Голомт банк “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ын зочдыг хүлээн авч уулзлаа


Голомт банк “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ын зочдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-д  оролцохоор олон улсын төлөөллүүд Монголд хүрэлцэн ирээд байна. Тус чуулга уулзалтын хүрээнд олон улсын худалдааны төвийн SheTrades Hub-ийн Щвейцар дахь төв оффис, SheTrades, Вьетнам, Камбож, Филиппин, Индонез болон Монгол дахь Shetrades Hub-ийн төлөөлөгчдийг хамруулсан “WOMEN ENTREPRENEURS NETWORKING” хүлээн авалт амжилттай болж өндөрлөлөө. Нийт 80 орчим олон улсын зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж оролцуулсан энэхүү хүлээн авалтад Голомт банк оролцож, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр туршлага хуваалцаж, санал солилцлоо.

Мөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ын төлөөлөгчдийг Голомт банк өөрийн оффис дээр хүлээн авч, уулзсан бөгөөд энэ үеэр Азийн 5 орноос уригдсан SheTrades Hub-ийн төлөөллүүд харилцагч байгууллагуудад чиглэсэн өөрийн сайн туршлагаас хуваалцаж, Голомт банктай цаашид нягт хамтран ажиллах түншлэлийн харилцааг эхлүүлэв. Энэхүү хамтын ажиллагаа нь Голомт банкны харилцагч эмэгтэй бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд гаргах, экспортын боломжийг нь нэмэгдүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг болох чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хамтарсан уулзалтыг тохиолдуулан Голомт банк болон МҮХАҮТ-ийн зүгээс Абигэйл ХХК, Юргана Индастри ХХК, Ирээдүй Эйч Ар Консалтинг ХХК, Лакшери Опал ХХК зэрэг байгууллагад эмэгтэй бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлох “WOMEN OWNED” тохирлын тэмдгийн гэрчилгээг албан ёсоор гардуулан өглөө.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ