Голомт банк Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжил болон тогтвортой санхүүжилтийг банкны үндсэн стратегийн нэгээр тунхаглаж үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байна.
Энэ жилийн Тогтвортой хөгжлийн тайландаа Байгаль орчин, Нийгэм, Засаглалын хүрээнд хийгдсэн ажлууд болон ногоон санхүүжилтийг уриалсан ололт амжилтууд, ногоон болон нүүрстөрөгч багатай санаачилгуудыг дэмжсэн сайн туршлагуудаасаа хуваалцлаа. Тайланд өөрийн үйл ажиллагааны болон нийт зээлийн багцын санхүүжүүлсэн хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолсноороо онцлогтой. Мөн уур амьсгал болон усны нөөцөд үзүүлэх 2030 он хүртэлх дунд хугацааны болон 2050 он хүртэлх урт хугацааны зорилтуудаа эцэслэн баталлаа.
Бид өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний тогтвортой хөгжлийг бий болгох, эдийн засгийн ногоон, тогтвортой шилжилтийг эрчимжүүлэхийн тулд харилцагчидтайгаа хариуцлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэн бодит, эерэг нөлөөллийг бий болгоход анхаарч ажиллах болно.
Та бүхэн бүтэн 2023 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.