Голомт банк ажилтнуудынхаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “УБ Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны нийт ажилтныг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, мэргэшсэн эмч нар эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулах, хамтарсан эрүүл мэндийн хөтөлбөр зохион байгуулах болон хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авах зэрэг олон талт чиглэлээр ажиллана.
“Ажилтан төвтэй бодлого”-ын хүрээнд Голомт банк ажилтнуудынхаа эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарч, эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжоор хангах, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.
Ажилтан та – Хөгжлийн голомт