Дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох MUFG /Mitsubishi UFJ Financial Group/ банкны тогтвортой санхүүжилтийн зөвлөх баг Голомт банкны “Тогтвортой санхүүжилт, нөлөөллийн хамрах хүрээ” баримт бичгийг хамтран боловсруулж, S&P Global ratings олон улсын үнэлгээний байгууллагаар амжилттай баталгаажууллаа.
Энэхүү баримт бичиг нь Голомт банкны зүгээс харилцагчдадаа санал болгодог тогтвортой, ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй байх гэсэн олон улсын стандарт, босго шалгууртай нийцэж буйг тодорхойлсноороо онцлог юм.
Голомт банк 2025 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 5 хувьд, 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилгынхоо хүрээнд тогтвортой хөгжлийн чиг баримжаатай олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран дараах чиглэлийн төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг түлхүү санхүүжүүлэх тухай тус баримт бичигт дурджээ. Үүнд:
- Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт
- Орчны бохирдлыг бууруулах
- Орлогод нийцсэн орон сууц
- Эрүүл мэнд, боловсролын хүртээмж
- Хүнсний аюулгүй байдал
Голомт банк Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд /ТХЗ/-ын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход судалгаа шинжилгээнд суурилсан, хэмжигдэхүйц, бодит үр дүн нөлөөллийг тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаандаа уялдуулахад өгсөн үүрэг, амлалтынхаа дагуу аливаа тайлан, мэдээллээ хөндлөнгийн байгууллагаар байнга баталгаажуулдаг. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч, хөгжлийн байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллах, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой.
Голомт банкны “Тогтвортой санхүүжилт, нөлөөллийн хамрах хүрээ” баримт бичгийг баталгаажуулсан S&P Global ratings байгууллагын тайлантай ЭНД дарж танилцана уу.
Сайн сайхныг санхүүжүүлнэ