ГОЛОМТ БАНКНЫ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА


ГОЛОМТ БАНКНЫ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Ажил бол бидний хоёр дахь гэр буюу хүн идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм ч учраас тав тухтай орчин нөхцөл, найрсаг хамт олон, бүтээлч хүрээлэл, ажлаа зөв сонгохоос л амжилт эхэлнэ. Тэгвэл таныг мэргэжил харгалзахгүй, туршлага шаардахгүй, насны хязгааргүй нээлттэй ажлын байрны өдөрлөгт өргөнөөр оролцож, эрч хүчтэй, мэргэшсэн, шинэ залуу үетэй нэг баг болж Голомтын гэр бүлд амжилтын гараагаа эхлүүлэхийг урьж байна.

Тус өдөрлөг 2023 оны 10-р сарын 10, 11-ний өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд Улаанбаатар хотод байрлах Голомт банкны бүх салбар, бизнес төвүүдэд зэрэг зохион байгуулагдаж байна. Та өөрт хамгийн ойр байрлах дурын салбарт зочилсноор Голомт банканд нээлттэй байгаа ажлын байруудтай танилцах, мэдээлэл авах, сонирхож буй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээллийг авах, анкет бөглөж ажлын ярилцлагад шууд орох, карьeр төлөвлөлтийн зөвлөгөө, чиглүүлэг авах боломжтой юм.

Голомт банк 2300 гаруй ажилтантай бөгөөд 33 хувь нь Z үеийн залуучуудаас бүрдэж байна. “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон, ажилтнуудаа тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Та Голомт банканд нэгдсэнээр:

  • Эрч хүчтэй, найрсаг, чадварлаг хамт олон
  • Ажлын байрны таатай орчин нөхцөл
  • Өсөж дэвших, тасралтгүй суралцаж хөгжих боломж
  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал
  • Бүх төрлийн нийгэм, ахуйн хөнгөлөлт, хангамж таныг хүлээж байна.

Та Голомт банкны дурын салбарт зочлон тухайн салбарын Харилцагчийн зөвлөхтэй уулзаж нээлттэй ажлын байрны талаар товч мэдээлэл авснаар сонирхсон ажлын байрандаа анкет бөглөн анхан шатны ярилцлагад ороорой. Танд амжилт хүсье.

 

АЖЛАА ЗӨВ СОНГОХООС АМЖИЛТ ЭХЭЛДЭГ

 

 

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ