SocialPay NFT урамшуулалт хөтөлбөрийг танилцуулж байна

Дэлхий дахин даяаршлын шинэ үеийг эхлүүлж, бүх зүйл дижитал хэлбэрт шилжиж байна. Голомт банкны SocialPay аппликэйшн “Мongol NFT”-тэй хамтран блокчэйн сүлжээнд суурилсан өөрийн NFT-ийг эрхэм харилцагчдадаа танилцуулж байна.
#SoEasy#SocialPay

Mongol NFT сайтад зочлох

mash up

SocialPay NFT Collection

  • SocialPay NFT / BLUE, PINK / – Тус бүр 50ш, 50,000₮ үнэтэй
    • Улирал бүр Голомт банкны харилцагч байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх (Тус бүр 20,000₮-өөс дээш)
    • Дижитал хэв маягийг эрхэмлэгч, шинэ үеийн залууст зориулан гаргаж буй Голомт банкны шинэ картын бүтээгдэхүүнийг жилийн хураамж болон шалгуургүйгээр авах. (Жилийн хураамж 50,000₮)
    • 2022 оны турш SocialPay-ээр хийсэн худалдан авалт бүрээс 2%-ийн буцаан олголт авах боломжуудыг танд санал болгож байна. (Нэг харилцагчид олгох сарын дээд хэмжээ: 20,000₮)
    SocialPay NFT / GOLD/ – Нийт 50ш

    Тус NFT-г SocialPay аппликэйшны үнэнч харилцагчдад бэлэглэх ба дараах урамшууллыг олгоно.

    • Улирал бүр Голомт банкны харилцагч байгууллагаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх (Тус бүр 20,000₮-өөс дээш)
    • Дижитал хэв маягийг эрхэмлэгч, шинэ үеийн залууст зориулан гаргаж буй Голомт банкны шинэ картын бүтээгдэхүүнийг жилийн хураамж болон шалгуургүйгээр авах. (Жилийн хураамж 50,000₮)
    • 2022 оны турш SocialPay-ээр хийсэн худалдан авалт бүрээс 2%-ийн буцаан олголт авах боломжуудыг танд санал болгож байна. (Нэг харилцагчид олгох сарын дээд хэмжээ: 20,000₮)

     

    Цаашид бид ерөнхий нөхцлүүдээс гадна гэнэтийн бэлгүүд болон онцгой урамшуулалт хөтөлбөрүүдийг зарлах болно… #So Easy #SocialPay
    • SocialPay NFT-с бүрдэх бүх орлогыг “Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон 2” төсөлд хандивлана
    • SocialPay NFT нь харилцагчдыг идэвхжүүлэх зорилготойгоор гарч байгаа Non-fungible token (NFT) буюу банкны секторт хэрэгжиж ирсэн урамшуулал, идэвхжүүлэлтийн аянд хамрагдах харилцагчийг сонгох хэлбэрийг дахин давтагдашгүй, ил тод байдлыг бүрэн хангасан блокчэйн сүлжээнд суурилан хэрэгжүүлж байгаа дижитал шийдэл бөгөөд үүнд ямар нэгэн бирж дээрх койн, түүний арилжаатай холбоотой зүйлс байхгүй болно

    Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

    • Та анхан шатны борлуулалтаас SocialPay NFT –г худалдаж авсаны дараа банк mongolnft.com платформ дээр бүртгүүлсэн таны имэйл хаяг руу холбогдож SocialPay хэтэвчинд ашиглаж байгаа таны утасны дугаарыг авч урамшууллын системтэй холбоно.
    • Хэрвээ та утасны дугаараа өөрчлөх бол бидэнд мэдэгдэж солиулах шаардлагатай. Солиулаагүйгээс шалтгаалж таньд холбогдох урамшуулал очоогүй тохиолдолд банк хариуцахгүй.
    • SocialPay NFT-г авсан харилцагч тухайн NFT – ээ өөр харилцагчид Mongolnft.com платформын ашиглан шилжүүлэн худалдах боломжтой.
    • SocialPay NFT-г зөвхөн mongolnft.com  платформоор дамжуулан худалдаж авна.
    • SocialPay NFT-г өөр харилцагчаас худалдаж авахын өмнө https://www.golomtbank.com/retail/digital-bank/spnft хаяг руу хандаж өмнөх эзэмшигч ямар ямар урамшууллыг ашигласан, шилжүүлэн авч байгаа харилцагч ямар урамшууллыг тухайн жилд авах боломжтойг шалгаарай.
    • Хэрвээ та хэн нэгнээс SocialPay NFT-г mongolnft.com платформ ашиглан шилжүүлэн худалдаж авсан бол mongolnft.com платформ дээр бүртгүүлсэн имэйл хаягнаасаа socialpaynft@golomtbank.com хаяг руу хандаж өөрийн утасны дугаарыг бүртгүүлнэ үү. Урамшууллын системд холбох процесс  1-3 ажлын өдөр болохыг анхаарна уу.

     

    • Хөнгөлөлттэй үйлчилүүлэх эрх (Купон): Улирал бүр купоны эрх олгох ба тухайн улиралд NFT эзэмшигчид олгогдсон тохиолдолд NFT эзэмшигч бусдад өөрийн эзэмшиж буй SocialPay NFT-ээ борлуулсан бол худалдан авсан эзэмшигчид дараагийн улирлын купон олгогдоно.
    • Карт захиалах эрх: – Жилд 1 удаа карт захиалах эрх үүсэх ба NFT анхлан эзэмшигч нь энэхүү эрхээ ашигласан бол худалдан авсан NFT эзэмшигчид дараа жилээс карт захиалах эрх үүснэ.
    • Буцаан оглолт (Cashback) – Өмнөх сарын Socialpay гүйлгээнд бодогдох Cashback урамшууллыг дараа сарын эхэнд олгох тул тухайн сард шилжүүлэн авсан SocialPay NFT эзэмшигчийн урамшуулал дараагийн сараас нь бодогдож орно
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ