Голомт банк Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа


Голомт банк Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Боловсролыг дэмжигч Голомт банк Хүмүүнлэгийн ухааны их сургуультай урт хугацаанд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд оюутан залуусыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах, багш мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болон оюутны хөгжлийн клуб дугуйлан, практик сургалтуудыг зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд дагалдан суралцуулахад үр дүнтэй хамтран ажиллах юм. Гэрээнд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Академик чиглэл хариуцсан дэд захирал С.Эрдэнэтуул нар гарын үсэг зурлаа.

Голомт банк 2021 оноос эхлэн Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Erasmus+MONGWBL” төсөлд ажил олгогчдыг төлөөлөн ажиллаж байгаа билээ. Ийнхүү төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ