Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл
Хүнс, газар тариалан, мал аж ахуй, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ХХААХҮЯамнаас тавьсан шаардлагыг хангасан иргэн, компани, хоршоонд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр худалдан авч, үндсэн хөрөнгөөр бүртгэх, үйлдвэрийн барилга, байгууламж барих, өргөтгөхөд зориулан хөрөнгө оруулалтын зээл шинээр олгох зорилготой.