“Дижитал Дорнод” арга хэмжээнд урьж байна


“Дижитал Дорнод” арга хэмжээнд урьж байна

Голомт банк орон нутагт дижитал шилжилтийг таниулах “Нээлттэй ирээдүй” уриатай технологийн нэгдсэн арга хэмжээг Дархан, Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулж байсан. Харин энэ сарын 16,17-ны өдрүүдэд уг арга хэмжээг Дорнод аймагт зохион байгуулах гэж байна. “Дижитал Дорнод” арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 20 гаруй байгууллагууд оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулах болно.

“Дижитал Дорнод” арга хэмжээ нь оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах ҮЗЭСГЭЛЭН болон ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Арга хэмжээ болох өдрүүдэд ҮЗЭСГЭЛЭН 10:00 цагаас, ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 11:00 цагаас Чойбалсан хотын “Хөгжимт драмын театр”-д тус тус эхэлнэ.

Дорнод аймгийн иргэд та бүхэн “Дижитал Дорнод” арга хэмжээнд хүрэлцэн ирснээр оролцогч байгууллагуудаас санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч болоод төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой. Үүнээс гадна технологийн хөгжил, дижитал шилжилтийг гол сэдвээ болгосон мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсож, шинэ мэдээ мэдээллээр өөртөө хөрөнгө оруулаарай.

Энэ үеэр Голомт банк өөрийн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, банкны үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллах тул та бүхнийг арга хэмжээнд гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мөн Голомт банкнаас “Дижитал Дорнод” арга хэмжээг угтсан буцаан олголттой урамшууллыг давхар зарлаад байна. Эрхэм харилцагч та 2023.07.09-нийг дуустал Голомт банкны бүх төрлийн кредит карт болон Премьер дебит, Si дебит картаар Дорнод аймагт байрлах Голомт банкны ПОС дээр худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголтоо аваарай.

#DigitalDornod

#НээлттэйИрээдүй

#PoweredbyGolomtbank

  • 0
    100000000
    2000000000
    0
    20.8
    70
    0
    8
    30
    1
    12
    360

    Таны зээлийн тооцоолол

    Сар бүрийн төлбөр (Нийт төлбөр тэнцүү)

    Цалингийн хэмжээ (45%)


    Урьдчилгаа төлбөр

    Зээлийн хэмжээ

  • 10000
    1000000
    2000000000
    0
    10000
    5000000
    1
    12.4
    30
    1
    12
    30

    Таны хадгаламжийн тооцоолол

    Таны хадгалсан мөнгө

    Нийт хүү

    Нийт дүн

Валютын ханшийн мэдээ