“SocialPay loves GS25” бэлэгтэй, урамшуулалт аян эхэллээ


Голомт банкны шилдэг дижитал бүтээгдэхүүн SocialPay аппликэйшн ээлжит урамшуулалт аянаа GS25 сүлжээ дэлгүүртэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Эрхэм хэрэглэгчдэдээ зориулж буй гэнэтийн бэлэг “SocialPay loves GS25” урамшуулалт аян нь 2021.12.16-2021.12.30-ныг дуустал үргэлжлэх юм. Харин энэ хугацаанд та GS25 дэлгүүрээс SocialPay ашиглан 5000-аас дээш төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдолд доорх бүтээгдэхүүнүүдийн аль нэг нь таны GS25 аппликэйшний “Миний хөргөгч” цэсэд орох болно. Танд урамшууллаар олгосон бүтээгдэхүүнийг 7 хоногийн дотор  тус сүлжээ дэлгүүрийн аль ч салбараар үйлчлүүлэн авах боломжтой.

Урамшууллаар олгох бүтээгдэхүүн:

  • Тахианы махтай карри
  • Гахайн махтай сэндвич
  • Тунатай сэндвич
  • Халуун аарц /энгийн/
  • Тараг Активиа Амуу /270гр/
  • Тараг Активиа Хар чавга /270гр/
  • Халуун чацаргана

Үйлчилгээний стандартаараа БНСУ-д 8 дах жилдээ тасралтгүй тэргүүлж буй олон улсын сүлжээ GS25 дэлгүүр нь 2021 оны 5-р сард Монгол Улсад албан ёсоор салбараа нээж, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн. Тус компани нь “GS Retail” компанийн албан ёсны мастер франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд чанартай, хэрэглэгч төвтэй, эрүүл ахуйн стандартчилагдсан үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Ая тухтай, найрсаг үйлчилгээг эрхэмлэгч GS25 сүлжээ дэлгүүр нь одоогийн байдлаар нийт 32 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм харилцагч та гэнэтийн бэлэг, урамшууллаар дүүрэн SocialPay дижитал хэтэвчийг хараахан татаж авч амжаагүй бол дараах QR кодыг уншуулж утсандаа суулгаарай.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ