Голомт банк тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ онд GCPF хөрөнгө оруулалтын сантай хамтран нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20 орчим хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг дэмжиж эхэллээ. Одоогоор Голомт банкнаас дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлдвэрийн барилгын төслүүдийг санхүүжүүлээд байна.
Энэхүү ногоон зээлийг хувь хүн, аж ахуй нэгж байгууллага, орон сууц өмчлөгчдийн холбоо, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн байгууллагууд дараах зориулалтаар авах боломжтой. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг, дулаан, халуун ус түгээлт, дуслын усалгаа, өрхийн хэрэглээний нарны цахилгаан систем, дулаан алдагдлыг бууруулах барилгын материалын үйлдвэрлэл, худалдан авалт
- Үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, HVAC систем, нарны хавтан, барилгын дулаалга зэргийг шинэчлэх
- Цахилгаан, эрчим хүчний хэмнэлттэй эсвэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэх мэт
Голомт банкны тогтвортой, ногоон зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
- 1800-1646 /дотуур дугаар:1402/
- gogreen@golomtbank.com хаягаар холбогдон авах боломжтой.