Эрсдэл багатай ашиг олох боломж


Голомт Банк, Нөөцийн удирдлагын газар,

Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ

Эхлээд гибрид хадгаламж гэж юу болох, ямар онцлогтой талаар товч танилцуулахгүй юу?

Бид энэ бүтээгдэхүүнийг 4 жилийн өмнөөс хөгжүүлж, сүүлийн хоёр жил зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Бүтээгдэхүүний гол онцлог нь олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалагдаж буй хувьцаа, түүхий эдийн үнээс хадгаламжийн хүү нь хамаардаг. Мөн хадгаламж гэдэг утгаараа ханш яаж ч унасан анхны мөнгөө алдах эрсдэлгүй гэдгээрээ онцлогтой.

Харилцагч зөвхөн хүүгээ алдах эрсдэлтэй. Харин ханшийн таамаглал зөв байгаад тухайн хувьцааны ханш жилийн дараа 30 хувь өсвөл 30 хувь, 40 хувь өсвөл 40 хувийн хүү авна. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш 30, 40 хувиар хөдлөх бол байдаг л зүйл.

Сүүлийн үед хүмүүс Форексийн арилжаанд их орох болсон. Гэвч мөнгөө алдаад дууслаа, мөнгийг маань өсгөж өгнө гээд алдчихлаа гэх хүмүүс цөөнгүй харагдах боллоо. Мөнгөө өсгөх гэж форекс арилжаанд ороод их хэмжээний өрөнд орсон явдал ч 2019 онд гарсан удаатай. Хоёулаа адилхан гадаад зах зээлд арилжаа, хөрөнгө оруулалт хийж байгаагийн хувьд гибрид хадгаламжийг форекс арилжаатай харьцуулахад ямар ялгаатай вэ?

Монгол шиг хөрөнгийн зах зээл хөгжөөгүй газар мөнгөө өсгөнө гэдэг тун бэрхшээлтэй. Хадгаламж нь тогтмол хүүтэй, хувьцаа авъя гэхээр сонголт байхгүй, үл хөдлөхөд хөрөнгө оруулахаар хөрвөх чадвар байхгүй, хувь хүмүүс найдваргүй залилаад алга болно. Иймээс олон улсын зах зээлд арилжаа, хөрөнгө оруулалт хийж ашиг олж чаддаг болох нь туйлын чухал бөгөөд бидний зорилго байх ёстой.

Гэвч олон улсын санхүүгийн зах зээлд арилжаа хийж мөнгө олно гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. 90 хувь алдаж 10 хувь олдог зах зээл. Алдахгүй байна гэж байхгүй. Олж байгаа нь алдаж байгаагаасаа илүү хүмүүс л урт хугацаанд ашигтай байдаг. Иймээс мэргэжлийн зөвлөгөө авах мэргэжлийн баг хэрэгтэй. Голомт банк энэ багийг бүрдүүлж байна. Бид дэлхийн жишиг брокерийн үйлчилгээ, ур чадвар бүхий трэйдрүүд, олон улсын зэрэг цолтой шинжээчдийг бэлтгэж байна. Энэ баг маань ч өгөөжөө улам их өгсөөр байгаа. Жишээ нь, 2019 онд алтны гибрид хадгаламж хийсэн харилцагчдын дундаж өгөөж 2018 оныхоос хоёр дахин өссөн байна. 2019 онд 3 сарын гибрид хадгаламж хийж жилийн 35 хувийн хүү авчээ. Мөн манай хувьцааны харилцагчдаас Apple-ийн ханштай уясан гибрид хадгаламж дээрээ жилийн 40 хувийн хүү авсан. Үүн шиг өндөр хүү авсан жишээнүүд 2019 онд олон гарсан. Энэ бол энэ багийн ажлын үр дүн. Алтны ханш гэхэд 2019 онд Трампын гадаад худалдааны бодлогын нөлөөгөөр 20 гаруй хувиар өссөн.

Эргээд Форексруугаа ороход энэ бол хүн бүрийн хийдэг ажил биш гэдгийг хэлье. Арилжаа хийж байгаа хүмүүс ч бүгд олоод байгаа юм байхгүй. Харин мэргэжлийн багаас  мэдээлэл, анализ, зөвлөгөө аваад эрсдэл багатайгаар ашиг олох боломжтой.

Нөгөөтэйгүүр гадаад зах зээл өөрөө асар том боломж юм. Жишээ нь, өнгөрсөн зун 180 ам.доллар байсан Теслагийн ханш одоо 569 ам.доллар болж, хагас жилийн хугацаанд 216 хувиар өсөөд байна. Өдрийн арилжааны дундаж нь 4.5 тэрбум ам.доллар. Ганцхан компанийн хувьцааны өдрийн арилжааны дүн нь Монгол Улсын Чингис бондын дүнгээс 3 дахин их гэсэн үг юм. Иймээс л бид олон улсын зах зээлээс ашиг олж чаддаг болох ёстой. Ингэж байж бид дэлхийн жишиг болж чадна.

Дэлхийн жишиг үйлчилгээ гэхээр яг юуг хэлж байна вэ?

Манай брокерууд харилцагч нартай биечлэн уулзаж, бүтээгдэхүүнээ маш сайн тайлбарладаг.Үүний дараа шинжээч маань юуны ханштай уясан гибрид хадгаламж хийвэл ашигтай байж болох талаар анализаа харилцагчид танилцуулна. Ингэхдээ суурь ба техник шинжилгээг хослуулдаг. Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан сонголтоо хэрхэн хийхээ ярилцаад харилцагч сонголтоо хийсэн бол аялал маань эхэлж байна гэсэн үг. Хадгаламж хийснээс хойш ханш огцом хэлбэлзэх бүрт анализ, мэдээлэл илгээнэ. Хадгаламжийн хүү өндөр болж эхэлмэгц брокер маань утсаар холбогдож зөвлөгөө өгч, харилцан ярилцана. Долоо хоног бүр харилцагч имэйл хаягаараа ханш, хүүний мэдээллээ аваад явчихна. Огцом хэлбэлзлийн үед утсандаа мессэж авна. Ингээд нэг бол хадгаламжийн хугацаа дуусна. Нөгөө бол ханшаа түгжээд өндөр хүү аваад гарна. Тэр үед л бидний ажил дуусна даа.  Ингэж харилцагчаа анхнаас нь зөв чиглүүлж, сонголтоо зөв хийхэд нь тусалж, хадгаламжийн хугацааны явцад харилцагчид өндөр өгөөж өгөхийн төлөө загас мэт нүдээ цавчилгүй зах зээлээ ажиглан судалгаа хийж дүгнэлт гаргахыг бид дэлхийн жишиг, харилцагч төвтэй үйлчилгээ гэж үзэж байгаа. Түүнээс бус хадгаламж хийлгэчихээд усанд хаясан чулуу шиг алга болох нь мэргэжлийн бус муу үйлчилгээ юм. Бид өнөөдрийн түвшинд хүрэхэд олон хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг даван туулсан. Энэ бүх туршлага маань биднийг дэлхийн жишигрүү урагшлуулж байна.

Өндөр ашиг олж болох ч таамаглал биелэхгүй бол хүүгээ харилцагч алдана. Тэгэхээр хэдэн хувь нь олж, хэдэн хувь нь алдаж байгаа вэ?

Анх эхэлж байхад таамаглал биелээгүйгээс хүүгүй гарсан хүмүүс олон байсан. Бид тасралтгүй сайжруулалт хийсний үр дүнд 2019 онд алтны харилцагчдын 70 хувь нь өндөр хүүтэй, 30 хувь нь хүүгүй гарсан байна. Бидний зорилго бол энэ тоог 100:0 болгох. Боломжгүй ч гэлээ боломжгүйг боломжтой болгох нь манай багийн туйлын зорилго, эцсийн зогсоол. Бид 100:0-ийн төлөө хязгааргүй тэмүүлнэ. Арилжаа бол алдаж онож байж ашиг олдог бизнес. Гол нь олсон нь алдсанаасаа их байх ёстой. Иймээс харилцагчид маань тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ удаад хүүгүй гарсан ч дараагийн удаад хүүгээ хоёр, гурав дахин үржүүлж авах бүрэн боломжтой. Энэ бол бодит байдал.

Global Investor гэж сургалт болж байсан. Энэ ямар зорилготой сургалт вэ?

Бид өнгөрсөн оны намар энэ сургалтыг зохион байгуулсан. Зорилго нь суурь ба техник шинжилгээ хийх арга, аргачлалыг эзэмшүүлэх, санхүүгийн зах зээлийн онцлогийг харилцагчдад ойлгуулах юм. Гэхдээ харилцагч заавал гибрид хадгаламж хийсэн байх ёстой. Сургалтын зориулалттай учир 5 сая төгрөг дотор гибрид хадгаламж хийгээд сургалтандаа суусан. Бид тухайн үед Хятадын ICBC болон CCB банкны ханштай уясан хадгаламж нээлгэсэн. Түүнээс хойш ханшууд 20 орчим хувь өссөн байна. Жилийн хадгаламж учраас энэ оны 9-р сард хугацаа нь дуусна. Тэр хүртэл ханш хэд хүрч өснө, түүгээрээ хүүгээ авах юм. Онол, практик хосолсон энэ сургалтанд нийт 42 хүн суусан. Бид энэ сургалтаа гуравдугаар сард дахин хийхээр төлөвлөж байна. Сургалтад хамрагдаж дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл 95851542 дугаараар холбогдож бүртгүүлэх боломжтой.

А: Гибрид хадгаламж нээлгэхэд ямар нөхцөлийг хангасан байх ёстой вэ?

Гол нь эрсдэлээ ойлгож, хүлээн зөвшөөрөх чухал. Үүний дараа хугацаа, хэмжээ, юуны ханштай уяхаа тодорхойлно. Хэмжээний хувьд бид анхлан сонирхож байгаа хүмүүстээ зориулан хамгийн багадаа 2.5 саяар хадгаламж хийх боломжийг нээсэн. Мөн зөвхөн төгрөгөөр хадгаламж хийдэг байсан бол энэ оноос ам.доллараар нээх боломжтой болсон байгаа. Гол ялгаа нь төгрөгийн хадгаламжийн хувьд ханш 30 хувь өссөн бол хүүг нь 30 хувиар өгдөг байсан. Харин ам.долларын хадгаламжийн хувьд энэхүү өсөлтийг хамгийн багадаа 50 хувь болон түүнээс дээш өгөх боломжтой. Ханш 30 хувь өссөн бол 15 хувийг хүү болгож авна. Хэдий ингэж бууруулж байгаа ч энгийн ам.долларын хадгаламжийн хүү дунджаар жилийн 5 хувь байна шүү дээ. Үүний хажууд 15 хувийн хүү бол гурав дахин өндөр хүү юм.

Баярлалаа

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ