Голомт банк кибер, мэдээллийн аюулгүй байдлын ‘Securonix SPARK 24’ олон улсын чуулганд оролцлоо


Дэлхийн кибер, мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн дэвшил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилготой ‘Securonix SPARK 24’ олон улсын томоохон чуулган энэ оны 7-р сарын 24-ний өдөр Сингапур улсад амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Голомт банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал З.Ганбагана панелистаар оролцож, ‘Кибер аюулгүй байдлын стратегид хувьсгал хийх нь’ сэдвээр санал бодлоо солилцон, туршлага хуваалцсан юм.

Энэ жилийн арга хэмжээний хувьд салбарын тэргүүлэгч судалгааны фирмүүд, ахлах шинжээчид болон дэлхийн шилдэг байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, кибер аюулгүй байдлын салбар дахь хиймэл оюун ухааны үүрэг, ач холбогдол, хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулсан ухаалаг гарц шийдлүүд нь мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж, аюул заналыг урьдчилан илрүүлэн хариу арга хэмжээ авч, энэ салбарт шинэ хувьсгал хийж буй талаар танилцуулснаараа онцлогтой.

Голомт банк кибер аюулгүй байдлыг хангах шинэ шийдэл, техник технологиудыг судалж, цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн сайжруулахаас гадна процессын зохион байгуулалт, дүрэм журмаараа харилцагчийн мэдээллийг хамгаалах, нийт харилцагчид болон ажилтнууддаа боловсрол олгох, өгөгдлийг хамгаалах чиглэлээр олон ажлыг хийдэг. Мөн олон улсын хөндлөнгийн мэдээллийн аюулгүй байдлын аудитын байгууллага банкны системийн эмзэг байдлын үнэлгээг тогтмол хийж баталгаажуулдаг. Голомт банк мэдээллийн, кибер аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор PCI-DSS 4.0, ISO 27001:2022 стандартууд болон GDPR-ийн хуулийн нийцлийг хангаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Дэлхийн жишиг Монголын банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ