Голомт банк ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.
Эдгээр ага хэмжээнүүд нь ажилтнуудаа хөдөлгөөний дутагдлаас хамгаалах, баг хамт олонч байдлыг бэхжүүлэх, ажилтнуудын хувь хүний хөгжилд нөлөөлдөг
чухал ач холбогдолтой юм.
2023 оны өвлийн явган аялал дархан цаазат Богд Хан уулын Төр хурахын ам, ноён оргил Цэцээ гүн, Манзушир хийд чиглэлд 21км зайд зохион байгуулагдлаа.