Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах мэдлэг, чадвар, дадал зуршлыг бий болгоход чиглэсэн “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аян эхэллээ. Энэхүү аяныг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага(OECD) 2012 оноос хойш зохион байгуулж буй ба дэлхийн 176 орны, 16,200 байгууллага хамтран оролцож иржээ.
Харин манай улсын хувьд “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аяныг 3-р сарын 14-28-ны хооронд “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан доор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн компаниуд нэгдэн олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах юм.
Голомт банк ч нийгмийн хариуцлагын хүрээнд тус аянд нэгдэж байгаа ба аяны үргэлжлэх хугацаанд та бүхний санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах контентуудыг бэлтгэн хүргэх болно. Бид “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Санхүүгээ зөв удирдъя” чалленжээр эхлүүлж байна. Хувийн санхүүгээ зөв удирдаж, мөнгөө зүй зохистой зарцуулж сурахыг хүссэн хүн бүр энэхүү чалленжид нэгдэх боломжтой.
Та “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны контент болон “Санхүүгээ зөв удирдъя” чалленжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Finedu.mn болон Golomt bank фэйсбүүк хуудсаас аваарай.
#GlobalMoneyWeek2022 #FinEdu