Үгүй. Та зөвхөн E-Commerce үйлчилгээний гэрээг байгуулсанаар дээрх 2 үйлчилгээг нэгэн зэрэг өөрийн цахим хуудас болон аппликэйшн дээрээ холболт хийн гүйлгээ хүлээн авах боломжтой болно.
Болохгүй. E-Commerce үйлчилгээний гэрээг зөвхөн МУ-д хуулийн этгээдээр бүртгэгдсэн ААН-тэй байгуулах ба төлбөр тооцоо хүлээн авах данс нь Голомт банкны Байгууллагын нэр дээр нээгдсэн данс байна.
SSL /Secure Socket Layer/ Хамгаалалтын сертификат – Цахим хуудас болон аппликэйшнд хандаж буй карт эзэмшигчийн хувийн болон картын мэдээллийн нууцлалыг хамгаалах протокол юм. Уг хамгаалалтын сертификатыг Байгууллага Банктай гэрээ байгуулахаас өмнө өөрийн цахим хуудас, аппликэйшн дээр заавал хийсэн байх шаардлагатай.
Болно. Онлайн төлбөрийн систем дээр дотоодын бүх банкны картаар гүйлгээ хийж болохоос гадна, Гадаадын банкны Master, Visa, CUP, Amex картыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
Утасны дугаар ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх, бусдаас мөнгө нэхэмжлэх боломжтой, санхүүгийн харилцааг хамгийн хялбараар шийдэх дижитал хэтэвч.
Боломжгүй, гадны этгээд таны утас руу нэвтэрсэн ч, гүйлгээ хийхийн тулд зөвхөн таны мэдэх 4 оронтой пин кодыг оруулах эсвэл хурууны хээгээр тухайн гүйлгээг баталгаажуулах шаардлагатай болно. Та утсаа алдсан бол, өөр утаснаас үйлчилгээндээ дахин нэвтрэн, сошиал пин кодоо дахин шинэчлэх арга хэмжээ авснаар гадны этгээд таны данснаас гүйлгээ хийх боломжийг бүрэн, баталгаажуулж болно. Мөн та дугаараа яаралтай сэргээж, өөр дээрээ авснаар өөрт тань ирсэн гүйлгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Үгүй, таны данс руу орно. Учир нь SocialPay-д холбосон данс нь таны данстай холбогдсон. Хэрэв та аппликэйшнд бүртгэлтэй дугаараа ашиглахаа больсон бол тань руу илгээсэн гүйлгээ “хүлээгдэж буй” төлөвт байж байгаад 14 хоногийн дараа цуцлагдана. Харин таны хуучин дугаарыг өөр хүн аппликэйшнд бүртгүүлбэл таны данснаас холболт шууд сална. Иймээс утасны дугаараа сольсон тухай бүртээ аппликэйшн руугаа орж дугаараа шинэчилж байна уу.
Хэрэв та онлайнаар харилцагчаар бүртгүүлсэн бол болохгүй. Уг төрлийн харилцагч нь “Хязгаарлагдмал” буюу бэлэн зарлагын гүйлгээ хийх эрхгүй байдаг тул SocialPay үйлчилгээгээр шилжиж ирсэн мөнгийг зөвхөн аппликэйшнаар дамжуулан хүлээн авах боломжтой. Харин өмнө нь Голомт банкны харилцагч байсан бол үйлчилгээнд тохируулсан сошиал данснаасаа зарлагын гүйлгээ хийлгэх боломжтой
Хүлээн авагч банк болон дансны дугаараар гүйлгээ хийх боломжтой. Гүйлгээ хийх мөнгөн дүн, хүлээн авагч банк, дансны дугаарыг оруулна. Банк хоорондын гүйлгээний шимтгэл: 200₮
Интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээр SocialPay аппликэйшн руу нэвтэрнэ.
Гүйлгээний лимит байхгүй. Харин та 1 удаадаа хамгийн багадаа 100₮, хамгийн ихдээ 1 сая ₮-ийг нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 1 өдөрт 1 сая ₮-өөр хэдэн ч удаа нэхэмжлэх илгээх боломжтой гэсэн үг.
Бүх төрлийн гүйлгээнд шилжүүлэгч болон хүлээн авагчид push notification, и-мэйл гэсэн 2 сувгаар мэдээлэл очно. Мөн нэмэлтээр шилжүүлэгч ямар суваг ашиглан гүйлгээ хийснээс хамааран тэр сувгаар нь хүлээн авагчид давхар мэдээлэл очно.
Гүйлгээ автоматаар хийгдэх бөгөөд 10 секундын дотор хүлээн авагчдаа очно. Хэрвээ хүлээн авагч нь хараахан үйлчилгээнд бүртгүүлж амжаагүй байга бол бүртгүүлсэн даруй хүлээн авагчийн дансанд орно.
Сошиал сувгуудаар дамжуулан мөнгө хүлээн авах болон шилжүүлэх дансыг хэлнэ.
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Хэрэв онлайнаар бүртгүүлсэн бол банкнаас гар утасны дугаараар ирүүлсэн нэвтрэх нэр, имэйлээр ирүүлсэн нэвтрэх нууц үгээр тус тус нэвтэрнэ.
Таны SocialPay үйлчилгээнд холбохоор бүртгүүлсэн утасны дугаар, и-мэйл хаяг руу бид шалгах дугаар илгээх бөгөөд зөвхөн таны дугаарыг эзэмшиж, ашиглаж буй хүн л банкнаас ирүүлсэн нууц дугаарыг мэдэж, утасны дугаараа баталгаажуулах боломжтой тул гуравдагч этгээд таны мэдээллийг ашиглах боломжгүй юм.
Аккредитив нь ихэвчлэн худалдан авалт буюу ачилт бүрт нээгдэн ачилтын баримт баталгаажсанаар төлбөр хийгддэг бол Баталгаа нь илүү урт хугацаагаар нээгдэж баталгааны дүнгийн хүрээнд тогтмол бараа, бүтээгдэхүүний худалдан авалт, төлөлтийг хийдэг.
Дотоодын банкны аккредитивийг ОУ-ын өндөр зэрэглэлтэй банкаар давхар баталгаажуулалт (confirming) хийлгүүлэх буюу ОУ-ын өндөр зэрэглэлтэй банк давхар төлбөрийн үүрэг хүлээж буй хэрэг.
Нэг талын хүсэлтээр аккредитив, баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулдаггүй. Талууд харилцан тохиролцсон үед аккредитив, баталгааны нөхцөлд хэдэн удаа ч өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл: Аккредитивийн дүнг нэмэгдүүлэх, ачилтын хамгийн сүүлчийн огноог өөрчлөх, бараа ачигдах боомтын нэрийг өөрчлөх г.м
Аккредитивийн төлбөр төлөгдөх нөхцөл олон янз байдаг. Жишээлбэл: 1) Шууд төлбөртэй: Ачилт хийгдээд бичиг баримт банкинд ирүүлж баталгаажснаар, 2) Хойшлогдсон төлбөртэй: Ачилт хийгдсэнээс хойш тохирсон хугацааны дараа (30, 60, 90 хоног г.м), 3) Холимог төлбөртэй: шууд болон хойшлогдсон төлбөрийн нөхцөл хосолсон, 4) Аккредитивийн дараах санхүүжилт: аккредитивийн төлбөрийг хойшлуулах зорилгоор төлбөрийг гадаадын банкаар урьдчлан төлүүлж зээл рүү хөрвүүлэх.
Банк аккредитивийг 2 төрлөөр нээнэ. 1) Эх үүсвэртэй аккредитив: Нээх аккредитивийн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг Банкинд урьдчилан байршуулснаар нээнэ. Энэ тохиолдолд Банк эх үүсвэргүй аккредитив нээсэн үед жилийн шимтгэл болон эрсдлийн шимтгэл тооцогдохгүй. 2) Эх үүсвэргүй аккредитив: Банк харилцагчийнхаа өмнөөс төлбөрийн эрсдлийг хүлээх тул зээлийн нэгэн адил судалгаа хийж аккредитивийг нээнэ.
Худалдан авагч /импортлогч/ талын хувьд урьдчилж төлбөрийг төлсөн ч бараагаа хүлээн авах эсэх эрсдэл, харин худалдагч талын /экспортлогч/ хувьд бараагаа түрүүлж ачуулсан боловч төлбөрөө дараа нь хүлээж авах эрсдлийг аккредитивийн үйлчилгээ хаадаг. Өөрөөр хэлбэл, Аккредитив нь бараа бүтээгдэхүүнийг тохиролцсон нөхцөлийн дагуу нийлүүлсэнийг нотлох бичиг баримтуудыг ирүүлсэн үед төлбөрийг цаг тухайд нь бүтэн дүнгээр шилжүүлэх банкны төлбөрийн баталгаа юм.
Гадны орнуудаас машин техник, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад урт хугацаат зээлийн санхүүжилт шаардлагатай болдог тул тухайн экспортлогч орны банкуудаас /зарим тохиолдолд Экзим банкууд/ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг санал болгодог. Уг зээл, санхүүжилтийг зөвхөн “Export Credit Agency” буюу Экспортын санхүүгийн агентлагаас гаргасан даатгалын хүрээнд олгогддог тул ЭСА даатгалтай зээл гэж нэрлэдэг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын худалдан авалтыг ЭСА даатгалтай зээлээр санхүүжүүлэх боломжгүй тул богино хугацаат импортын зээл илүү тохиромжтой.
Импортын зээл олгохоор шийдвэрлэгдсэн тохиолдолд Гадны банкнаас худалдааны гэрээ, нэхэмжлэлийн мэдээллийг үндэслэн зээл олгогддог.
Импортын зээл нь Хятад, Орос, Герман, Япон зэрэг орнуудын банкуудаас олгож буй зээл бөгөөд тухайн орнуудаас худалдан авж буй бараа, бүтээгдэхүүний импортын санхүүжилтэд зориулагдсан зээл юм.
Интернэт банкны “Хувийн тохиргоо” цэс рүү орж “Хандалтын түүх” хэсгээс хамгийн сүүлд нэвтэрч орсон 5 төхөөрөмжийг харах боломжтой. Мөн та аль нэг төхөөрөмжөөс тогтмол нэвтэрдэг бол тухайн төхөөрөмжөө зөвшөөрөх үйлдэл хийснээр дахин нэвтрэх үед баталгаажуулалт шаардахгүй юм.
Харилцагч таныг бид санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор өмнө нэвтэрч байгаагүй төхөөрөмжөөс Интернэт банк руу нэвтрэх үед OTP буюу баталгаажуулах нэг удаагийн нууц үгийг асуух юм.
Нэг удаагийн нууц үг нь 5 минутын хугацаатай байдаг бөгөөд таны бүртгэлтэй гар утасны дугаар/и-мэйл хаягт ирээгүй тохиолдолд 1 минут хүлээгээд “Дахин илгээх товч”-ийг дарна уу.
Харилцагч та өөрийн банканд бүртгүүлсэн гар утасны дугаар эсвэл и-мэйл хаягийг дараах сувгуудаар шинэчлэх боломжтой. Үүнд: Голомт банкны дурын салбарт иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хамт очих; Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт бүртгэлтэй утаснаас холбогдох;
Та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой. Хэрэв и-мэйл хаягаа сольсон бол mail@golomtbank.com хаягаар хүсэлт өгч солиулна уу.
Боломжтой. Та Интернэт банкны “Төлбөр” үндсэн цэсийн “Хэрэглээний төлбөр” дэд цэсээр хандан таны СӨХ/Контор бүртгэлтэй байгаа эсэхийг шалгаснаар төлөлт хийх боломжтой.
Байгаа. Та Интернэт банкны “Карт” үндсэн цэснээс пин код авах картаа сонгон “Пин-код авах” хэсгээр дамжуулан авах боломжтой.
Интернэт банкаар кредит карт захиалах боломжгүй зөвхөн дебит карт захиалах боломжтой
Боломжтой. Та Интернэт банкны “Зээл” үндсэн цэсийн “Зээлийн төлбөр төлөх” хэсгээр дамжуулан зээлийн төлбөрөө төлөх эсвэл “Зээл хаах” хэсгээр дамжуулан зээлээ урьдчилж хаах боломжтой.
Интернэт банкаар зөвхөн Энгийн хугацаатай хадгаламж болон Хуримтлалын хадгаламжийг сунгах боломжтой. Хэрэв бусад хугацаатай хадгаламж сунгах бол тухайн хадгаламж нь энгийн хугацаатай хадгаламж болж сунгагдана.
Боломжтой. Та Интернэт банкны “Хадгаламж” үндсэн цэсийн “Хадгаламж хаах” дэд цэсийг ашиглан зааврын дагуу хадгаламжийн данснаа хаах боломжтой.
Банк хоорондын 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ нь Монгол банкаар дамжин хийгддэг. Монгол банкны гүйлгээний цагийн хуваарийн дагуу ажлын өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд энэхүү гүйлгээ нь хийгддэг. Энэ цагаас бусад цагаар хийгдсэн гүйлгээ нь дараагийн ажлын өдөр Монгол банк руу илгээгдэн тухайн хүлээн авагч банк руу гүйлгээ нь хийгддэг.
Интернэт банкны үйлчилгээний Энгийн эрх, Хязгаарлагдмал эрх, Онлайн хадгаламжийн эрх нь хугацаагүй байдаг бол Тусгай эрхийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байна.
Тийм.
7-17 насны насанд хүрээгүй иргэн бол эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт Голомт банкны дурын салбарт очин интернэт банкны эрх нээлгэх боломжтой.
Картанд нөхөн авалт хийх хүртэл хугацаанд мэдээлэл алдагдсан картаар харилцагч гүйлгээ хийх шаардлага гарсан үед карт хаалгахгүй байх тухай гар хүсэлт бичиж, chargeback@golomtbank.com хаяг руу илгээнэ. Банкнаас харилцагчийн хүсэлт дээр үндэслэн шаардлагатай тохиолдолд картаар гүйлгээ хийх эрхийг нээнэ.
Мэдээлэл алдагдсан картыг нөхөн авах үед картын дугаар, пин код, CVV код зэрэг мэдээллүүд нь өөрчлөгдсөнөөр луйврын гүйлгээ гарах эрсдэлээс сэргийлнэ.
Харилцагчийг санхүүгийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор мэдээлэл алдагдсан картыг банкнаас үнэгүй нөхөн авалт хийж өгнө. Нөхөн авалт хийгдсэн картыг харилцагч өөрт ойр байрлах салбар дээрээс 3 хоногт ирж авах эсвэл шуудангийн үйлчилгээгээр ажлын 10 хоногт хүлээн авах боломжтой.
Олон улсын картын Мастеркарт ворлдвайд, Виза интернэшнл, Американ Экспресс байгууллагуудаас мэдээлэл алдагдсан картын жагсаалтыг банк руу илгээдэг. Банкнаас тухайн мэдээллийг авсан даруй эрсдэлээс сэргийлэх зорилгоор картыг хааж, 7509-8888 дугаараас эсвэл chargeback@golomtbank.com мэйл хаягаас тантай холбогдон, картанд нөхөн авалт хийнэ.
Гүйлгээ хийхэд шаардлагатай картын дугаар, нэр, CVV код зэрэг мэдээллүүдийг карт эзэмшигчээс өөр хүн ашиглан луйврын гүйлгээ хийх өндөр эрсдэлтэй болсон карт юм.
Тийм. Та дурын салбарт хандаж Amex карт захиалан дансаа холбон ашиглах боломжой.
Таны карт хэвийн мөртлөө гүйлгээ хийж болохгүй эсвэл картын пластик болон соронзон тууз, чип гэмтсэн бол Голомт банкны дурын салбар тооцооны төвд хандан картыг шалгуулж, дахин хэвлүүлж авна.
Хэрэв таны картын хугацаа дууссан бол та ойролцоо байгаа Голомт банкны салбар, тооцооны төвд хандан картын хугацааг сунгуулах хүсэлтээ гаргана. Хүсэлтийг хүлээж авсанаас хойш ажлын 1-2 өдрийн дараа хугацаа сунгагдсан карт бэлэн болно.
EMV Chip картын чип ялтас дахь харилцагчийн болон дансны мэдээлэл нь хууль бус байдлаар алдагдахаас хамгаалагдсан байдаг тул хуурамчаар хувилахаас сэргийлж чаддаг байна. EMV нь Europay, MasterCard, Visa гэсэн үгний товчлол бөгөөд таны картын нууцлалыг сайжруулах зорилгоор тусгай технологи бүхий EMV чип хамгаалалтыг нэвтрүүлсэн юм.
Хэрвээ та интернэт банкны эрхтэй бол өөрийн эрхээрээ нэвтрэн орж картаа хаах, нээх боломжтой. Мөн яаралтай 24 цагийн үйлчилгээтэй банкны 1800-1646 тоот утас болон contactcenter@golomtbank.com и-мэйл хаягаар хандаж картаа яаралтай хаалгуулах шаардлагатай.
Карт эзэмшигч гадаадад сурдаг, өөрийн биеэр банкны салбар дээр ирэх боломжгүй үед заавал нотариатоор батлуулсан итгэмжлэл шаардагдана. Карт эзэмшигчийн албан ѐсны итгэмжлэгч нь түүний нэрийн өмнөөс карт болон пин код шинээр захиалах, картын хугацаа дууссан тохиолдолд сунгах гэх мэт эрхтэй байна. Хэрвээ харилцагч итгэмжлэл үйлдээгүй тохиолдолд гадаадад оршин суугаа Монгол улсын элчин сайдын яаманд хандаж итгэмжлэл авах хэрэгтэй. Энэхүү итгэмжлэлийг ГХЯамнаас итгэмжлэгдэж буй хүн авч карт нээлгэсэн үндсэн салбарт бичиг баримтын хамт очно.
Гадаадад урт хугацаагаар суралцах, оршин суухаар явж буй бол харилцагч та картын итгэмжлэл үйлдэх, мөн интернэт банк нээлгэхийг санал болгож байна. Харилцагч итгэмжлэл хийж үлдээснээр өөрийн картын хугацаа дууссан тохиолдолд сунгуулах, нөхөн авах, пин код шинээр захиалах боломжтой болно. Интернэт банкны эрх нээлгэснээр дэлхийн аль ч улс орноос өөрийн эзэмшдэг дансуудын орлого, зарлагын гүйлгээг хийх, картаа хаах, нээх боломжтой байдаг
Картын пин код блоклогдсон тохиолдолд 24 цагийн дараа автоматаар блок гардаг.Уг хугацаанд АТМ, ПОС төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломжгүй тул яаралтай гүйлгээг Интернэт банк, Смарт банк, SocialPay аппликэйшн ашиглан хийх боломжтой. Хэрэв бэлэн мөнгө авах шаардлагатай бол дурын салбарт бичиг баримтын хамт хандана уу.
Та карт залгиулсан бол дараах байдлаар буцаан авах хүсэлтээ гаргах боломжтой. Үүнд: 1. АТМ төхөөрөмжтэй ойр салбарт хандах, 2. Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646 дугаарт хандах Хүсэлт гаргаснаас хойш ажлын 1-3 хоногт картыг буцаан олгоно.
Та карт эзэмшигч банкандаа хандан хүсэлт гаргана. Карт эзэмшигч банкнаас гаргасан албан хүсэлтийн дагуу Голомт банк ажлын 3-5 хоногт хураагдсан картыг тухайн банканд хүргүүлнэ.
Манай банкны харилцагч гадаадын банкны АТМ – д картаа хураалгасан бол тухайн картаа хураалгасан АТМ–ын банкинд хандаж өөрийн бичиг баримтаа үзүүлэн авч болно. Гэхдээ ОУ-ын дүрмийн дагуу АТМ-д хураагдсан картыг буцаан олгохгүй, устгах шаардлагатай байдаг.
Харилцагч та дараах алхмын дагуу хүсэлт гарган картаа авна уу. Үүнд: 1. Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646 дугаарт хандан хүсэлт гаргах, 2. Хүсэлт гаргаснаас хойш 48 цагийн дараа Голомт банкны “Парк Плэйс” оффист өөрийн бичиг баримттай очих. Парк Плэйс оффисын байршил: /Голомт банкны Төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар 15160, Монгол улс/
Харилцагч та Голомт банкны 24/7 ХҮТ /1800-1646/–д болон өөрт аль ойрхон байрлах салбар, тооцооны төвүүдэд хандан хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой. Гүйлгээ нь Монгол улсад хийгдсэн тохиолдолд Төв банкны журмын 7-14 хоног харин гадаад улсад хийгдсэн тохиолдолд ОУ-ын дүрмийн дагуу 45-120 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэнэ.
Интернэт худалдан авалт хийхэд карт эзэмшигчийн нэр, картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV code болон харилцагч хамгаалалттай сайтаар гүйлгээ хийж буй тохиолдолд E – code шаардагдана. 1. E -code гэдэг нь гадаад болон дотоодын интернэт сайтаар худалдан авалт хийхэд ашиглагдах нэмэлт нууц код юм. Энэ код нь хамгаалалттай сайтаар гүйлгээ хийхэд заавал шаардагддаг.E-code-г харилцагч салбар тооцооны төвүүдээс гадна өөрийн интернэт банк ашиглан мартахгүй 4 оронтой тоогоор өөрчлөх, шинээр авах боломжтой. 2. CVV code гэдэг нь картын ард байрлах 3 оронтой юм. Уг код нь интернэтээр гүйлгээ хийхэд ашиглагдах бөгөөд харилцагч хамгаалалттай сайтаар гүйлгээ хийж буй тохиолдолд нэмэлтээр E- code асууна.
Zip code буюу Postal code гэдэг нь шуудангийн бүсчлэлийн код бөгөөд тухайн байгууллага, объектын байршлыг илэрхийлдэг юм. Энэ нь аймаг, хот, дүүрэг гэх мэтээр бүс, нутаг бүрт өөр өөр байдаг. Харилцагч www.zipcode.mn сайтаар орж өөрийн амьдарч буй бүс нутгийн кодоо шалгах боломжтой.
Харилцагч өөрийн картаар интернэт төлбөр тооцоо хийхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд: 1. Тухайн сайтын төлбөр төлөх нөхцөлтэй сайтар танилцах 2. Картын мэдээллээ нууцлах, найдваргүй сайтад бүртгүүлэхгүй байх 3. Тухайн сайтаас шаардаж буй картын мэдээллээ үнэн зөв оруулах (зарим тохиолдолд мэдээлэл зөрүүтэй байдгаас гүйлгээ хийгддэггүй)
Энэ төрлийн гүйлгээ нь картыг төлбөрт хүлээн авч буй банкны ханш болон Мастер, Виза, АМЕХ, UPI картын байгууллагуудын гүйлгээ нэхэмжлэгдэх өдрийн ханшнаас шалтгаалан тооцогддог. Мөн тухайн гүйлгээ хийгдсэн өдрийн ханш болон нэхэмжлэгдэх өдрийн ханш өөр байдаг зэргээс шалтгаалан ханшийн зөрүү үүсдэг. Үүнийг манай банк хянах, удирдах боломжгүй юм.
Анх карттай хамт танд хүлээлгэж өгсөн дугтуйтай пин код нь АТМ –с мөнгө авахад ашиглагдана. Харин мессежээр болон интернетээр үлдэгдлээ шалгах нууц кодыг аль ойрхон байрлах салбартаа хандан картаа уншуулж авна уу.
Энэ тохиолдолд та банкны салбарт хандан кодоо захиалах бөгөөд ажлын 1 өдрийн дараа битүүмжлэгдсэн дугтуйтай хэвлэгдэн гарна. Гадаадад байгаа харилцагчийн хувьд заавал итгэмжлэх шаардлагатайг анхаарна уу. Эсвэл та АТМ-н pin код өөрчлөх гэсэн команд ашиглан өөрчлөх боломжтой.
Easy Info – Дансны орлого, зарлагын мэдээг тухай бүрт нь мэссэжээр мэдээлнэ.
Мэссэж банк – 132525 дугаарлуу мэссэж илгээж дансны мэдээллээ мэднэ. Урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
Мобайл банк – Хэрвээ та Мобикомын гар утастай бол дансны үлдэгдэл харах, гүйлгээ хийх боломжтой болно.
Интернэт банк – egolomt.mn сайтаар дамжуулан банкны үйлчилгээнүүдийг авна.
АТМ – хамгийн ойрхон байгаа дурын АТМ-с шалгах боломжтой.
Картаа хаясан/хулгайд алдсан тохиолдолд та дараах сувгуудаар картаа хааж, бидэнтэй холбогдох боломжтой.
Интернэт банк: Та өөрийн эрхээр интернет банкинд нэвтэрсний дараа баруун дээд талын Үйлчилгээ цэсээр орж ‘Карт блок’ хэсгээс хаах картаа сонгож блоклох
Смарт банк: Та гар утсаараа Голомт банкны aппликейшнээр нэвтэрч картаа блоклох
Утсаар холбогдох: 24 цагийн 976 1800-1646 (9912) утсаар холбогдож хаясан/хулгайд алдсан картаа мэдэгдэн хаалгах,
Салбар: Та Голомт банкны салбарт хандан хаясан/хулгайд алдсан картаа мэдэгдэж картаа нөхөн авч болно. Танд хамгийн ойр байрлах салбарыг олохын тулд манай салбарын байршил цэсийг ашиглана уу.
Та бидэнтэй холбоо барьсан тохиолдолд бид таны картыг шинээр нөхөн авч явуулах бөгөөд ажлын 2 хоногийн дотор та хүлээж авах болно. Та дансны хуулгаа анхааралтай хянаж сэжигтэй, хэвийн бус гүйлгээ гарсан тохиолдолд бидэнд яаралтай мэдэгдээрэй.
Смарт банк аппликэйшний “Үйлчилгээ” цэсний “Карт” дэд цэс рүү орно. Пин код авах карт дээр дарж “Пин код солих” товч дээр дарснаар картын пин код системээс авто үүснэ. Картын пин кодыг зурган хэлбэрээр харуулах бөгөөд тухайн цэсээс гарахаас өмнө тэмдэглэж авна уу.
"АТМ /Automated Teller Machine/ төхөөрөмжөөс дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
– Бэлэн мөнгө авах;
– Голомт банкны данс хооронд шилжүүлэг хийх;
– Картын пин код солих;
– Дансны үлдэгдэл шалгах;"
CDM / Cash Deposit Machine/ төхөөрөмжөөс дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд: – Бэлэн орлого хийх; – Бэлэн мөнгө авах; – Голомт банкны данс хооронд шилжүүлэг хийх; – Картын пин код солих; – Дансны үлдэгдэл шалгах
Асуудлууд: 1. Данснаас мөнгө гарсан боловч төхөөрөмжөөс бэлэн мөнгө гараагүй 2. Төхөөрөмжөөс гарсан бэлэн зарлагыг аваагүй 3. Бэлэн мөнгөний орлого хийхэд дансанд ороогүй 4. Төхөөрөмж ашиглан гүйлгээ хийхэд мөнгө шилжиж ороогүй
Дараах сувгуудаар хүсэлт гаргах боломжтой. Үүнд: 1. Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан хүсэлт гаргах 2. Дурын салбарт хандан хүсэлт гаргах
Хүсэлт шийдвэрлэх хугацаа: Дотоодын банкны картаар гүйлгээ хийсэн тохиолдолд ажлын 2 хоногт шийдвэрлэнэ. Гадаадын банкны картаар гүйлгээ хийсэн тохиолдолд ажлын 3-5 хоногт шийдвэрлэнэ.
Голомт банкны дурын салбар, тооцооны төвд хандан уранхай тасархай мөнгийг хүлээлгэн өгч солиулан авах боломжтой.
АТМ болон CDM төхөөрөмж дээр шилжүүлгийг дараах байдлаар хийх боломжтой. Үүнд:
1. Голомт банкны төгрөгийн данс хооронд /Харилцах данс, хадгаламжийн данс, картын данс/
2. Гүйлгээ хийх боломжтой дээд лимит нь тухайн картын өдөрт гарах бэлэн мөнгөний хэмжээгээр тооцогдоно.
CDM төхөөрөмж дээр нэг удаад 200 ширхэг дэвсгэрт буюу дээд тал нь 4,000,000₮-ийн орлого хийх боломжтой. Орлого хийхэд шимтгэлгүй бөгөөд орлогын гүйлгээ хийсэн даруйдаа дансанд шилжин орно.
ATM болон CDM төхөөрөмжөөс гарах боломжтой бэлэн мөнгөний дээд хэмжээ:
1. АТМ төхөөрөмжөөс нэг удаад 40 ширхэг дэвсгэрт буюу 800,000₮
2. СДМ төхөөрөмжөөс нэг удаад 200 ширхэг дэвсгэрт буюу 4,000,000₮. Бэлэн мөнгө гарах боломжтой дээд лимит нь тухайн картын өдөрт гарах бэлэн мөнгөний хэмжээгээр тооцогдоно.
Тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар тооцогдоно.
Дотоодын болон олон улсын хамгийн олон карт дундаа АМЕКС картыг Монгол улсад зөвхөн Голомт банкны пос төлбөрт хүлээн авдаг. Ганц посын үйлчилгээнээс гадна Пос-н зээл, дата анализ, өдөр бүрийн гүйлгээний задаргааг харж хянах гэх мэт олон төрлийн дагалдах бүтээгдхүүнийг санал болгодог.
Кассын системтэй холбогдож ажиллах боломжтой пос бөгөөд эрсдлээс сэргийлэх, үйлчилгээний хурд нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай. Пос дээр дүн шивэх, харилцагчийн картыг касс ажилтан уншуулах гэх мэт гар ажиллагааг халах юм
Та аль ч банкны пос хэрэглэгч байж болох бөгөөд посын орлогоо нотолж зээл авах боломжтой. Зээлийн хүсэлтийг Голомт банкны салбарт гаргана.
Пос авхад ямарч шимтгэл хураамжгүй байдаг. Улаанбаатарт 5 сая, орон нутагт 3 сая төгрөгний гүйлгээ гаргах ганцхан шаардлага тавьдаг
Орон нутгийн салбарт хандаж хүсэлт гаргана. Онлайнаар хүсэлт оруулах боломжтой.
Болно. Пос терминал дээр гүйлгээ хийхдээ бэлэн болон карт гэж сонгох боломжтой.
Болно. Сугалааны баримт хэвлэх боломжтой.
Харилцагч таныг бид санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор өмнө нэвтэрч байгаагүй төхөөрөмжөөс Смарт банк аппликэйшн руу нэвтрэх үед OTP буюу баталгаажуулах нэг удаагийн нууц үгийг асуух юм.
Та бүртгэлгүй буюу өмнө нь хандаж байгаагүй төхөөрөмжөөс Смарт банк аппликэйшн рүү нэвтрэх үед нэг удаагийн нууц үг хүлээн авах сувгийг сонгоно. Тухайн суваг нь банканд бүртгэлтэй гар утасны дугаар болон и-мэйл хаяг байна. Сонгосон сувагт ирсэн нэг удаагийн баталгаажуулах 4 оронтой тоог оруулан нэвтрэх боломжтой.
Та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаар хүлээн авах боломжтой. Хэрэв и-мэйл хаягаа сольсон бол mail@golomtbank.com хаягаар хүсэлт өгч солиулна уу.
Харилцагч та өөрийн банканд бүртгүүлсэн гар утасны дугаар эсвэл и-мэйл хаягийг дараах сувгуудаар шинэчлэх боломжтой. Үүнд: 1. Голомт банкны дурын салбарт иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хамт очих 2. Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт бүртгэлтэй утаснаас холбогдох;
Нэг удаагийн нууц үг нь 5 минутын хугацаатай байдаг бөгөөд таны бүртгэлтэй гар утасны дугаар/и-мэйл хаягт ирэхгүй тохиолдолд 1 минут хүлээгээд “Дахин илгээх товч”-ийг дарна уу.
Смарт банк аппликэйшний “Хувийн тохиргоо” цэс рүү орж “Хандалтын түүх” хэсгээс хамгийн сүүлд нэвтэрч орсон 5 төхөөрөмжийг харах боломжтой. Мөн та аль нэг төхөөрөмжөөс тогтмол нэвтэрдэг бол тухайн төхөөрөмжөө зөвшөөрөх үйлдэл хийснээр дахин нэвтрэх үед баталгаажуулалт шаардахгүй юм.
Та өөрийн нэвтрэх болон батлах нууц үгийг нийт 5 удаа буруу хийсэн тохиолдолд блок хийгдэнэ. Та смарт банк аппликэйшны нэвтрэх хэсэгт байрлах “Мартсан?” товч дээр дарж нууц үгийн блок гаргах хэсгийг ашиглан нууц үгийн блок гаргана. Нууц үгийн блок гарсны дараа заавал шинэ нууц үүсгэн ашиглах бөгөөд та дахин “Мартсан?” цэс рүү хандана уу.
Та Смарт банк аппликэйшний “Төлбөр” цэс рүү орж “Хэрэглээний төлбөр” дэд цэсийг ашиглан дараах төлбөрүүдийг бүртгэх болон төлөх боломжтой. Үүнд: Цахилгаан, Гар утасны төлбөр, Интернэт, кабель, телевиз, Орон сууц, СӨХ, Агаарын тээврийн үйлчилгээ, Түрээс, Бусад
Та Смарт банк аппликэйшн ашиглан цалин, хэрэглээний зээлийг шууд хаах боломжтой. “Үйлчилгээ” цэсийн “Зээл-Зээлийн төлбөр” дэд цэсээр хийсэн төлөлт (зээлийн илүү төлөлт) нь таны үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдах бөгөөд сар бүрийн зээлийн хуваарьт төлөлтөд өөрчлөлт орохгүй.
Смарт банкны “Үйлчилгээ” цэсний “Зээл-Хадгаламж барьцаалсан зээл” дэд цэсийг сонгон зээл авах боломжтой. Зээлийн хэмжээ нь таны барьцаалж буй хадгаламжийн 85%-тай тэнцэх дүнгээр тогтоогдоно. Зээлийн хүсэлтийг батлах нууц үгээр баталгаажуулах бөгөөд нэг удаа зээл хүсэх доод дүн 100,000₮ байна.
Орлого, зарлага чөлөөтэй хийгдэх боломжтой сар бүр хүү олгох нөхцөл бүхий хугацаагүй хадгаламжийн бүтээгдэхүүн.
Хадгаламжийн хүүг сар бүрийн эцэст бодож олгоно. Хугацааны дундуур орлого зарлага хийх боломжгүй байна.
Хугацаа дууссан өдөр сунгуулах хүсэлт өгөөгүй тохиолдолд “Хугацаа нь дууссан хадгаламжийн сертификат” бүтээгдэхүүнд шилжих бөгөөд хүү нь энгийн хугацаагүй хадгаламжийн хүүтэй тэнцүү байна.
Улирал тутам шатлан өсөх хүүтэй орлого, зарлага хийгдэх уян хатан нөхцөл бүхий хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн. Зарлага гаргасан тохиолдолд зөвхөн зарлагын мөнгөн дүнд хямдруулалтын хүү тооцон олгоно. Харин үлдэх мөнгөн дүнгийн хуримтлагдсан хүү хэвээр хадгалагдана.
Та өөрт ойрхон салбарт хандан авто сунгалтын хүсэлт гаргаснаар хүүхдээ 18 нас хүртэл заавал банканд очилгүйгээр, хадгаламжийг нь автоматаар сунгуулан хуримтлал үүсгэх боломжтой.
Танд гэнэтийн шаардлагаар мөнгө хэрэгтэй болсон бол интернэт банкаараа болон дурын салбарт хандан өөрийн хадгаламжийнхаа үлдэгдлийн 85-95 хувь хүртэлх дүнгээр хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой.
Тийм. Та интернэт банк, смарт банкаараа хүссэн үедээ дансаа нээх боломжтой.
Тогтмол хуримтлал үүсгэхэд хамгийн тохиромжтой, өндөр өгөөж бүхий хадгаламж юм. Та сар бүр тогтмол дүнгээр хадгаламжийн дансандаа орлого хийсэн тохиолдолд УРАМШУУЛАЛ авах боломжтой.
ЗӨВХӨН 1 УДАА сард хийх орлогоо 2 давхардуулан хийсэн үед дараа сард алгасаж болно. Энэ тохиолдолд үлдсэн сарууддаа сар бүр тогтмол орлогоо алгасалгүй хийсэн бол Банк таны хуримтлуулах зуршлыг дэмжин УРАМШУУЛАЛ олгоно. Сар бүр тогтмол хийх орлогоо 1-ээс дээш удаа давхардуулан хийсэн бол УРАМШУУЛАЛ олгохгүйг анхаарах.
Сар бүр тогтмол хийх орлогоо ЗӨВХӨН 1 УДАА алдсан буюу огт хийгээгүй эсвэл дутуу хийсэн үед үлдсэн саруудын аль нэгэнд нь орлогоо нөхөж хийгээд түүнээс хойш алгасалгүй тогтмол хуримтлуулсан бол таны хуримтлуулах зуршлыг Банк дэмжин УРАМШУУЛАЛ олгоно. 1-ээс дээш удаа алдсан бол УРАМШУУЛАЛ олгохгүй
Сар бүрийн орлогоо тогтмол хугацаанд хийж чадсан тохиолдолд банкнаас төлөх нийт өгөөж (хүү+урамшуулал) жилийн 20%-тай тэнцүү байна. Жишээ нь: Харилцагч сар бүр 100,000₮ хуримтлуулбал 12 сарын дараа 1,200,000₮-ийн хуримтлалыг бий болгож чадна. Харин банк харилцагчийн хуримтлалыг урамшуулж нийт 130,400₮-ийн өгөөжийг (хүү+урамшуулал) олгох бөгөөд энэ нь ойролцоогоор жилийн 20 хувийн хүүтэй тэнцэнэ.
Смарт банкны аппликэйшн ашиглан хугацаатай хадгаламжийг доорх 4 төрлөөр сунгах боломжтой. Үүнд:
1. Нийт үлдэгдлээр сунгах;
2. Хүссэн дүнгээр зарлага гарган сунгах;
3. Хүссэн дүнгээр орлого нэмж сунгах;
4. Хуримтлагдсан хүүгээ зарлагадаж сунгах;
Зөвхөн энгийн хугацаатай хадгаламж, алтантүлхүүр хадгаламж, хуримтлалын хадгаламжийг сунгаж болно.
Та харилцах данснаасаа захиалгат шилжүүлгээр хадгаламжиндаа мөнгө автоматаар татуулах, гадаад гуйвуулга, банк хоорондын болон дотоод шилжүүлэг хийх, хэрэглээний төлбөр төлөх гэх мэт бүхий л төрлийн гүйлгээ хийх боломжтой.
Тийм. Та дурын салбартаа хандан мөн интернэт банкаар дамжуулан дансандаа карт захиалан авах боломжтой
Үгүй. Та дурын салбар дээрээ очин дансаа хаалгуулах боломжтой
Смарт банк аппликэйшн ашиглан 3 сар буюу 93 хоногийн хугацаанд дансны хуулгыг хайж орлого болон зарлага төрлөөр ангилан шүүж харах боломжтой. Хэрэв та дансны хуулгыг татаж авч ашиглах бол egolomt.mn сайт руу хандана уу
Та харилцах данснаасаа захиалгат шилжүүлгээр хадгаламжиндаа мөнгө автоматаар татуулах, гадаад гуйвуулга, банк хоорондын болон дотоод шилжүүлэг хийх, хэрэглээний төлбөр төлөх гэх мэт бүхий л төрлийн гүйлгээ хийх боломжтой.
Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүний импорт, экспортын үйл ажиллагаандаа тогтмол ашиглах боломжтой. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд гадны орнуудаас машин техник, тоног төхөөрөмж оруулж ирэх, тухайн төслийн барилга байгууламж барихад зориулсан бараа материал худалдан авахад урт хугацаат санхүүжилтийн үйлчилгээ тохиромжтой. МУ-д хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд оролцоход тендерийн баталгаа, гүйцэтгэлтийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагааг Голомт банк түргэн хугацаанд шийдэж байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун, түүхий эд материал зэрэг олон л төрлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтад факторинг ашиглах боломжтой.
Энэ нь улс дамнасан худалдаанд хэрэглэгддэг худалдааны нэхэмжлэхийн дагуу авлага санхүүжүүлэх үйлчилгээ юм.
Банк гадаадын банкнаас нээгдсэн баталгааг үндэслэн тендерийн баталгаа нээдэг. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, ОУ-ын хөгжлийн байгууллагуудаас зарласан төсөл хөтөлбөрөөс зарлагдсан тендерт оролцох хүсэлтэй гадаадад бүртгэлтэй компаниуп өөрсдийн орны банкнаас Голомт банк руу баталгаа нээлгүүлэн уг баталгааг үндэслэн Голомт банкнаас тендерийн баталгаа нээх боломжтой байдаг.
Эх үүсвэртэй: Нээх баталгааны дүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг Банкинд урьдчилан байршуулснаар нээнэ. Эх үүсвэргүй: Зээлийн хүсэлтийн адил судалгаа хийгдэх тул та салбарын харилцааны менежерт хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Гадаадын банкны баталгааг барьцаалан зээл олгох боломжгүй.
Дараах төрлийн гадаад баталгааны үйлчилгээг банк үзүүлдэг: Үүнд: Төлбөрийн баталгаа, Гүйцэтгэлийн баталгаа, Урьдчилгаа төлбөрийн баталгаа, Тендерийн баталгаа
Шаардлагагүй. Худалдааны гэрээ болон аккредитив, баталгаа нь тусдаа бие даасан хэлцэл юм. Банк аккредитив, баталгааг нээхэд худалдааны гэрээг үндэслэх хэдий ч гэрээний нөхцөлөөс үл хамааран талууд аккредитив, баталгааны нөхцөлийг нэг бүрчлэн тохиролцох шаардлагатай.
Шаардлагагүй. Утасны дугаар, и-мэйл хаяг сонгох хэсэгт шууд гараас тухайн дугаар, хаягийг бичиж оруулах боломжтой.
Харилцагч та Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын дурын салбарт хандан уг дэвсгэртийг гүйлгээнд ашиглагдаж буй дэвсгэртээр солиулна уу.
Монгол улсад гүйлгээнд ашиглагдаж буй хүчин төгөлдөр мөнгөн тэмдэгтийг таних нууцлал нь байхгүй, нууцлал болон дэвсгэрт хуурамч болох нь тогтоогдвол банк “Хуурамч” гэж үзэн хуулийн байгууллагад шалгуулах арга хэмжээ авна.
Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
*Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
*Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай *Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
*Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.
Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.