Импортыг орлох эх орны сүүн бүтээгдэхүүн – “Милко” брэнд


НҮБ-аас жил бүрийн 10-р сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол утга учир нь хүнсний аюулгүй байдлаас гадна улс орнууд дахь хоол тэжээлийн хүртээмжид дэлхий нийтийн анхаарлыг хандуулах үндсэн зорилготой юм. Үнэхээр ч хүнсний аюулгүй байдал, хүртээмжийн асуудал аль ч улсын өмнөө тавьдаг том зорилго нь байдаг. Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улс хилээ хаасны улмаас зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хүртээмж буурахад хэрэглэгчдийн дунд ямар бухимдал үүсэж байсныг уншигч Та санаж байна уу? Энэ бол найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах шаардлагатайг харуулсан үйл явдал байлаа.

Эндээс хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас импортлох нь тухайн үндэстний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг харж болох биз ээ. Харин манай улсад хэнээс ч хамааралгүй дотоодын хэрэгцээгээ ханган, хөгжиж буй нэг салбар бол сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдгийг энд онцолж дурдмаар байна. Гэвч саяхныг хүртэл 70 гаруй сая толгой малтай Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнээ бараг ихэнхийг нь гаднаас зөөж уудаг болтлоо энэ салбараас төсөөрчихсөн байлаа. “Молоко” гэсэн бичигтэй шар савалгаатай Оросын сүү дэлгүүрүүдийн лангууг дүүргэж, монгол үнээний сүү уух тухай ойлголт хөдөөдөө л үлдсэн байв. Энэ бол ердөө л хүн ам төвлөрсөн хэсэгт амархан мууддаг сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх “дэд бүтэц” үгүй болсонтой холбоотой. Орчин үеийн чанар, стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид хангалттай хэмжээнд нийлүүлж чадахгүй байснаас үүдэж импортын сүү Монголын зах зээлийг эзэлчихээд байсан хэрэг. Харин одоо нөхцөл байдал тэр үеийг бодоход эрс өөрчлөгджээ.

Тус салбарт хувийн хэвшлийнхний нуруун дээр боссон төслүүд л одоо танилцуулах өөдрөг статистикийг бүтээсэн байдаг. ХХАХҮЯ-ны цахим хуудаст бичсэнээр бол Монгол Улсын хүн амын сүүний бодит хэрэглээ дунджаар жилд 956.8 мянган тонн бол сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 169.4 мянган тонн байдаг аж. Тэгвэл бид 2019 оны байдлаар мах, сүү, төмс, гурилыг 96.3-100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Харин сүүн бүтээгдэхүүний 69.3 хувийг л дотоодоосоо хангажээ. Энэ бол уламжлалыг шинэчлэлтэй хослуулсан үйлдвэрүүд хаалгаа нээж, сүү, сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг өөрсдөө, дотооддоо үйлдвэрлэж чаддаг болсны үр дүн юм.

Ийм үйлдвэрийн нэг нь “ТЭСО” корпорацын сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд байгуулагдсан “Милко” ХХК юм. “Уламжлалыг шинэчилнэ” гэсэн уриатай тус компани өдгөө 400 гаруй ажилтантай, гурван үйлдвэртэй, зах зээлд 21 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон үндэсний үйлдвэр болжээ. 2009 онд байгуулагдсан тус компани зах зээлд хэдийнээ танигдсан “Зөв” аарцны ундаа, Зөв шөлний аарц, Зөв аарцан үрэл, Зөв хатаасан аарц гэсэн 4 нэр төрлийн 16 бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд экспортолж байна. Мөн “Голден милк” хуурай сүү, Голден 4/1, 3/1 цай, Байгалийн зэрлэг жимсний “100” шүүс, Iberry жүүс, хүүхэд бүрийн амтархан идэх дуртай “Хаан чипс” гээд олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

“Милко” сүү, ундаа шүүсний үйлдвэр, Хуурай сүүний үйлдвэр, Кингснэйк чипсний хөнгөн зуушны үйлдвэрүүд нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох бүхий л стандартыг хангаж, эх орондоо нутагшуулж байна. 2018 онд ISO 9001, 2019 онд ISO 22000, Олон улсын  эрчим хүчний удирдлагын тогтолцоо болох ISO 50001 зэрэг стандартыг нэвтрүүлсэн гэдгийг тус компанийнхан хэллээ. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдлын дэлхийн хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартуудыг Монголдоо нутагшуулж чадсан байна. Өмнө нь хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус бүтээгдэхүүн дэлгүүрийн лангууг дүүргэж байсан цагтай харьцуулахад, одоо олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг ямар ч хязгаарлалтгүйгээр авах боломжтой болжээ.

Эх орны хүнсээр импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээнд хүртлээ тус үйлдвэрийнхэн цаг хугацаа хийгээд санхүүгийн хувьд олон шалгуурыг давсан нь мэдээж. Импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор Голомт банк “Милко” ХХК-ийн төслийг анх яригдаж эхэлсэн үеэс л санхүүжүүлж ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл төслийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдвэрлэсээр ирсэн юм. Товчхондоо амжилттай бизнесийн ард найдвартай санхүүгийн баталгаа байдаг. Тэгвэл Голомт банк энэ төслийг дэмжиж, эрсдэлийг нь хамт үүрэлцсэний үр дүнд “Милко” ХХК Монголын дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг томоохон үйлдвэр болж бойжсон байна.

Анх тус төслийг эхлүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн 50 хувийг Голомт банк гаргасан билээ. Үүнээс хойш төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс одоог хүртэл үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр байгааг “Милко” ХХК-ийнхан ярьж байна. Цаасан дээр төсөл байхаас нь дэмжсэн “Милко” ХХК зах зээлд брэнд болтлоо танигдах бүхий л хугацаанд Голомт банктай түншилсэн юм. Үр дүнд нь импортыг орлоод зогсохгүй экспортод гарсан үндэсний брэнд бий болжээ.

ТЭСО группийн гүйцэтгэх захирал: С.Болор

 

“Милко” компанийн үйлдвэрлэдэг “Голден милк” хуурай сүүг анхлан Казахстан, БНХАУ руу экспортод гаргаж, экспортын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол тухайн жилдээ БНХАУ дахь албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, “100” нэрс, чацарганын шүүснээс эхлээд өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаалж эхэлсэн. Монгол түмний уламжлалт идээ аарцыг инноваци шингээн үйлдвэрлэсэн “Зөв” брэндийг дэлхийн олон улсад экспортолж байна. Дэлхийд цор ганц бүтээгдэхүүн болохоор эх орноосоо хол байгаа монголчууд маань ихэд баярлан, сэтгэгдэл илгээж байгаа.

Гадаад зах зээлд ч “Милко”-ийн бүтээгдэхүүнүүдэд тавьж буй хүлээлт аль хэдийнээ бий болсныг дээрх ярианаас харж болно. Монгол орны хэмжээнд 11000 борлуулалтын сүлжээгээрээ хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхээс гадна БНХАУ, Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байгаа нь эх орны эрүүл хүнс импортыг орлоод зогсохгүй экспортод гарч байгаагийн жишээ билээ. Эндээс л хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах бөгөөд эх орны эрүүл хүнс ямагт импортын бүтээгдэхүүнээс давуу талтай.

Эх орондоо эрүүл хүнс үйлдвэрлэж буй “ТЭСО” корпорацын “Милко” компани, сайн сайхныг санхүүжүүлэн ажиллаж буй Голомт банкны хамтын ажиллагаа улсаа төдийгүй дэлхийг ундаалах сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр болон өргөжнө гэдэгт бид итгэлтэй байна.

 

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ