Visa B2B connect

Visa B2B connect

VISA B2B Connect нь банкнаас банк хооронд, хил дамнасан, бизнесийн гүйлгээг хийх боломж олгодог карт бус төлбөрийн сүлжээ юм. Голомт банкны харилцагч байгууллага та бүхэн дэлхийн 106 улс руу USD /ам.доллар/ болон EUR /евро/ валютаар хамгийн хурдан, хямд шимтгэлтэйгээр гадаад төлбөр тооцоогоо VISA B2B үйлчилгээг ашиглан шилжүүлэхийг санал болгож байна.
    • Дэлхийн 100 гаруй улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд хамрах хүрээгээ улам өргөжүүлсээр байна.
    • Аливаа санхүүгийн байгууллагад хил дамнасан төлбөрийн гүйлгээний мэдээллийг ил тод нээлттэй, ажлын 1 өдөрт илгээх болон хүлээн авч болно.
    • Нэг цэгийн олон улсын мөнгөн шилжүүлэг
    • Нэг цэгээр дамжуулан дэлхийн олон сувагт хандах боломжийг бүрдүүлсэн бөгөөд, байгууллага хоорондын төлбөр тооцоо хийж гүйцэтгэдэг.
    • Хямд үнэ, уян хатан төлбөрийн сонголттой.
    • Бүх төрлийн гүйлгээг энгийн нэг процессоор хийнэ.

    Visa B2B Connect сүлжээнд элссэн болон элсээгүй бүх банк руу төлбөр тооцоог гүйцэтгэх бөгөөд элссэн банкнуудын хувьд илүү олон хөнгөлөлттэй үйлчилгээ санал болгодог.

    • Гүйлгээний илгээгч болон хүлээн авагч тал нь байгууллага байх
    • Гүйлгээний валют нь USD /ам.доллар/ эсвэл EUR /евро/ байх
    • Голомт банкны салбар, тооцооны төвд хандаж гүйлгээ хийх
  • Гүйлгээний дүн /USD, EUR/ USD EUR

    Илгээсэн гүйлгээ буцаан дуудах болон цуцлагдах

    0-20,000 хүртэл 40 USD 40 USD 80 USD

    20,000.01-50,000 55 USD 55 USD
    50,000.01-100,000 70 USD 70 USD
    100,000.01-с дээш 85 USD 85 USD

    *Илгээсэн гүйлгээ буцаан дуудах, эсвэл харилцагч нь гүйлгээний мэдээллийг алдаатай өгснөөс үүдэн гүйлгээ буцаагдсан бол шимтгэл 80 USD байна.

    Бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөрдөгдөх ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

      • Бусад нөхцөл

        Явуулсан төлбөрийн даалгаварт засвар оруулах, буцаан дуудах, лавлагаа авахад:

        • USD-30 ам.доллар
        • EUR-50 евро
        • JPY-7500 иен
        • AUD-50 австрали доллар
        • CNY-5 000 төгрөг/50 000 хүртэл/
        • CNY-10 000 төгрөг/50 000.01 – 100 000 хүртэл/
        • CNY-20 000 төгрөг/100 000.01-ээс дээш/
        • Бусад валют-50 ам.доллар

        Гадаадын банкинд дотоодын дансны хуулга илгээхэд /сард/- 30 ам.доллар

        Бусад банк болон түүний харилцагчид гадаадаас шилжүүлэг ирэхэд- 0.05%  (min 10 ам.доллар)

         

      • Санамж

        Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

        • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
        • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
        • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.

        Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.

    • Мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг олон улсын хууль, тогтоомжийн дагуу гүйлгээ илгээгч болон хүлээн авагчийн-Дэлгэрэнгүй хаяг;-Утасны дугаар;-Төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү.Тодорхой бичээгүйгээс үүдэн гүйлгээ буцах эрсдэлтэй болохыг анхаарна уу.
    • Европын холбооны улсууд руу евро /EUR/ валютаар гадаад шилжүүлэг хийж буй тохиолдолд хүлээн авагчийн IBAN дансны дугаарыг заавал бичих шаардлагатай.IBAN (International bank account number) гэдэг нь улсын код, хүлээн авагчийн банкны салбарын код, хүлээн авагчийн дансны дугаар зэргийг нэгтгэсэн олон улсад түгээмэл ашиглагддаг цогц дансны дугаар юм. IBAN дугаартай гүйлгээ илгээснээр хүлээн авагчийн дансанд гүйлгээ нь хурдан хийгдэхээс гадна олон банк, салбар дамжихгүй шууд орох боломжтой тул гүйлгээний зардлыг хэмнэх давуу талтай юм.
    • IBAN дансны дугаарын жишээ: GB14WXYZ20562325648978IBAN
    • Дэлгэрэнгүй задаргаа: -GB-
    • Хүлээн авагчийн банкны улсын код:

    -14WXYZ- Шалгах код

    -205623-Банкны код

    -25648978-Дансны дугаар гэх мэт бүтэцтэй байна.

  • Гадаад төлбөрийн даалгаврыг энд дарж татна уу.

      • Бусад нөхцөл

        Явуулсан төлбөрийн даалгаварт засвар оруулах, буцаан дуудах, лавлагаа авахад:

        • USD-30 ам.доллар
        • EUR-50 евро
        • JPY-7500 иен
        • AUD-50 австрали доллар
        • CNY-5 000 төгрөг/50 000 хүртэл/
        • CNY-10 000 төгрөг/50 000.01 – 100 000 хүртэл/
        • CNY-20 000 төгрөг/100 000.01-ээс дээш/
        • Бусад валют-50 ам.доллар

        Гадаадын банкинд дотоодын дансны хуулга илгээхэд /сард/- 30 ам.доллар

        Бусад банк болон түүний харилцагчид гадаадаас шилжүүлэг ирэхэд- 0.05%  (min 10 ам.доллар)

         

      • Санамж

        Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

        • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
        • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
        • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.

        Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ