Харилцагч та бүхний хэрэгцээ шаардлага болон ая тухтай байдлыг нэмэгдүүлэх үүднээс Голомт банкны дижитал сувгийн үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орж, өдрийн гүйлгээний лимит нэмэгдлээ.
ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
Өдрийн гүйлгээний лимит
- Интернэт банкаар өдөрт 500 сая төгрөг хүртэлх гүйлгээ хийх боломжтой болсон. Харилцагч та эрхээ нэмэгдүүлэхийг хүсвэл салбарт хандах боломжтой.
- Смарт банк буюу iOS, Android утасны аппликейшнаар хийгдэх өдрийн гүйлгээний хязгаарлалт 5 сая байсныг 20 сая төгрөг хүртэлх болгон нэмэгдүүлсэн.
- Доорх гүйлгээнүүдэд өдрийн гүйлгээний лимитгүй боллоо.
- Өөрийн данс хооронд,
- Зээлийн төлбөр,
- Хэрэглээний төлбөр,
- Гаалийн төлбөр,
- Татвар төлөлт, Торгууль
Гүйлгээний эрхийн сонголтууд:
№ | Өдрийн гүйлгээний лимит /төгрөг/ | Гүйлгээ баталгаажуулалт | ||
Интернэт банк | Смарт банк2 | НИЙТ ЭРХ1 | ||
1 | – | – | – | |
2 | 20 сая | 20 сая | 40 сая | Батлах нууц үг |
3 | 50 сая | 20 сая | 70 сая | Э-Токен |
4 | 100 сая | 20 сая | 120 сая | Э-Токен |
5 | 200 сая | 20 сая | 220 сая | Э-Токен |
6 | 300 сая | 20 сая | 320 сая | Э-Токен |
7 | 400 сая | 20 сая | 420 сая | Э-Токен |
8 | 500 сая | 20 сая | 520 сая | Э-Токен |
- Интернэт банк, Смарт банкны лимит тус тусдаа бодогдоно.
- Байгууллага зөвхөн интернэт банкаар гүйлгээ хийх боломжтой ба заавал Э-Токен төхөөрөмж ашиглана. Смарт банкаар байгууллага гүйлгээ хийх эрхгүй.
Мөн Мобайл банкны /USSD/ өдрийн гүйлгээний эрх 2 сая төгрөг байсныг 10 сая төгрөг болж нэмэгдүүллээ.
Гүйлгээний баталгаажуулалт
- Смарт банкаар гүйлгээ хийхэд гүйлгээний нууц үг буюу батлах нууц үг асуудаггүй байсан бол шинэ нөхцөлөөр нэг удаагийн гүйлгээний дүн 5 сая төгрөгөөс дээш бол Батлах нууц үг/Э-Токен асуудаг болсон.
- Гүйлгээний нууц үг буюу Батлах нууц үгээ мэдэхгүй эсвэл мартсан бол нэвтэрч орохоос өмнө Нууц үг мартсан хэсгээс Гүйлгээний нууц үгийг шинээр үүсгэх боломжтой.
Хуучин эрхийн шилжих нөхцөл
- Бүх хэрэглэгчийн Смарт банкны өдрийн гүйлгээний эрх 20 сая төгрөг болж автоматаар шилжинэ.
- Интернэт банкны хувьд:
- 20 сая төгрөгөөс доош гүйлгээний эрхүүд 20 сая төгрөг болж автоматаар нэмэгдэнэ.
- 20 сая төгрөгөөс дээш бол өөрчлөлт орохгүй
- Байгууллагын эрхийн хувьд ямар нэгэн автомат шилжилт хийгдэхгүй.
2019 оны 10 сарын 14-нөөс эхэлж мөрдөгдөнө
Харилцагч та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харах эсвэл Голомт банкны лавлах төвийн 1800-1646 утаснаас тус тус авна уу