Арилжааны банкнууд хамтран АТМ-ын шимтгэлээ бууруулсаар байна


Арилжааны банкнууд хамтран АТМ-ын шимтгэлээ бууруулсаар байна

Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк 2022 оны наймдугаар сард хамтын ажиллагаагаа эхлүүлэн АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн банк мөн нэгдсэн билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд Капитрон банк нэгдэж санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.

Арилжааны банкнуудын тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмжүүд болох ATM, CDM, CRM дээр бэлнээр зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500₮ байсныг 100₮ болгон бууруулж байна. Өөрөөр хэлбэл Голомт банк, ХХБ, Төрийн банк, Капитрон банкны нийт харилцагчид нийслэл болон хөдөө орон нутагт байрлах тус дөрвөн банкны 1,000 гаруй ATM төхөөрөмжүүдээс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн шимтгэл төлөх юм. Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулан харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкнууд ийнхүү хамтран ажиллаж байгаа юм.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд бусад банкнуудтай илүү нээлттэй, илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна.

Харилцагч та ATM-ын байршилтай холбоотой мэдээллийг:

Нээлттэй банк – Голомт банк

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ