2023 оны эцсээрх санхүүгийн үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Банкны нийт актив 2.6 их наяд төгрөгөөр буюу 29.4 хувиар өсөж 11.6 их наяд төгрөгт хүрэв
- Нийт өөрийн хөрөнгө 24.3 хувиар өсөж 1.1 их наяд төгрөгт хүрэв
- Нийт зээлийн хэмжээ 25.2 хувиар өсөж 4.9 их наяд төгрөгт, харилцагчдын эх үүсвэр 39.9 хувиар өсгөж 8.0 их наяд төгрөгт хүрэв
- Татварын дараах цэвэр ашиг өмнөх оноос 79.5 хувиар өсөж 209.2 тэрбум төгрөгт хүрээд байна
Санхүүгийн үр дүнд үндэслэн тооцоход:
- Дундаж өөрийн хөрөнгийн өгөөж (ROAE) 19.5%-аас 24.1% болж өслөө
- Нэгж хувьцаанд ногдох ашиг 258.7 төгрөгт хүрч өслөө
Та ЭНД дарж Голомт банкны аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах боломжтой.