“ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” ТӨСӨЛ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


“ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” ТӨСӨЛ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Голомт банк 2022 оноос “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан эхлүүлж, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд энэ жил Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт орших 14-р зууны үеийн “Хархул хааны балгас” газарт археологийн малтлага судалгааны ажлыг эхлүүлээд байна. Хархорин хоттой нэг цаг үеийнх, Хархориноос ч илүү нарийн төлөвлөлттэй хотын энэ туурийн том талбайг цэвэрлэн, бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан судалж, он цагийн дээжүүд авах ажлууд хийгдэх юм.

Өмнө жилүүдэд Түргэний балгас-Туулын Хар Түнэ орд, Ингэт толгойн хүн чулуун хөшөө, Эзэнт гүрний үеийн булш зэрэг томоохон дурсгалт газруудад археологийн малтлага, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дэд төслүүдийн үр дүн эхнээсээ гарсаар байна. Тухайлбал “Ван хан Тоорилын орд өргөө” хэмээн таамаглаж, энэ нэрээр олны дунд алдаршаад байсан Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах “Туулын Хар Түнэ Орд” газрын малтлага судалгааг хэрэгжүүлснээр уг дурсгал нь Ван ханы ордны үлдэгдэл бус 17-р зууны эхэн үеийн Бурхны шашны сүмийн туурь болохыг тогтоосон. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой хэмээх газарт байрлах хүн чулуун хөшөөг өмнө нь судлаачид Киданы үед холбогдоно гэж үзэж ирсэн. Гэвч энэ хүн дүрст хөшөө Жужаны үед хамаарах бурхны шашинтай холбоотой хамгийн эртний дурсгалд тооцогдох буюу Бурхан багшийн дүр болох нь тогтоогдож, одоогоор судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлж байна.

Зургуудыг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Түүнчлэн Монголын зүүн бүсийн нутагт буюу Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хэрлэнбаянцагаан ууланд шинээр илэрч олдсон Монголын эзэнт гүрний үеийн булш оршуулгын дурсгалт газарт малтлага, судалгааг хийсэн. Олдсон олдворуудын байдлаас харахад энэ уулын орчимд шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн 14-р зууныг хүртэл эртний нүүдэлчид амьдарч, булш бунхнаа үлдээсэн болох нь тогтоогдож, түүх археологийн чухал дурсгалт газарт зүй ёсоор тооцогдоод байгаа билээ.

Монголчуудын түүх бол дэлхийн түүх хэмээн эрдэмтэн судлаачид бичдэг. Археологийн олдворууд нь Монгол Улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд “Өв соёлын голомт” төсөл урт хугацаанд үргэлжлэн хэрэгжсэнээр хойч үедээ үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээх, цаашлаад дэлхийд таниулах ач холбогдолтой. Төслөөр дамжуулан эзэнт гүрний үеийн 2,000 орчим жилийн түүхийг археологийн олдвороор нотлох, олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, он цагийн хамаарлыг тогтоох, хадгалж хамгаалах, археологийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжих, ахиц дэвшил гаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох нь нэн тэргүүний зорилт юм.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ