Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
- Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
- Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
- Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
- Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
- Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
- Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;
- Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
- Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
- Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);
- Ажил байдлын тодорхойлолт;
- Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;
- Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:
2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 12:00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.
- Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулага авч, материал бүрдүүлэх боломжтой.