ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо


ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

“Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” ERASMUS+MONGWBL төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо. Энэ сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан тус төслийн гол үр дүнгүүд болох Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг, жишиг хөтөлбөр, гарын авлага зэргийг танилцуулж, мөн ажлын байранд суурилсан сургалтад хамрагдсан оюутнууд ажлын байрны урилга авч, тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа төгсөгчид өөрийн сурч мэдсэн зүйлс, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ нээлттэй хуваалцсан юм.

Голомт банкны төлөөллүүд болон их, дээд сургуулийн удирдлага, багш, оюутнууд зэрэг 150 гаруй хүн оролцсон тус хэлэлцүүлгийг нээж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлсэн юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсад тулгамдаад байгаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт болон бизнесийн салбарын хүний нөөцийн асуудлыг их сургууль, ажил олгогч байгууллага хамтран шийдэх бүрэн боломжтой төдийгүй тэр дундаа ажил олгогчдын төлөөллүүд их сургуулиудтай хамтран ажлын байранд оюутнуудыг бэлтгэх сургалтуудыг зохион байгуулах, ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад бизнесийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Боловсролыг дэмжигч Голомт банк 2020 оноос эхлэн шинэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, Erasmus+MONGWBL төслийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа билээ.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ