Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана


Банкны салбарт ажилладаг 16,000 гаруй залуусын дунд хамгийн өндөр хүлээлтийг үүсгэдэг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Банкир 2023 ” тэмцээн 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнууд хамтран 1997 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь банкны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг дэмжих, спортоор хичээллүүлэх зорилготой. Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ  5х5, 3х3 сагсан бөмбөгийн  Монгол улсын шигшээ баг, сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид өөрсдийн ажилладаг банкны багт тоглодог нь тус тэмцээнийг сонирхолтой, чансаа өндөр тэмцээн болгож өрсөлдөөнийг бий болгодог билээ.

“Банкир 2023” тэмцээнийг 2022 оны аварга, цомын эзэн Голомт банкны хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд Монголбанк, Голомт банк, Хаан банк, ХХБанк, Төрийн банк, Хас банк, Богд банк, Капитрон банк, тээвэр хөгжлийн банк, Ариг банк, М.Банк, Чингис хаан банк зэрэг 12 банкны эрэгтэй 11, эмэгтэй 7 баг өрсөлдөхөд бэлэн болоод байна.

Тэмцээн 2023 оны 6-р сарын 09-2023 оны 6-р сарын 11-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдана.

Банкны салбарын нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ