Голомт банк Монгол Улсын Хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан Нээлттэй банк стратегийн хүрээнд хүний нөөцийн сайн туршлагыг хуваалцах зорилгоор “G-HR DAY” арга хэмжээг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлж, бизнесээ дараагийн шатанд гаргахад нь зөвлөн дэмждэг Голомт банкны “Менторшип” хөтөлбөрт оролцож буй байгууллагуудын хүний нөөцийн 60 гаруй мэргэжилтнүүдийг хамрууллаа.
“G-HR DAY” арга хэмжээний хүрээнд тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, цаашдын өсөлт, хөгжлийн үндэс болсон ажиллах хүчний чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьдог.
Энэ жилийн тухайд ОУ-ын Хүний нөөцийн менежментийн чиг хандлага, МУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, Байгууллагын хөгжил ба удирдах ажилтны оролцоо гэх сэдвүүдээр тулгамдаж буй асуудал, бодит шийдлийг сургалт болон нээлттэй танилцуулах үйл ажиллагаагаар дамжуулан амжилттай зохион байгууллаа.
Сайн сайхныг санхүүжүүлнэ