Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай “Job fair 2024” арга хэмжээний талаар ярилцлаа.
-Голомт банкнаас жил болгон “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдээс ямар онцлогтой байгаа вэ?
-Голомт банк “Job fair” арга хэмжээгээ жил бүрийн намар зохион байгуулдаг. Нээлттэй өдөрлөгөө ажил идэвхтэй хайж байгаа болон ажлын байранд хараахан гараагүй шинэхэн төгсөгчид, ажлаа солих бодолтой хүмүүст зориулан Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр дамжуулан зохион байгуулдаг бол энэ жилээс ажил горилогчдынхоо илүү ойртож, арга хэмжээнд цахимаар болон биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал,
- “Шангри-Ла Малл”-д 10-р сарын 2, 3-нд буюу хоёр өдрийн турш манай “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” болно. Өдөрлөгийн үеэр Голомт банк болон “Голомт капитал” үнэт цаасны компанийн нээлттэй ажлын байрны мэдээллийг авахаас гадна сонирхсон ажлын байрандаа хүсэлт өгч болно. Мөн банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой.
- Голомт банкны бүх салбар, тооцооны төвд хандан өөрийн сонирхсон ажлын байрны дагуу хүсэлт өгч, анхан шатны ярилцагад орж болно.
- Мөн энэ жилээс Голомт банкнд ажилд орох хүсэлтийг ердөө 10 секунд зарцуулаад цахимаар илгээх боломжтой болсон.
-Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хичнээн ажилтан авахаар төлөвлөж байгаа вэ?
-Бид энэ удаа мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шинээр зарласан.
-Магадгүй орон тоо ингэж нэмэгдэж байгаа нь Голомт банкны шинэ салбарууд нээгдэж байгаатай холбоотой юу?
-Тийм ээ. Голомт банкны бизнесийн цар хүрээ өргөжин тэлж, Улаанбаатар болон орон нутагт салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхэд онцгой анхааран ажиллаж байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт Голомт банкны “Цэнгэлдэх”, “Акояа”, “Тара” салбараа нээсэн бол мөн хэдхэн өдрийн өмнө Хэнтий аймаг дахь Голомт банкны анхны салбараа нээсэн. Иймд шинэ салбаруудад зочлонгоо тухайн салбаруудад зарлагдаж буй ажлын байрны талаар сонирхсон мэдээллээ авч болно.
-Банкны ажилтнуудыг ихэнх хүмүүс тоо бодоод л мөнгө тоолоод сууж байдаг хүмүүс гэж төсөөлдөг байх. Гэхдээ аливаа албан газар, байгууллагад янз бүрийн мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй болдог. Тиймээс “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-т өөр салбарын мэргэжилтэй хүмүүс оролцож болох уу?
-Банканд ажил горилогчдын дийлэнх хувь нь банк, санхүүгийн салбарын мэргэжилтэй хүмүүс байдаг ч хууль, эрхзүй, мэдээллийн технологи, захиргаа, аж ахуйн нэгж, салбарын боломжтой орон тоондоо ажилд авах нь бидний хувьд үргэлж нээлттэй. Банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй хэн бүхнийг “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-төө урьж байна.
-Сүүлийн жилүүдэд Голомт банктай “Ажиллахад хамгийн таатай газар” гэсэн үг салшгүй холбоотой болсон байна. Энэ нь ямар учиртай юм бол?
-Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр жил дараалан авсан удаатай. 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авч байсан бол ажиллахад таатай газар гэдгээ 2023 онд дахин бататгаж, Монгол Улсаас жил дараалан авсан анхны байгууллага болсон. Таван үзүүлэлтийн хүрээнд ажилтнууд маань судалгаанд оролцож, байгууллагадаа үнэлэлт, дүгнэлт өгдөг гэж хэлж болно. Энэхүү судалгаанд ажил олгогч талаас оролцож, нөлөөлөх боломжгүй байдаг. Өнгөрөгч 2023 онд манай 2400 гаруй ажилтан уг судалгаанд оролцож, үнэлгээ өгөхөд манай байгууллагын үзүүлэлт 2022 онтой харьцуулахад хоёр функтээр ахисан байсан нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм. Мөн дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл гэж бид дүгнэдэг.
“2024 оны байдлаар Голомт банк 2700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ажилтнуудын маань 70 гаруй хувийг 35-аас доош насныхан бүрдүүлдэг. Түүнчлэн нийт ажилтны банкандаа ажиллаж буй дундаж хугацаа нь 5.7 жил байгаа нь эерэг үзүүлэлт төдийгүй цаашид ч өсгөх нөхцөлүүдийг банкны зүгээс бүрдүүлэн ажиллаж байна.”
–“Great place to work institute” нь ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?
-Дэлхийн 90 гаруй улсад салбартай “Great place to work institute” нь байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулж, дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалт хийж, жишиг тогтоох чиглэлээр 30 гаруй жилийн хугацаанд ажилласан туршлагатай. “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгох зорилгоор судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий байгууллага юм билээ. Тухайлбал, таван тулгуур үзүүлэлт буюу итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэх үзүүлэлтээр ажилтнуудаас судалгаа авч, ажилтны сэтгэл ханамж, ажиллах орчин, манлайлал, соёл, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийг хараат бус байдлаар хөндлөнгөөс үнэлж, дүгнэсний үндсэн дээр “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг жилд нэг удаа олгодог.
-Банкны салбарт орохсон гээд ажил идэвхтэй хайж байгаа хүнд сайхан сонсогдохоор, таатай мэдээлэл байна шүү.
-“Ажиллахад хамгийн таатай газар” гэхээр бүхий л үзүүлэлт ордог. Цөөн үгээр хэлэхэд, бид амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Тиймээс ажлын орчин, байгууллагын соёл, хамт олны харилцааны уур амьсгал, ажилтныхаа дуу хоолойг сонсож байгаа байдал, хүмүүс ажлаа дурлаж хийж байна уу гэх мэт олон үзүүлэлтээр үнэлж дүгнээд энэхүү батламжийг өгсөн учраас ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст таатай байх болов уу. Мөн бид ажил олгогч байгууллагын хувьд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон. Тиймээс маш олон ажил идэвхтэй хайгч Голомт банкыг сонгож, бидэнд ханддаг.
-Ярилцсанд баярлалаа.