Голомт банк Erasmus+ MONGWBL төслийн хүрээнд Грек улсад зохион байгуулагдсан уулзалтад оролцлоо


Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг Голомт банк нэвтрүүлэн хэрэгжүүлсээр байгаа билээ. Төслийн хүрээнд 2023 оны 6-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Грекийн Тесалоники хотын Македоны Их сургуульд олон улсын ажил олгогч байгууллагуудад зориулсан туршлага солилцох сургалт болон хамтарсан уулзалт  зохион байгуулагдаж Голомт банкны төлөөллүүд амжилттай оролцлоо.

Уулзалтын үеэр Македоны их сургуулийн оюутнууд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаар , хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад бий болох давуу тал ,эзэмшсэн ур чадвар, суралцсан туршлагаасаа хуваалцав. Мөн ажил олгогчид  оюутнуудыг хэрхэн үнэлэх, ямар сургалтуудад хамруулах, ямар ур чадваруудыг нь түлхүү хөгжүүлэх, тухайн ажил мэргэжил, салбарынхаа онцлогийг танин мэдэх тухай болон бусад шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцлээ.

Банк санхүү,  даатгалын салбарын оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж төслийн тогтвортой байдлыг хангах, цар хүрээг өргөжүүлэх талаар Тесолоники хотын их сургуулиудын төлөөлөл болон банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай Голомт банк, Төрийн банкны төлөөллүүд уулзалт зохион байгуулж Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр оюутан солилцохоор тохиролцлоо.

Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалт, уулзалтын арга хэмжээний үеэр оролцогч талууд дараах сургалтуудад хамрагдан харилцан туршлага солилцсон байна.

  • Грекийн ажлын байран дээр суурилсан сургалтын бодлого стратегитай танилцав;
  • Их сургуулиуд болон ажил олгогч байгууллагууд өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцав;
  • Дадлагын зохион байгуулалтын талаарх туршлага солилцов;
  • Оролцогч талууд энэхүү хөтөлбөрийн талаарх саналаа солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв.
  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ