UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг дамжуулан уур амьсгал , тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов


UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл "Хариуцлагатай банкны зарчмууд"-ыг дамжуулан уур амьсгал , тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг бизнесийн сууриа болгов

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк нь дэлхийн 19 орны 28 банктай нэгдэж олон улсын банкны хороог байгуулан уг хорооны Ази, номхон далайн бүсийн орнуудын банкуудын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд дээрх банкууд хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргасан бөгөөд эдгээр зарчмууд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Үндэсний чуулган дээр тун удахгүй батлагдан зурагдах юм.

Арга хэмжээнд Голомт банкны Гүйцэтгэх захирал ноён Норихико Като оролцож “Хариуцлагатай банкны зарчмууд”-ын баримт бичигт гарын үсэг зурах ба мөн тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Үндэсний чуулганы панел хэлэлцүүлэгт Ази, номхон далайн бүсийн орнуудын банкуудыг төлөөлж үг хэлнэ.

Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь банкуудын бодлого, стратегийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм.

UNEP FI-д нэгдсэн Монголын анхны банк болох Голомт банк нь бүс нутгийнхаа банк санхүүгийн байгууллагуудыг эдгээр зарчмуудад нэгдэхийг уриалан ажиллаж байгаа ба энэ хүрээнд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг энэ онд зохион байгуулсан билээ.

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ