Монголын Тусгай олимпийн хорооны “Боломжийг бүгдэд” төсөлд Голомт банк нэгдлээ


Монголын Тусгай олимпийн хорооны “Боломжийг бүгдэд” төсөлд Голомт банк нэгдлээ

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын тусгай олимпийн хороо болон Улаанбаатар Ротари клубтэй 2024 оноос хамтран ажиллаж байгаа билээ. Тус байгууллагуудын санаачилгаар зохион байгуулдаг “Боломжийг бүгдэд” төслийн ээлжит арга хэмжээг Өвөрхангай хэрэгжүүлэхэд Голомт банк дэмжин ажиллалаа.

Хангай бүсийн 6 аймгийг хамарсан уг арга хэмжээнд оюуны хөгжлийн онцлогтой 230 гаруй хүүхэд, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч оролцсон бөгөөд арга хэмжээний хүрээнд сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Монголын Тусгай олимпийн хорооны “Боломжийг бүгдэд” төслийн онцлог нь спортоор дамжуулан оюуны хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжих зорилготой. Иймд хүүхдүүдийн дунд спортын өдөрлөг зохион байгуулж, төслийн арга хэмжээний үр дүнг хүртэх хүүхэд, багачууд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын цар хүрээг нэмэх боломжийг бий болголоо.

Монголын тусгай олимпийн хорооны тухай

Монголын Тусгай олимпийн хороо 2013 онд үүсгэн байгуулагдаж, олон улсын Тусгай олимпийн хөдөлгөөнд нэгдэн орсон. Энэ хугацаанд нийт 2,000 гаруй тамирчин, 80 дасгалжуулагч багш, 300 орчим сайн дурын ажилтан, эмч мэргэжилтэн, 1,500 гаруй эцэг, эхийн төлөөллийг эгнээндээ багтаан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ