн картууд
Visa брэнд нь дэлхийн 200 гаруй улсад гүйлгээ хийх боломжтой, хамгийн өргөн картын сүлжээ юм. Харин Голомт банк Зэс, Платинум, Премьер ВИП, Si карт зэрэг Visa брэндийн картуудыг ашиглан олон улсын төлбөр тооцоогоо хялбар шийдэх боломжийг харилцагчдадаа олгодог.
Голомт банк Visa брэндийн картууддаа зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллыг тогтмол хэрэгжүүлсээр байна. Та яг одоо хэрэгжиж байгаа Visa брэндийн картын хөнгөлөлтүүдийн мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Та “ICT Expo 2023” арга хэмжээнд хүрэлцэн ирж, Голомт банкны технологийн шинэ шийдэл, хиймэл оюун ухаанд суурилсан, дижитал үйлчилгээтэй танилцан, төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулал, гарын бэлгээ аваарай.
Энэ үеэр Голомт банкны асраар үйлчлүүлж дараах урамшуулалд хамрагдах боломжтой.
- Сонгодог Visa брэндийн картыг үнэгүй захиалах
- The Color Card үнэгүй захиалах
- SocialPay, Soft POS болон Visa брэндийн карт нээлгээд гарын бэлэг авах
- Экспод оролцож буй сонгогдсон байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 5,000₮ тутамд сугалаанд оролцох эрх авах. /Скүүтер, ухаалаг цаг, чихэвч хожих тус бүр 1,1 азтан шалгаруулна/
- Хиймэл оюун ухаанд суурилсан тоглоом тоглоод урамшуулал авах
- SocialPay, Soft POS ашиглан 303₮-өөр зайрмаг худалдан авах
- Magic store vending machine дээр SocialPay, Si карт ашиглан худалдан авалт хийгээд 20% буцаан олголт авах
Мөн SEE THE FUTURE хэсгээр зочлон дараах байгууллагуудын дижитал үйлчилгээтэй танилцаж, мэдээлэл авах боломжтой.
- Chimege
- Vampi
- Vision AI
- Digital Solutions
- Голомт банк, Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
- SEM Mongolia
- Nomadic Bear games
- Metaland Metaverse
Таныг 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд хүрэлцэн ирж дижитал технологийн шинэ боломжуудтай танилцахыг урьж байна.
#ICTExpo2023
#TechIsOpen