ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ


ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Монголын Улаан загалмай нийгэмлэгээс Голомт банканд талархал илэрхийллээ.

Голомт банкны хамт олон “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг угтан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг жилд хоёр удаа уламжлал болгон зохион байгуулж, өнгөрсөн 5 жилийн хугацаанд 400 орчим ажилтан бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа нэгдсэн юм.

Цус, цусан бүтээгдэхүүнийг тасралтгүй, хүртээмжтэй хангахад доноруудын оролцоо ихээхэн чухал бөгөөд цусаа хандивласан  ажилтнуудын 50-иас дээш хувь нь хоёроос дээш удаа цусаа хандивласан байнгын донорууд гэдгээрээ онцлогтой. Хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амийг авардаг бол Голомт банкны хамт олон 1200 орчим хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлс бүтээжээ.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ