Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа


Голомт банк, Худалдаа хөгжлийн банк хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа

Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк харилцагчийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд зарлагын гүйлгээний шимтгэлийг багасгаж, хоёр талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргахад шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулж байна. Өөрөөр хэлбэл Голомт  банкны картын харилцагч Худалдаа хөгжлийн банкны ATM төхөөрөмжөөс эсвэл Худалдаа хөгжлийн банкны харилцагч Голомт банкны ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахад дээрх үнийн дүнгээр шимтгэл төлөх боломжтой боллоо.

Бид энэ удаагийн үйл явдлаар дамжуулан харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлэхэд нээлттэй, уян хатан хамтын ажиллагааг хэрэгжүүлж, салбарын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн цаашлаад банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулах, харилцагчдын сэтгэлд бүрэн нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн олон асуудлууд дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

Санамж бичигтэй холбоотой гүйлгээний шинэ өөрчлөлтүүд хоёр талын үндсэн системд амжилттай хийгдэж дууссан ба өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ. Ийнхүү шимтгэлийг бууруулснаар харилцагчид Улаанбаатар хот болон орон нутагт байрлах Худалдаа хөгжлийн банкны нийт 290, Голомт банкны нийт 410 ATM төхөөрөмж дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйлгээ хийх боломж бүрдэж, харилцагчийн сэтгэл ханамж болон банкны үйлчилгээний хүртээмж үүнийг дагаад илүү сайжирна гэж үзэж байна.

Хэрвээ харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал Голомт банкны лавлах 1800-1646 болон Худалдаа хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу.

 

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ