Факторингийн үйлчилгээ

Факторингийн үйлчилгээ

Импорт факторинг нь гадаадын орнуудаас бараа, бүтээдэгдэхүүн импортлох, барааны эргэцийг нэмэгдүүлэхэд туслах богино хугацаатай санхүүжилтийн хэрэгсэл юм.
Дахин давтагдашгүй өвөрмөц дизайн
45 хоног хүртэл худалдан авалтандаа хүү төлөхгүй
Аль ч банкны харилцагч авах боломжтой
Эргэн төлөлтийн уян хатан нөхцөл
Дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх эрхтэй
Тусгайлсан хөнгөлөлт урамшуулал эдлэх боломж
  • Факторингийн үйлчилгээг ашиглахад экспортлогчийн банкнаас (export factor) санхүүжилт хийгддэг тул тухайн барааг, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж буй талаас факторингийн хүсэлт гаргадаг онцлогтой. Факторингийн үйлчилгээг ашиглахад экспортлогчийн банкнаас (export factor) санхүүжилт хийгддэг тул тухайн барааг, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж буй талаас факторингийн хүсэлт гаргадаг онцлогтой. Дэлхий дахинд нэр хүнд бүхий Олон улсын факторингийн сүлжээ болох FCI + IFG байгууллагын гишүүн банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан факторинг үйлчилгээг санал болгож байна.

    Импортлогчид ямар давуу талтай вэ?

    • Уян хатан төлбөрийн нөхцөл: Худалдан авж буй барааныхаа төлбөрийг 3 сар хүртэлх хугацааны дотор төлөх боломжтой.
    • Барааны эргэцийг нэмэгдүүлэх: Факторинг ашигласнаар бараа материалын эргэлтийг нэмэгдүүлэх, мөнгөн урсгалыг зөв удирдах боломжтой.
    • Хялбар, зардал бага: Бусад баримтат төлбөр тооцооны үйлчилгээнээс зардал болон ажиллагаа бага байдаг.
    • Найдвартай: Импорт/Экспорт фактор (банкууд) Factors Chain International байгууллагын General Rules of International Factoring стандарт, журмын дагуу факторингийн үйлчилгээ үзүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

    Импорт факторингийн схем

    • Үйлвэрлэгч: Факторинг ашиглан 3 сар хүртэлх хугацаанд төлбөрийг хүлээн авах нөхцөлтэйгээр бараагаа нийлүүлэх ба Экспорт факторт төлбөр (авлага)-ийг урьдчлан санхүүжүүлэх хүсэлт гаргана
    • Экспорт фактор: Үйлдвэрлэгчийн хүсэлтийн дагуу тухай барааны төлбөр (авлага)-ийг Үйлвэрлэгчид урьдчлан төлнө
    • Импорт фактор: Барааны төлбөрийг 3 сарын дотор төлөх тухай Худалдан авагчийн өмнөөс үүрэг хүлээж баталгаа гаргана
    • Худалдан авагч: Хүлээн авсан барааны төлбөрийг 3 сарын хугацаанд Импорт факторт төлнө
    2b3fu8mekj8d54m7alt9c4rf61
  • Хүү, шимтгэл

    • Импорт факторинг үйлчилгээний шимтгэл – 0.15% (75 ам.доллар – 250 ам.доллар)
    • Импорт факторингийн хугацаанаас хамаарсан хүү (сарын) – 0.8% (дээд)
    • Төлбөр гүйцэтгэх – 50 ам.доллар

    Бүрдүүлэх материал

    • Банкны импорт факторингийн хүсэлтийн маягт
    • Худалдааны гэрээ (нэхэмжлэх)
    • Зээлийн материалыг нэмж бүрдүүлнэ

    Холбоо барих

    • Хаяг: Голомт Банк, Төв Оффис, Бүтцэт Санхүүжилтийн Хэлтэс
    • Утас: 7575 1111 /1554, 1380/
    • И-мэйл: tf@golomtbank.com
      • Худалдааны санхүүжилтийг хэн ашиглах боломжтой вэ?
        • Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүний импорт, экспортын үйл ажиллагаандаа тогтмол ашиглах боломжтой.
        • Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд гадны орнуудаас машин техник, тоног төхөөрөмж оруулж ирэх, тухайн төслийн барилга байгууламж барихад зориулсан бараа материал худалдан авахад урт хугацаат санхүүжилтийн үйлчилгээ тохиромжтой.
        • МУ-д хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд оролцоход тендерийн баталгаа, гүйцэтгэлтийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагааг Голомт банк түргэн хугацаанд шийдэж байна.
      • Ямар тохиолдолд факторинг ашигладаг вэ?

        Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун, түүхий эд материал зэрэг олон л төрлийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтад факторинг ашиглах боломжтой.

      • Факторингийн үйлчилгээ гэж юу вэ?

        Энэ нь улс дамнасан худалдаанд хэрэглэгддэг худалдааны нэхэмжлэхийн дагуу авлага санхүүжүүлэх үйлчилгээ юм.

      • ECA даатгалтай зээлийн талаар мэдээлэл өгнө үү? Импортын зээлээс ямар ялгаатай вэ?

        Гадны орнуудаас машин техник, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад урт хугацаат зээлийн санхүүжилт шаардлагатай болдог тул тухайн экспортлогч орны банкуудаас /зарим тохиолдолд Экзим банкууд/ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг санал болгодог. Уг зээл, санхүүжилтийг зөвхөн “Export Credit Agency” буюу Экспортын санхүүгийн агентлагаас гаргасан даатгалын хүрээнд олгогддог тул ЭСА даатгалтай зээл гэж нэрлэдэг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын худалдан авалтыг ЭСА даатгалтай зээлээр санхүүжүүлэх боломжгүй тул богино хугацаат импортын зээл илүү тохиромжтой.

      • Гадаадын банкны эх үүсвэртэй Импортын зээл авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?​

        Импортын зээл олгохоор шийдвэрлэгдсэн тохиолдолд Гадны банкнаас худалдааны гэрээ, нэхэмжлэлийн мэдээллийг үндэслэн зээл олгогддог.

      • Аккредитив хэрхэн нээлгэх вэ?

        Банк аккредитивийг 2 төрлөөр нээнэ. 

        1) Эх үүсвэртэй аккредитив: Нээх аккредитивийн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг Банкинд урьдчилан байршуулснаар нээнэ. Энэ тохиолдолд Банк эх үүсвэргүй аккредитив нээсэн үед жилийн шимтгэл болон эрсдлийн шимтгэл тооцогдохгүй. 

        2) Эх үүсвэргүй аккредитив: Банк харилцагчийнхаа өмнөөс төлбөрийн эрсдлийг хүлээх тул зээлийн нэгэн адил судалгаа хийж аккредитивийг нээнэ.

      • Аккредитив гэж юу вэ?

        Худалдан авагч /импортлогч/ талын хувьд урьдчилж төлбөрийг төлсөн ч бараагаа хүлээн авах эсэх эрсдэл, харин худалдагч талын /экспортлогч/ хувьд бараагаа түрүүлж ачуулсан боловч төлбөрөө дараа нь хүлээж авах эрсдлийг аккредитивийн үйлчилгээ хаадаг. Өөрөөр хэлбэл, Аккредитив нь бараа бүтээгдэхүүнийг тохиролцсон нөхцөлийн дагуу нийлүүлсэнийг нотлох бичиг баримтуудыг ирүүлсэн үед төлбөрийг цаг тухайд нь бүтэн дүнгээр шилжүүлэх банкны төлбөрийн баталгаа юм.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ