Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т оролцоно


Голомт банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-т оролцоно

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг анх 1924.10.31-ний өдөр Италийн Милан хотод зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр санаачилж байжээ. Дэлхий даяар хуримтлалыг дэмжиж, ач холбогдлыг нь таниулан сурталчлах зорилготой энэхүү аянд Монгол Улс 2017 онд нэгдэн орж, тэмээг үндэсний бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Үүнээс хойш жил бүрийн 10 дугаар сарыг банкны салбарын хэмжээнд хуримтлалын сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтжээ.

Энэ жилийн хувьд, аяныг Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хамтран “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү аянаар дамжуулан хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, арилжааны банкнуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, улмаар иргэдийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийг зорьдог.

Энэ хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяны нээлттэй өдөрлөгийг 2022.10.30-ны өдөр буюу маргааш 11:00-16:00 цагийн хооронд Blue Sky зочид буудлын 3-н давхарт зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт арилжааны банкнууд оролцож, тус тусын хуримтлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс санхүүгийн боловсролын тухай лекц, сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэх болно.

Голомт банк ч мөн энэхүү арга хэмжээнд оролцож, ирсэн зочдод өөрийн хадгаламжийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөн, бүх төрлийн хадгаламж нээх үйлчилгээг газар дээр нь үзүүлнэ. Хадгаламж нээлгэсэн шинэ харилцагчдад Голомт банк гарын бэлэг олгох ба та хамгийн эхэнд хадгаламж нээлгэсэн 50 хүний нэг болсон тохиолдолд The Color Card-ийг үнэгүй захиалах эрх бэлэглэх болно.

Та бүхнийг амралтын өдрөөрөө нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрөөхийг урьж байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ