Голомт банк, QPay хамтран бизнес эрхлэгч иргэдэд зориулсан урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна


Голомт банк, QPay хамтран бизнес эрхлэгч иргэдэд зориулсан урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Голомт банк болон QPay цахим төлбөрийн үйлчилгээ хамтран бизнес эрхлэгч иргэдэд зориулсан оноотой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Бизнес эрхлэгч ИРГЭН та 2024.12.31-нийг дуустал QPay-д Голомт банкны дансаа холбон худалдаа, үйлчилгээний орлогоо хүлээн аваад оноо цуглуулах боломжтой. Харин цуглуулсан оноогоороо Хөнгөлөлтийн купон авах эсвэл Хосоороо гадаадад аялах эрхийн шагналтай сугалаанд оролцоорой.

Таны хүлээн авсан орлогын 50₮ тутамд 1 оноо бодогдоно.

Оноогоо хэрхэн зарцуулах вэ?

Хөтөлбөрийн хүрээнд 2024.08.05-ны өдрөөс эхлэн QPay ашиглан, Голомт банкны дансанд хүлээн авсан орлого бүрд оноо олгож эхэлсэн бөгөөд та өөрт үүссэн оноог Loyalty.golomtbank.com болон SocialPay аппликэйшнээр шалгах боломжтой. Мөн оноогоо ашиглан купон авах болон сугалааны эрх идэвхжүүлэхдээ дээрх сувгуудыг ашиглаарай.

Санамж:

  • Зөвхөн QPay мерчантад бүртгэлтэй Голомт банкны харилцагч иргэн хамрагдана.
  • QPay орлогоо заавал Голомт банкны дансандаа хүлээж авах шаардлагатай.
  • Гүйлгээ хийгдсэнээс хойш 2 өдрийн дараа таны оноо системд бүртгэгдэнэ.

Урамшуулалт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Лояалти шугам 7515-1111 дугаараас авна уу.

Харин та хараахан QPay-д бүртгэлгүй бол өөрт ойр Голомт банкны салбарт хандан хүсэлт гарган бүртгүүлэх боломжтой.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ